fbpx Хүмүүсийг ёс суртахууны доройтлоос боди сэтгэл л аварна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
17 минут 18 секунд

Хүмүүсийг ёс суртахууны доройтлоос боди сэтгэл л аварна

Өнгөрсөн хорьдугаар зуунд хүн төрөлхтөн газар нутгийн төлөө, үзэл суртлын төлөө маш олон дайн хийж олон сая хүний амь нас сүйдэв. Дайн хийж буй улсууд нэг нь нөгөөгөө хайр найргүй устгадаг юм л даа. Нацизм дэлхийд 11 сая хүний амь насыг хөнөөжээ. Коммунизм дэлхийд 100 сая хүний амь насыг хөнөөжээ.

Зөвлөлт улс коммунизмын үед 25 сая иргэнээ дайсан ,эсэргүү,тагнуул хэмээн хөнөөжээ. Хятад улс коммунизмын үед 65 сая хүнээ хөнөөжээ. Камбож улс хүн амынхаа 50.0 хувийг хөнөөжээ.

Яг одоо Оросын өдөөсөн Орос Украины дайнд 1 сая 450 000 орос цэрэг амиа алдаад байна. Украинд энэхүү дайны балгаар украины энгийн иргэд 16 402 хүн, 802 хүүхэд амь насаа алдаад байна. Иран улс иргэдийнхээ эсрэг алан хядах ажиллагаа явуулж энэ онд жагсаал цуглаан хийсэн 50 000 иргэнээ “Бурханы дайсан” хэмээн үзэж хөнөөгөөд байна. Хойд Солонгос 1950 оноос хойш 2 сая иргэнээ хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээн хөнөөжээ. Эдгээр улсын удирдагчид ямар ч ёс суртахуунгүй байв. Тэдэнд хүний амь нас нохойноос дор үнэтэй байв. Харин монголчууд 4 зууны турш Бурханы шашин шүтэж ард түмнээрээ 10 хар нүглийг цээрлэж 10 цагаан буяныг үйлддэг байсан цагтаа бүхэл бүтэн улсын хэмжээн нэг ч хүн амины гэмт хэрэг гардаггүй байжээ.

Тэр сайхан цагт Монголд шорон гэж байсангүй, эмэгтэйчүүдийн шорон гэж байсангүй, хүүхдийн шорон гэж байсангүй. Гэвч хорьдугаар зууны эхээр Монголд улаантнууд засгийн эрхийг булаан авч монголын шашин соёл, ёс заншил, монгол ёс суртахуун, монгол төрийг устгасан юм.

Үүний хор уршгаар өнөөдөр Монголд нэг жилд 1500 хүн гэмт хэргээс болж амиа алдаж байна. Яг л иргэний дайн болж байгаа мэт. Монгол хүн монгол хүнээ хөнөөдөг нь энгийн үзэгдэл болжээ. Ямар ч ёс суртахуунгүй болсон учраас л Монголд хүн амины хэрэг, хулгай дээрэм ихээр гарч байгаа юм. Өнөөдөр Монголд шунал, хардалт, уур хилэн, хорон санааны сэдлээр монгол хүнийг хөнөөгөөд зогсохгүй монгол хүүхдийг хүртэл хөнөөж байна. Монголд гэмт хэргийн тоо жилээс жилд гэрлийн хурдаар өсөж байна. Хууль цааз, төр засаг, цагдаа гэмт хэрэгтэй тэмцээд үр дүнд хүрэхгүй байна.

