fbpx Б.Отгонтуяа: Бөхийн дэвжээ илүү хөдөлмөрлөсөн тамирчныг ивээдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
7 минут 49 секунд

Б.Отгонтуяа: Бөхийн дэвжээ илүү хөдөлмөрлөсөн тамирчныг ивээдэг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Ази тивийн аваргын хүрэл медальт, “U-23” насны Ази тивийн хошой аварга, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Отгонтуяаг урьж, ярилцлаа.

-Чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн түүхээр нь яриагаа эхэлье?

-Би багаасаа хөнгөн шингэн, хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Аав маань Хөвсгөл аймгийн Рашаант сум, ээж минь Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүмүүс. Манай өвөө Тавхай Ядамсүрэн гээд сумын заан байсан. Аав маань ч залуудаа барилдаж байсан тул хоёр талын бөхийн удамтай гэж болно.

Намайг Улаанбаатар хотод ирэхэд нагац Энхтуул эгч маань Алдар спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр багшид шавь оруулж, чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Бэлтгэл хийх тусам өөрийгөө ялж, одоогийнхоосоо улам сайжрахыг хичээдэг.

Удалгүй тэмцээн уралдаанд авьяас чадвараа сорьж, ялалт, ялагдлын жинхэнэ амтыг мэдрэх тусам чөлөөт бөхийн спортдоо дурласан. Дэвжээн дээр эцсээ хүртэл бүхнээ дайчилж, өөрийгөө сорьж байгаа мэдрэмжээс илүү хөдөлмөрлөх урам зориг авдаг.

-Энэ жил улсын аваргаар хошой алтан медальтан болсон. Ингэхдээ хоёр өөр жинд түрүүлсэн юм билээ?

-Улсын аваргын алтын төлөөх барилдааны өмнө сэтгэл зүйчээсээ зөвлөгөө аваад талбай дээр тайван гарсан. Бэлтгэлийн үеэр давтдаг байсан мэхээ тэмцээн дээр гүйцэд хийхэд өөртөө итгэх итгэл нэмэгддэг юм билээ. Ингээд аварга болох мөчид баяр, тайвшралын сацуу хүнд хэцүү бэлтгэл, өвдөлт, хичээл зүтгэл, дараагийн зорилго бодогддог.

Гэр бүл, ах дүү, бэлтгэлийн дүү нар маань надаар бахархаж ярихад энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй юм сан гэж улам хичээдэг.

Биеийн онцлог, бэлтгэлийн төлөвлөгөөгөө харгалзаад урт хугацааны зорилгынхоо төлөө жингээ сольсон. Тамирчин хүн бүрийн мөрөөдөл олимпын дэвжээнд эх орныхоо далбааг мандуулах байдаг. Миний өмнө нь барилдаж байсан 55 кг олимпын бус жин юм. Тиймээс Гавьяат тамирчин Б.Одонтуяа багштайгаа ярилцаад жингээ хасаад олимпын ангиллын 53 кг-ийн жиндээ эртнээс дасах үүднээс тэмцээнд уралдаанд орж байна. Шинэ жиндээ дасах, биеэ зөв удирдаж сурах хэрэгтэй энэ үед улсын аваргын өрсөлдөөн бас ширүүн болсон. Энэ бүхэн өөрийгөө улам дайчлах түлхүүр болдог.

сонин mn

-2024 онд U23 насны ангилалд Азийн аваргаас хос алтан медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн анхны тамирчин болж байсан. Энэ амжилтын ард их түүх байгаа болов уу?

-Хос алтан медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин гэдэг утгаараа сайхан байсан. Би энэ тэмцээнд их хариуцлага тээж явсан юм. Нэг ёсондоо их том сорилттой нүүр тулсан. Аав ээж минь миний тэмцээний зардлыг ивж хумьж, дутууг нь сураглаж бүтээж өгч байлаа.

Гавьяат тамирчин Г.Мандахнаран багш маань мөн зардалд минь тусалж, олон хүний хүчээр тэмцээнээ зорьсон. Тиймээс бэлтгэл, сэтгэл зүйгээ өндөр түвшинд барьж, түрүүлэх л ганцхан зорилго тээсэн.

