fbpx Д.Ням-Очир: Хорьдол Сарьдагт маань ан амьтдын тоо толгой өсөж, утгаараа “Дархан цаазат газар” болтлоо хөгжсөнд сэтгэл бахдаж явдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 19 секунд

Д.Ням-Очир: Хорьдол Сарьдагт маань ан амьтдын тоо толгой өсөж, утгаараа “Дархан цаазат газар” болтлоо хөгжсөнд сэтгэл бахдаж явдаг

“Дархадын цэнхэр хотгорт тэнгэр ойрхон харагддаг

Хорьдол Сарьдагийн уулс хурмаст тулан ханхайж

Хязгаар нутгийн наран дальтай шувууд буцахаа мартдаг...” хэмээн шүлэглэсэн нь Хөвсгөлийн Улаан-Уул сумын тэнгэр баганадан сүндэрлэх өндөр уулсыг эрхгүй санагдуулам ажээ. Энэ л сайхан нутагт өсөн бойжиж, малынхаа захад дөрөө жийж байгаль хамгаалах үйлсэд үнэнхүү сэтгэлээр зүтгэсэн нэгэн эрхмийг Дүүжийгийн Ням-Очир хэмээнэ. Цас бороо, халуун, хүйтнийг үл ажран нутаг усныхаа ариун догшин байдлыг хайрлан, хамгаалж яваа түүний бахархам түүхээс уншигч та бүхэнд хүргэж байна.

-Сайхан зусаж байна уу, та. Энэхүү яриагаа таны байгаль хамгаалагч болсон түүхээс эхэлье?

-Хорьдол Сарьдагийн нурууны урд биед нь өвөлжиж, ард хормойд нь хаваржиж, зусдаг малчин иргэн байлаа.

Улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэн хүнд цагт Хорьдол Сардаг хавьд өдөрт 40-50 буун дуу сонстож, зэрлэг амьтдыг хоморголон агнах нь элбэг болсон.

Энэ нүд хальтрам явдал сэтгэл шимшрүүлж байсан учраас байгаль хамгаалагч болохоор шийдсэн. 2013 онд Улаан тайгын дархан цаазат газар Улаан-Уул суманд маань байгуулагдсан цагаас байгаль хамгаалагчаар ажилласаар өнөөг хүрлээ.

-Моринд эрэмгий, хөдөө өссөн хүний хувьд байгалийг илүү гярхай ажиглаж, мэдэрдэг болов уу?

-Өвөг дээдсийнхээ төрсөн нутагт мал маллаж, байгалиа хайрлаж, хамгаалах сайхан. Бүхий л зам харгуй, амьтдын нутагладаг газрыг мэддэг болохоор хүнд, хэцүү зүйл байдаггүй. Амьтдын хааш зүглэх, анчид хаана ав хийх зэргийг малчин хүний гярхай ажиглалт, ухаанаар ухаж, тунгаадаг болохоор байгаль хамгаалагчийн алба, үүрэг хялбар байдаг.

-2018 оны цастай өдөр зэрлэг гахай агнасан залуусыг илрүүлсэн түүхийг тань уншсан. Тэр үед худал хэлж, гэмшсэн шинжгүй байсан залуусыг хараад танд юу бодогдож байв?

-Тэр өдөр хамгаалалтын бүс нутагт мотоциклийн мөр гарсныг даган явсаар нэгэн айлд тулан очсон. Гэрт ороход залуус хээвнэгхэн өөрсдийн гэмийг үгүйсгэж, худал хэлсэн. Тэгээд хөргөгчинд хадгалсан зэрлэг гахайн махыг илрүүлж, хулгайн ан хийснийг нь баталгаажуулсан даа. Хууль бус ан хийх ямар хор хохиролтойг ухааруулж, зохих ёсоор торгосон. Хүний хүсэл, шунал буруугаар эргэвэл ямар үр дагаварт хүргэж болдгийг тэр үед ойлгосон.

-"Хүн гэдэг өөрийн хүсэл, сонирхлын төлөө амьтны амийг тасалж чадах араатан" гэж та хэлж байсан. Байгаль хамгаалагчаар ажилласан 13 жилийн хугацаанд хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдөв?

-Байгаль хамгаалагчаар ажиллаж эхэлсэн дөрвөөс таван жил хүнд бэрхшээлүүд тулгарсан. 1990-ээд оны сүүл хүртэл хүмүүс амьтдыг хоморголон агнаж, зөвхөн амжиргаагаа залгуулах хэрэгсэл гэж ойлгодог байсан.

Одоо хүмүүсийн хандлага их өөр болжээ. Хорьдол Сарьдагийн дархан цаазат газарт маань хууль бус ан бараг л гарахаа больсон гэхэд хилсдэхгүй.

Хууль бус анчдыг шуурхай илрүүлж, тэдэнд Ойн тухай хууль, хулгайн ан хийсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх тухай ойлгуулснаар хандлага нь өөрчлөгддөг юм билээ.

-Хорьдол Сарьдагийг тусгай хамгаалалтад авснаас хойш хууль бус ан бараг зогссон гэлээ. Одоо таны хамгаалж буй бүс нутагт ан амьтдын тоо толгой хэр зэрэг өсөж, байгаль эх хэрхэн сэргэж байгааг манай уншигчдад сонирхуулаач?

-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд амьтдын тоо толгойг бүртгэж, судалгаа шинжилгээ хийлээ. Энэ хугацаанд аргаль хонь 30 гаруй байснаас 100, янгир 70 гаруй байснаас 300 болтлоо тус тус элбэгшин тархсан жишээ бий.

-Таны ажлын хамгийн бахархалтай, сайхан зүйл юу вэ?

-Байгаль хамгаалагч болсноос хойш Хорьдол Сарьдагт маань ан амьтдын тоо толгой өсөж, утгаараа “Дархан цаазат газар” болтлоо хөгжсөнд сэтгэл бахдаж явдаг. 2021 онд янгирын ямааны тоо толгойг бүртгэх ажлаар явахдаа нэг дор 70 гаруй тэх тоолсон минь бахархал төрүүлдэг. Хүн байгальтайгаа шүтэлцээтэй оршдог шүү дээ. Байгаль хамгаална гэдэг зүгээр нэг мэргэжил биш. Байгаль эхтэйгээ зүрх сэтгэлээрээ хэлхэгдсэн хүний л хийж чадах зүйл.

Б.Золбоо

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
 
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Эмнэлгийн тендерээр мэргэшсэн эгч, дүүсийнхээ булхайг хаашаа нуух вэ, О.Цогтгэрэл дарга аа

Эмнэлгийн тендерээр мэргэшсэн эгч, дүүсийнхээ булхайг хаашаа нуух вэ, О.Цогтгэрэл дарга аа

“...“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ“ гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“...“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ“ гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

Хятад улс цэргийн хоёр өндөр албан тушаалтнаа намаас хөөв

Хятад улс цэргийн хоёр өндөр албан тушаалтнаа намаас хөөв

Г.Хонгор: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн батлах шаардлагатай

Г.Хонгор: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн батлах шаардлагатай

Зэсийн үнэ өндөр өсөлттэй хэвээр байна

Зэсийн үнэ өндөр өсөлттэй хэвээр байна

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​