Одоо тэхлээр яах вэ? Монголд одоо хүүхдийг бага наснаас нь сургуульд сурах үеэс нь эхэлж боди сэтгэлийг дадуулах аргыг зааж тархинд нь суулгаж өгөх хэрэгтэй. Учир иймд Боди сэтгэлийн тухай товчхон өгүүлье. Далай лам багш “Тусч сэтгэлийн оргил хөгжил нь Боди сэтгэл билээ. Олон ядам бурханы үүсгэл , төгсгөл бясалгахаас Боди сэтгэлийг бясалгах нь сэтгэл оюуны хөгжилд үлэмж илүү үр нөлөөтэй нь надад ажиглагдасан. Тиймээс үүнд суралцах ёстой. Миний үзсэн зовлон гунигийг өөрчилж , бусдын төлөө амьдрах ёстойг маань сануулан намайг өдий хэмжээний эрүүл саруул, эрч хүчтэй байлгадаг гол нууц нь боди сэтгэлийн бясалгал юм. Бодь сэтгэлийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд Шантидэва гэгээний “Бодисадвын явдалд орохуй” бүтээлээс илүү гарсан нь өмнө нь ч үгүй, хойшид ч гарахгүй гэж би боддог” хэмээн айлдсан байдаг. Бодисадва гэдэг санскрит үгийг хөрвүүлвэл гэгээрсэн сэтгэлтэн, баатарлаг сэтгэлтэн гэсэн үг.

Бодьсадва гэдэг нь ямар хүнийг хэлэх вэ? хэмээн нарийсган тодруулвал, Амьтны тусыг хязгааргүй бүтээхээр энэ ертөнцөд залагдсан Бурханы хувилгаан гэж тодорхойлж болно. Эгэл жирийн хүмүүн төрөлхтнөөс бодьсадва хүн юугаараа ялгаатай вэ? хэмээвээс юуны өмнө оюуны чадамжийн түвшингээрээ онцгой ялгаатай байдаг.

Оюуны түвшнийг нь юугаар хэмжиж болох вэ? гэвэл түүний амьтанд туслах мэргэн арга, эрдэм чадлын цар хүрээгээр нь хэмжиж байгаа хэрэг юм. Бурханы шажинд арван газрын бодьсадва гэсэн нэр томьёо буй. Өөрөөр хэлвэл, анхдугаар газрын бодьсадва, хоёрдугаар газрын бодьсадва… гэх мэтчилэн аравдугаар газрын бодьсадва хүртэл байна гэсэн үг. Энд “газар” гэдэг үгийг газар шороо гэсэн утгаар бус оюуны орон, сэтгэлийн замнал гэсэн утгаар хэлж байгаа юм. Аливаа бодгаль бодь сэтгэлийг үүсгэхээс эхлэн энэ замналаар төрөл төрөлдөө амьтны тусыг хязгааргүй бүтээгч бодьсадва нарын хүч чадал нь энгийн бодьгалтай дүйцүүлвэл хязгааргүй бөгөөд тэд эрдэм мэдлэг, рид хувилгаан, нэр алдар, эд баялаг, эрх мэдлийн сүр хүчээрээ ч тэр, ер нь бүх зүйлээрээ эгэл биднээс асар ялгамжаатай ажгуу. Бодьсадва нарын энэхүү эрдэм, хүч чадал нь бодь сэтгэл үүсгэснээс эхлээд агуу их оюуны боловсрол хийгээд сайн үйлсэд өөрийнхөө амийг ч үл хайхран чинхүү ариун сэтгэлээр тусыг бүтээсний үр дагавар билээ.Түүнчлэн, буян эрдмийн оргил болсон ариун ламын үйлс явдалд даган баяссан хэний ч болов энэ ба хойтын үйлс явдал давхар бүтэх учир тавилантай. Бодьсадва хүний үүрэг зорилго хоёулаа амьтай болгоныг эх нь хүүгээ хайрлах мэт агуу хайраар хайрлан энхрийлэн буртагт хорвоогоос бадмын тоорцгоос мэндлэх Бурханы ариун оронд төрүүлж гэгээрлийн замын хөтөч болох нь хамгийн гол зоригдол нь юм.

Эгэл хүмүүн бид бодьсадва нарыг гаднаас нь хараад онол түвшинг мэдэх аргагүй ч явдал мөрийг нь шинжиж үзээд тодорхойлж болох боловч энэ нь дутмаг юм. Боди сэтгэлийг төрүүлэхгүй бол бүх ном,бясалгал, шашны үйл хоосон хэв загвар болчихдог юм.

