fbpx Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 24 секунд

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-Парламент өнөөдөр гэхэд 28 хуулийн төсөл хэлэлцэх гэж байна. Эдгээр хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд ноцтой хүндрэл үүссэн нөхцөлд тухайн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор зарим хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцдэг. Гэвч сүүлийн үед Үндэсний их баяр наадам дөхөхийн хэрээр яаралтай горимоор хэлэлцэх хуулийн төслийн тоо эрс нэмэгдэж байна.

Яаралтай горимоор хэлэлцэх үед хуулийн төслүүдийг нухацтай, өргөн хүрээнд хэлэлцэх боломж хумигдаж, олон нийтийн анхаарал ч сарнисан байдаг. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд оруулах зарим өөрчлөлт нь зайлшгүй яаралтай горимоор шийдвэрлэх шаардлагатай асуудал биш гэж үзэж байна.

Иймээс бэлтгэл ажлыг сайтар хангаж, олон талын санал дүгнэлтийг тусгасны үндсэн дээр намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх нь зөв.Ардчилсан намын бүлгийн гишүүдээс санаачлан өргөн барьсан олон хуулийн төсөл удаан хугацаанд хэлэлцэгдэхгүй хүлээгдэж байна.

-Тухайлбал, ямар хуулийн төслүүд байна вэ?

-УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн санаачилсан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Б.Түвшингийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаад нэг жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл хэлэлцэгдээгүй. Үүний үр дүнд Ардчилсан намын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй удаашруулж, улмаар Засгийн газрын хууль болгон хувиргах гээд хав дарчихдаг байдал ажиглагдах боллоо.

-Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудал яригдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндэсний их баяр наадам дөхсөн энэ үед Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. Гэвч энэ нь Засгийн газрын нэгдсэн байр сууриас илүүтэй салбарын сайд Г.Дамдиннямын санаачилга байсан болов уу.

Мэдээж сайд хууль санаачилж, бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллах эрхтэй. Харин тэрхүү бодлого нь Монгол Улсын үндэсний эрх ашигт бүрэн нийцсэн байх ёстой.

Би Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх батлах үед Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан бөгөөд тухайн гэрээг дэмжиж саналаа өгч байлаа. Тэр үед танилцуулж байсан тооцоо, судалгаагаар Монгол Улс анхны ногдол ашгаа 2019-2020 оноос эхлэн хүртэнэ гэж мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр 2026 он болсон ч бид ногдол ашгийн асуудлаар маргалдсаар байна. Зургаан жил өнгөрсөн ч Монголын ард иргэд ногдол ашгаа авч чадсангүй.

Энэ асуудлыг Засгийн газар үгүйсгэж, тайлбар хийхээс илүүтэйгээр хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, хуримтлагдсан зээл, зээлийн хүү болон хүүгийн өр төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй.

Хэрэв эдгээр асуудлыг бодитойгоор шийдэж чадвал Монголын ард иргэд ногдол ашгаа авах бүрэн боломжтой болно. Оюутолгой компани энэ оны урьдчилсан гүйцэтгэлээр ойролцоогоор таван тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэх мэдээлэл бий. Үүнээс Монгол Улсын эзэмшдэг 34 хувьд ногдох ашгийг тооцвол 1.5-1.6 тэрбум ам.долларын өгөөж хүртэх боломжтой гэсэн үг. Иймээс ногдол ашиг олгох боломж бодитоор байгаа нөхцөлд Засгийн газар иргэдтэй маргалдах бус, асуудлыг шийдвэрлэх бодит алхмуудыг хийж, ногдол ашгийг иргэдэд хүртээх чиглэлд ажил хэрэгч шийдэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг ажил хэрэг болгоосой.

-Засгийн газраас баялгийн сантай холбоотой зохицуулалтуудыг шинээр хийж байгаа. Энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ер нь Оюутолгойн бүлэг ордын тодорхой хэсгийг эзэмшиж буй компанитай хэлэлцээ, гэрээний асуудал үргэлжилж байгаа үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гурав дахин бууруулах агуулгатай хуулийн төсөл өргөн барьж буй нь ноцтой асуудал. Үүнээс нэг асуулт урган гарч байна.

Энэ хууль яг хэний эрх ашигт үйлчилж байна вэ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөж, нэг тонн нь 10 мянган ам.долларыг давсан байна. Ийм таатай нөхцөл бүрдсэн үед Монгол Улс байгалийн баялгаасаа хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх талаар ярьж, ажиллах учиртай.

Гэтэл эсрэгээрээ улсын төсөвт төвлөрөх орлогыг бууруулах, баялгийн үр өгөөжийг багасгах шийдвэр санал болгож байгаа нь үндэсний эрх ашигт харш алхам гэж үзэхээс өөр аргагүй. Монголын ард түмэн байгалийн баялгийнхаа жинхэнэ эзэн байх ёстой гэж МАН олон жилийн турш ярьж ирсэн. Гэвч бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд илүү нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монголын баялгийн эзэн нь гадаадууд болох нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс энэхүү хуулийн төслийг татан авахыг Ерөнхий сайд Н.Учрал болон салбарын сайд Г.Дамдинням нараас шаардаж байна. Үгүй бол намар өөр асуудлууд үүснэ гэдгийг анхааруулж хэлье.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд
Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​