Энэ үеэр Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр ах бидэнд “U23 насны Азийн аваргад түрүүлсэн тамирчны дэлхийн аваргын зардлыг 100 хувь даана” гэсэн. Биднийг дэмжсэн энэ сэтгэл мөн нөлөөлж, зорилгодоо хүрч хос алтан медаль хүртэж, төрийнхөө далбааг мандуулсандаа баярласан. Мөн энэ ялалт ганцхан миний биш гэр бүл, багш, баг хамт олны минь хамтын ялалт байсан. Мөн Армийн дэлхийн аваргын хошой мөнгөн медаль, насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медалиуд маань одоогоор хамгийн том амжилтууд байна. Энэ бүхнээсээ туршлагажиж, урам зориг авч, илүү том зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж байна.

-Тэмцээн бүрээс туршлага хуримтлуулахын сацуу сайхан дурсамжийг мөн бүтээдэг болов уу?

-2022 оны U23 насны улсын аваргаар жиндээ ороход их хөгжилтэй явдал болсон юм. Тэмцээний өглөө жингээ үзүүлэх гээд зогстол 400 гр илүү гарчихлаа. Багш маань “Чи юу идсэн бэ” гэж асуухаар нь “Юу ч идээгүй багш аа. Сонин юм даа” л гэлээ. Гэтэл өглөө гэрээс гарахад ээжийн өгсөн сүүг ууснаа санаад бэлтгэлийн эгчтэйгээ ариун цэврийн өрөө ороод үсээ тайрлаа. Жингээ үзтэл 50 гр хасагджээ. Ингээд хөдөлгөөн хийгээд жин хаагдахын өмнө амжиж жиндээ ороод дөрвөн тойрог барилдаж, жиндээ ялж үзээгүй охиныг хүртэл ялаад аварга болж байлаа. Ийм үед өөртөө итгэх итгэл улам нэмэгддэг юм билээ.

-Бөхийн спорт эмэгтэй хүнд хэр хатуу вэ. Амжилтын үндсийг юу гэж хардаг вэ?

-Тамирчин хүний амжилтад олон хүчин зүйл нөлөө үзүүлдэг. Тэсвэр хатуужил, сахилга бат, тууштай байдал, хөдөлмөр, зөв багшийн удирдлага, сэтгэл зүй, хооллолт зэрэг олон хүчин зүйл нэгдэх нь чухал. Эмэгтэй хүнд бөхийн спорт хатуу. Гэхдээ бөхийн дэмжээ тамирчныг эрэгтэй, эмэгтэй гэдэг утгаар бус хэн илүү хөдөлмөрлөж чадсаныг нь ивээдэг гэж боддог.Ялах үед би чадлаа гэж бодно. Ялагдах үед гаргасан алдаа, түүнийг засах аргаа бодно. Эрэлхийлнэ. Бүхий л үед өөртэйгөө ярилцаж, бодож байдаг.

-Тамирчны замналд уналт босолттой үе тохиох нь бий. Талархаж явдаг зүйл бий юу?

-Тамирчин хүнд ар тал болон гэр бүлийн дэмжлэг чухал байдаг. Би 2021 оны үед медалиас ихэвчлэн мултарчхаад байлаа. Энэ үед хатуу үг сонсож шантарч явсан үе бий. Харин ээж маань “Миний охин юу ч болсон зүтгээд бай” гэж хэлэхэд зорилгынхоо төлөө тууштайгаар урагш алхах болсон. Би ээжийнхээ тэвчээртэй, тууштай зангаас үлгэр дуурайлал авдаг. Бэлтгэл форм бууралттай энэ үеийг зорилгынхоо хүчээр даван туулж чадсан. Алдар спорт хорооны Ц.Хосбаяр, Б.Одончимэг, Г.Мандахнаран багш нар, шигшээ багийн дасгалжуулагчид, Чөлөөт бөхийн холбооны удирдлага, багийн хамт олон, гэр бүл гээд надад итгэж, тусалж дэмждэг бүх хүмүүст талархаж, эх орныхоо нэрийг гаргахыг хичээж явна.

П.ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.Цэндсүрэн: Жуулчдын тоог нэмэгдүүлэх үү, багасгах уу гэдгийн 90 хувь нь жуулчны баазуудаас шалтгаалдаг
Н.Цэндсүрэн: Жуулчдын тоог нэмэгдүүлэх үү, багасгах уу гэдгийн 90 хувь нь жуулчны баазуудаас шалтгаалдаг
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​