fbpx С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ
 
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 13 секунд

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч зэгсэн халж мэдэхээр байна. Учир нь, улс төрийн намууд, тэр дундаа МАН, АН-ын гишүүд хөдөө гадаа, хотын ойр хавьд байн байн томоохон уулзалтуудыг хийж байгаа юм.

Тэдгээр уулзалтаар, энэ намрын улс төр, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль хоёрын талаар ихээхэн яригдаж байгааг эх сурвалжууд онцолсоор байна. Ерөнхийдөө, улс төрийн намууд, улс төрийн бүлэг фракц бүр намрын чуулганаар эхлэх улс төрд зориулсан “зэвсэг” бэлдэцгээж байгаа бололтой.

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим нэр бүхий гишүүн ийм зорилго бүхий нэгэн сонсголыг зохион байгуулахаар гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг дээр шүүгч нар яагаад тусгай санал гаргаж, прокурорууд тэр дагуу нь сулласан тухай бичиг баримтуудад нотлон шинжлэх сонсгол хийх санаачилга гарчээ. “Шүүгчийн тусгай санал, прокурорын саналаар С.Баярцогтыг цагаатгасан нь улс төрийн нөлөөтэй байж болзошгүй ба хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийг зөрчсөн” гэж уг санаачилгыг гаргасан УИХ-ын гишүүд үзэж байгаа юм байна. Сануулахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийтгэсэн.

С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нийт дөрвөн жил найман сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогт нарын таван хүнд холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны тавдугаар сарын 19-нд хянан хэлэлцсэн. Ингээд С.Баярцогтын нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил найман сар хорих ялаар тогтоов.

Мөн С.Баярцогтоос 1345876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. С.Баярцогтод холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг мөнгө угаах гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, дээрх шийдвэрийг гаргасан байдаг.

Харин Дээд шүүхийн дээрх хуралдааны үеэр тус шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар “С.Баярцогтыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй батлагдаагүй. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн тусгай санал гаргажээ. Хоёр шүүгчийн тусгай саналын дагуу Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим дахин бүрэлдэхүүнээрээ 2021 оны долдугаар сарын 19-нд хуралдаж, С.Баярцогт нарын нэр бүхий таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгов. Ингээд түүний хэргийг тусгаарлаад, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ “Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан бөгөөд прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуульд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзсэн байдаг. Цаашлаад, АТГ-аас С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ 2022 оны зургадугаар сарын 10-нд НПГ-т хүргүүлэв. Улмаар НПГ-аас 2022 оны зургадугаар сарын 13-нд С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан байдаг.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна
Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна
 
Шонхорын отогт хяналт тавихаас гадна хууль, гэрээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах цаг болжээ
Шонхорын отогт хяналт тавихаас гадна хууль, гэрээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах цаг болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Шонхорын отогт хяналт тавихаас гадна хууль, гэрээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах цаг болжээ

Шонхорын отогт хяналт тавихаас гадна хууль, гэрээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах цаг болжээ

50 мянган төгрөг болон тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт Бямба гарагаас хүчингүй болно

50 мянган төгрөг болон тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт Бямба гарагаас хүчингүй болно

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна

Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Монголд метро барих ямар ч хэрэггүй

Монголд метро барих ямар ч хэрэггүй

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​