fbpx Цогт-Овоочууд Ерөнхий сайд Н.Учралыг тууштай ажиллана гэж найдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 9 секунд

Цогт-Овоочууд Ерөнхий сайд Н.Учралыг тууштай ажиллана гэж найдаж байна

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, дэд дарга У.Баянмөнх, Цогт-Овоо сумын Монгол Ардын намын хорооны дарга А.Нарандэлгэр, дэд дарга О.Аюуш, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг Цогт-Овоо суманд энэ сарын 17-нд ажиллав.

Цогт-Овоо сум 2000 гаруй хүн амтай. Тус сум Монгол Ардын нам 200 гаруй гишүүнтэй аж. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгчидтэй уулзалт хийлээ.

Тус сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгчид нэгдмэл санаа зорилготой, эв нэгдэлтэйг тэдний яриа илтгэнэ. “Намын анхан шатны байгууллагыг дэмжиж ажиллах нөхцөл бололцоогоор хангамаар байна. Намдаа сэтгэлээрээ зүтгэж байгаа залуусыг дэмжиж, урам өгөх хэрэгтэй. Сүүлийн үед сошиал дээр үнэн, худал мэдэгдэхгүй зүйл их гарч байна. Монгол Ардын нам шударга, суурьтай ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шинэчлэл хийхээр ярьж байна. Гэтэл Ардчилсан намынхан Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичиг өргөн барилаа. Хэрвээ огцруулбал тэтгэврийн шинэчлэл хийгдэхгүй. Хүнийг ажил хийлгэхгүй байна”хэмээн ярьцгааж байлаа.

Дараагаар нь Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр нар Цогт-Овоо сумын Монгол Ардын намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.

Уулзалтыг нээж, Цогт-Овоо сумын Монгол Ардын намын хорооны дарга А.Нарандэлгэр “Өнөөдрийн уулзалт бол зөвхөн мэдээлэл сонсох бус орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг хэлэлцэн, гарц шийдлийг хамтдаа хайх юм. Тиймээс та бүхэн саналаа чөлөөтэй илэрхийлээрэй”хэмээв.

Ингээд намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад харилцаа, бүтээн байгуулалтын талаар намын гишүүд дэмжигчдэд мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийг дөрөв дахин тэлж, эрчим хүч 700 МВТ-аар нэмэгдэж, 250 гаруй цэцэрлэг шинээр бий болж, гадаад харилцаанд итгэлцэл бий болсныг жишээ дурдан тайлбарлав. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан тэтгэврийн шинэчлэлийн бодлого олон нийтийн анхаарлын халуун төвд нийгэмд “хүлээлт” үүсгэсэн чухал асуудал болоод буй. Тиймээс энэ хуулийн төсөл батлагдсанаар ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарч 100.000–300.000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмадуудад олгож, 504.000 ахмадын тэтгэвэр дунджаар 215.000 төгрөгөөр нэмэгдэж, 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилах шууд үр дүн гарахыг Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр илтгэлдээ тодотгож, “Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ” гэдгийг онцлов. Цаашлаад Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар Ирээдүйн өв санд 4.7 их наяд төгрөг хуримтлуулж, “Рио Тинто”-гийн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулснаар Монголын өгөөж 1.5 тэрбумаар ам.доллараар өсгөөд байгааг дурдлаа.

сонин mn

Уулзалтаар Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд аймагтаа хийж байгаа болон цаашид хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрөө танилцуулав. Тэрбээр “Аймгийн хэмжээнд “Гишүүдээ сонсъё” аяныг өрнүүлж байна. Энэ жил нийт 3785 өрхөөр орно. Үүнээс долдугаар сарыг хүртэл 1500 айл өрхөөр орж дуусгахаар төлөвлөж, уулзалт хийж байгаагаа илтгэлийнхээ эхэнд хэллээ. Дараагаар нь “Тэрбумтан Өмнөговьчууд” төслөө Цогт-Овоочуудад танилцууллаа. Энэ төсөл хэрэгжсэнээр “Нутгийн дэм” хөтөлбөрт малчид, оюутнуудыг хамруулж, тэднийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхээр тусгасан байна. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг Цогт-Овоо сумын намын ахмад гишүүн Д.Эвийхүү, С.Сүх, Ц.Сугирсүрэн гуайнд очиж, хүндэтгэл үзүүллээ. Ахмад гишүүн Д.Эвийхүү гуай “Монгол Ардын намын дарга Н.Учрал залуу, сайхан хүн.

сонин mn

сонин mn

Ерөнхий сайдын хувьд Засгийн газрыг зоригтой удирдаж ажиллах байх гэж найдаж байна. Ахмадууд бид тэтгэврийн зээл авахад хүү нь өндөр байна. 100 төгрөгнөөс 20-ыг нь хасаж, суутгаж байна.

Ахмадууд тэтгэврийн зээл авах шаардлага гардаг. Гэвч зээлийн хүү өндөр байна. Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх гэж байгааг дэмжиж, хүлээж байна. УИХ-аас олон хууль батлагдан гарах юм. Харин төрийн дунд шатныхан хуулийг хэрэгжүүлэхгүй байна” гэлээ.

Үүнд намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “Засгийн газар гадаадын банк оруулж ирэх талаар судалж байна. Хэрвээ гадаадын банк оруулж ирвэл зээлийн хүү буурна” хэмээн мэдээлэл өглөө. Тэгвэл МАН-ын ахмад гишүүн Ц.Сугирсүрэн “Улс орон сайхан хөгжиж байна. Малын хонины нэхий, ямааны арьс гээд хайран сайхан түүхий эд хаягдаж байгаад санаа зовж байна. Ноос л харин үнэ хүрч байгаа. Малын түүхий эдийг үнэтэй болгомоор байна” гэлээ.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд малын түүхий эдийг дахин боловсруулах төсөл хэрэгжиж байгаа. Тухайлбал, хонины ноосоор бордоо хийж, АНУ, Герман руу экспортолж байна.

Манай малын бүтээгдэхүүн эко гэж гадныхан үзэж байна. Тиймээс ноос үнэд ороод “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн гарч байна. Цаашид ч бусад түүхий эдийг боловруулж, зах зээлд гаргахад Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон Ерөнхийлөгчийн “Цагаан алт” хөтөлбөр үр дүнгээ өгнө” хэмээн хариулав. “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг өнөөдөр Өмнөговь аймгийн Номгон суманд ажиллана. аймгийн Номгон суманд ажиллана.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
 
“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно
“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​