Боди сэтгэл бол тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн 4 сэтгэл дээр тогтдог. Боди сэтгэл бол гэгээрлийн замыг заагч хөтөч болдог. Боди сэтгэлд тэсдэг нүгэл гэж байдаггүй. Боди сэтгэл бол хязгааргүй. Боди сэтгэлийг ганц жилийн дотор олдог хялбар зүйл биш. Боди сэтгэлийг дор хаяж арван жил сайн багшаар хөтлүүлж бясалгаж байж олдог гэсэн. Энэ хорвоогийн хүн бүр боди сэтгэлтэй байсан бол энэ хорвоо диваажингийн орон байх сан. Боди сэтгэлтэй байж л хүн аз жаргалтай байна. Боди сэтгэл бол сүсэгтэн хүнийг Бурханы оронд хөтлөөд аваачдаг гэдэг.

Нэгэн сударт: “Сүсэгтэн хүн Боди сэтгэл, Хоосон чанар гэсэн хоёр далавчаараа нисч Диваажингийн оронд очдог” хэмээн бичсэн байдаг. Боди сэтгэлийг бясалгахын өмнө эхлээд мөрийн гурван эрхэмийн нэгд байдаг орчлонгоос уйдах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Үхэл, мөнх бусыг сайтар бясалгах хэрэгтэй. Ертөнцийг огоорох хэрэгтэй. Тэгж байж номын аньс нээгдэнэ.

Паадамба Богд айлдахдаа: “Хүн бүхэн үхдэгийг мэдсээр байж үхэхгүй мэт авирлана. Үхсэн хойно үйлийн үр нэхэхийг мэдсээр байж гэтэлсэн мэт загнана. Муу заяаны зовлон нүдэн дээр нь илт байгаа атал зүрх шимшрэхгүй. Гаднаас жаргал хайгаад нэмэргүйг үзсээр байж горьдлого тасрахгүй. Дотогшоо нэвтэрвэл ашдын амгаланг олохыг сонссоор байж нүүр буруулна. Ганцаар ертөнцөд ирээд, ганцаараа ертөнцөөс буцахыг мэдсээр байж амраг садан хэмээн амь тэмцэн уялдана. Хураасан хөрөнгө мөнгөнөөсөө хумсын чинээг өвөртлөөд явахгүй байж хармын хар санаагаа үхэн үхтэл тавихгүй.

Нэр цол, жаргал зугаа бүгд зүүд болон замхрахыг мэдсээр байж үүний төлөө сүнсээ золин хөөцөлдөнө. Нүдтэй мөртлөө сохор гэж үүнийг л хэлдэг юм. Тэгж мэдэрсэн бол билгийн нүдээ нээж ажигла.

Ажиглаад ухаар. Ухаарснаа хэрэгжүүл. Энэ л Бурханы номын мөр юм” гэжээ. Боди сэтгэлийг өдөр бүр сайтар бясалгах хэрэгтэй. Энэ их чухал эрдэм. Урт хугацаа орно. Богд Адишаа боди сэтгэлийн эрдмийг сурах гэж уудам далай тэнгисийг гатлан алс оронд суугаа Сэрлинба багшид шавь орж 12 жил багшаараа боди сэтгэлийг олох эрдмийг заалгаж бясалгаж байж сурсан гэдэг. Боди сэтгэл төрөөгүй хүн гэгээрэх болоогүй байна гэсэн үг. Боди сэтгэлээс Бурхан гарна. Боди сэтгэлийн тухай Буддын олон боть ном буй. Хамгийн алдартай судар бол Шантидева гэгээнтний “Бодисадвагийн явдалд орохуй” болон Богд Зонхабагийн “Ламрим” судар юм.

Лам багш нар: Боди сэтгэлийг төрүүлэх хоёр эрдэм байна.

Нэгд: Богд Адишаагаас дамжин ирсэн “Уг үрийн долоон увдис”, хоёрт, Шантидева гэгээнээс дамжин ирсэн “Өөр бусдыг тэгш арилжих увдис” болой хэмээн айлдсан байдаг. Боди сэтгэлийг төрүүлэх уг үрийн долоон увдис буюу Боди сэтгэл нь үлэмж санаанаас, үлэмж санаа нь нигүүлсэхүйгээс, нигүүлсэхүй нь асралаас, асрал нь ачийг нь хариулахаас ,ачийг хариулах нь ачийг дурдахаас, ачийг дурдах нь эх дор мэдэхээс тус бүр шалтгаалан төрдөг болой.

Өөр бусдыг тэгш арилжих тухайтад Шантидева гэгээний “Бодисадвагийн явдалд орохуй” сударт: “Алимад нэгэн өөр хийгээд бусдыг түргэн аврахыг хүсвээс өөр хийгээд бусдыг арилж. Ертөнцийн амгалан бүгд бусдын төлөө гэсэн хүслээс гардаг, ертөнцийн зовлон бүгд өөрийн амгалангийн төлөө хүслээс гардаг. Нялхас өөрийн тусыг үйлдэнэ, Бурхан бусдын тусыг үйлдэнэ. Энэ хоёрын ялгааг сайтар мэдэж, өөрийн амгаланг бусдын зовлонгоор арилжиж эс үйлдвээс гэгээрнэ гэж үгүй, орчлонд амгалан гэж үгүй. Өөрийгөө энхрийлэх нь зовлон бүгдийн үүд, Бусдыг энхрийлэх нь жаргал бүгдийн үүд” хэмээн зарлигласан ажээ. Бодисадын мөрд суралцаж бодисадвагийн мөрд орох нь зургаан билиг барамидыг эзэмшихээс шалтгаалдаг ажээ. Энэ нь өглөг, шагшаабад, тэвчээр, хичээл, дияан, билгүүн бөлгөө.

Эдгээр билиг барамидын ач тус нь:

нэгд, Өглөгөөр ядуу хоосонг арилгана,элдэв эд хөрөнгөнд үл шунана,харамын сэтгэлийг арилгана,

хоёрд, Шагшаабадиар бусдын хорлолыг тэвчиж хөнөөл аюулгүй болно, сэрэмжгүй үйлээс хамгаална, элдэв шунал,алгасралыг боомтолно,

гуравт, Тэвчээрээр бусад хорлосон ч хариу хор үл хүргэнэ, зовлонг хүлээн авах зориг тэвчээртэй болно,

дөрөвт, Хичээлээр бусдын тусыг үйлдэхэд тохиолдох элдэв бэрхшээл саадыг даван гарна, бэрхшээлд үл шантарна, буяныг улам арвидуулна,

тавд, Дияанаар бүтээлийг олж, бусдын сэтгэлийг татна, бие сэтгэлийг тогтоон барьж чадсанаар зовлон бүгдийн үндэс нисваанисыг арилгана,

зургаад, Билгүүнээр элдэв эргэлзээ төөрөгдлийг үгүй болгоно, юмс үзэгдлийг нарийн нягт шинжилж чадна, мэдэгдэхүүний түйтгэр арилдаг ажээ.

Тэхлээр Бурханы номын хөрөнгө бол Боди сэтгэл ажээ. Боди сэтгэлээс Бурхан мэндэлдэг. Орчин үеийн монгол хүмүүс бид эртний монгол сударт бичсэн: “Сайн лам олон ч Богд Зонхабаг багшид шүт, Сайн номлол олон ч Ламрим судрыг унш, Санаа бодол олон ч Үйлийн үрийг сана. Энэ насны нөхөр сайн ч эцэстээ магад хуурах. Элбэг идээ, эд хөрөнгө бүрдэвч эцэстээ хоосрох. Хураангуйлваас “Лам багшийг оройн чимэгт шүт. Хуурамч сүжиггүй нөхрийг эм мангасын мишээл мэт тэвч. Хуудуугүй номын сайн нөхрийг сүүдэр мэт дага. Хэзээд хойтын буян, номын хүнсийг хураагтун” гэсэн мэргэн сургаалийг санах нь зүйтэй.

Богд лам: “Үхэл мөнх бус хийгээд Гэгээрлийг ахин дахин ширгэтэл бясалга” хэмээн айлдсан. Богд ламын “Ламрим” судрыг сүсэгтэн бид өдөр бүр уншиж ариун номыг оюундаа сайтар дадуулах хэрэгтэй. Эгэл сүсэгтэн хүн өдөр бүр номоо уншиж оюундаа дадуулж байхгүй бол номоо алдчих гээд байдаг юм. Учир нь ахуй ертөнцийн аахар шаахар зүйлс, нисваанис номонд саад болж сэтгэлийг бохирдуулж төөрөгдүүлдэг бөгөөд оюун ухаанд өдөр бүр л дэмий бодлууд үерлэн ирж байдаг.

Хүн дэмий бодол, буруу үзлээсээ салах хэрэгтэй. Сүсэгтэн хүн Магад гарахуй сэтгэл, Боди сэтгэлийг олох, Хоосон чанарыг онох гэсэн мөрийн гурван эрхэм зорилгыг хэрэгжүүлж улмаар гэгээрлийн хутгийг олох нь хамгийн дээд зорилго болой. Боди сэтгэлээс өөр эрхэм сэтгэл энэ ертөнцөд үгүй бус уу. Буян, Номоос өөр эрхэм зорилго энэ ертөнцөд үгүй бус уу.

Далай лам багш: “Зөвхөн амиа бодоод байвал зовлон л нэмэгдэнэ. Бусдыг бодох тусам амар амгалан аяндаа бий болно. Тиймээс бодь сэтгэлийг үүсгэж бясалгах хэрэгтэй. Тэгэхдээ зовлонгийн уг үндэс юу вэ? Түүнээс гарах арга замыг мэдэж гэгээрье гэж зорих хэрэгтэй. “Бодьсадын явдалд орохуйд “Бодь сэтгэлийг үүсгээд амар амгаланд хүрэх арга замаас хэн татгалзах билээ” хэмээн өгүүлдэг. Бодь сэтгэлийг төрүүлж чадвал урам зориг орж эрч хүчтэй болдог. Үүнийг дагаад билиг оюуныг хөгжүүлэх хэрэгтэй. Миний хувьд өдөр бүр бодь сэтгэл, хоосон чанарыг бясалгадаг. Бодь сэтгэл бол орчлонгийн далайгаас гарах тулгуур мод болно. Бодь сэтгэл бол хилэнцийг арилгаж буяныг хураах гайхамшигт арга. Өөрийн тусыг ч бүтээнэ. Өрөөл бусдын тусыг ч бүтээнэ. Бодь сэтгэл бол өвчнийг арилгаж бусдын тусыг бүтээх эм болой. Бодь сэтгэлтэй хүнд тэнгэр, лус хүртэл баясдаг. Тиймээс бодь сэтгэлтэй хүнд аливаа ад зэтгэрийн хорлол ирэхгүй. Бодь сэтгэл бол хамгийн үнэ цэнэтэй эрдэнэ шүү” хэмээн айлдсан байдаг. Хүмүүсийг ёс суртахууны доройтлоос зөвхөн Боди сэтгэл л аварна хэмээн өчүүхэн сүсэгтэн би вээр гүнээ итгэж энэхүү нийтлэлийг тэрлэв.

Хамаг амьтан Боди сэтгэлийг олох болтугай.

Доржийн СҮХБААТАР

сонин mn

Үзэл суртал, шашин – биегүй, шууд баталгаагүй, субъектив зүйл
Үзэл суртал, шашин – биегүй, шууд баталгаагүй, субъектив зүйл
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​