fbpx А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 36 секунд

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

П.АМГАЛАНБАЯР

Kharkhorum Visual Art & Music Festival буюу хөгжмөөс давсан өвөрмөц туршлага, мартагдашгүй дурсамжийг бүтээх Монголын тэргүүлэх арт, хөгжмийн фестиваль энэ сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Монголдоо дэлхийн жишгийг тогтоох “KHARKHORUM 360°” фестивалийн продюсер А.Амаржаргалтай ярилцлаа.

-“KHARKHORUM 360°” фестиваль эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Цаг хугацаа, хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ зориулан ажилласан та бүхний хувьд энэ мөчид хэр их догдлол, хүлээлттэй байна вэ?

-Мэдээж асар их догдлол, хүлээлт байгаа. Удаан хугацаанд бидний хувьд төлөвлөгөө, санаа, тоо цифр байсан зүйл хэдхэн хоногийн дараа бодитоор биелж, мянга мянган хүний өмнө нэгэн зэрэг мэдрэгдэх гэж байна гэхээр үнэхээр онцгой мэдрэмж төрж байна.

Энэ мөч хүртэл маш олон хүний цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Тийм болохоор хүлээлт гэхээсээ илүү “Бидний бүтээсэн зүйлийг хүмүүс яг ямар мэдрэмжээр хүлээж авах бол” гэдэг нь хамгийн их догдлуулж байна.

-Томоохон төслийг хэрэгжүүлж, Монголын урлаг, соёлын салбарт шинэ түүхийн нэг хэсгийг бүтээлцэж байна. Продюсерын хувьд энэ төсөлд ажиллаж буй сэтгэгдлээсээ хуваалцвал?

- Продюсер хүний хувьд ийм хэмжээний төсөл дээр ажиллана гэдэг мэдээж маш том хариуцлага, тэр хэрээрээ маш их бахархал төрүүлж байна. “KHARKHORUM 360°” бол миний хувьд зөвхөн нэг фестиваль, нэг удаагийн эвент биш. Монголын уран бүтээлчид, хөгжим, визуал арт, технологи дэлхийн хэмжээний бүтээл туурвих бүрэн боломжтой гэдгийг харуулах нэг том алхам гэж харж байгаа.

Ялангуяа энэ жил цар хүрээгээ илүү тэлж, төв цэнгэлдэх хүрээлэнд, 360 градусын визуал орчин зэрэг өмнө нь Монголд ийм хэмжээнд хэрэгжиж байгаагүй бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа нь продюсер хүний хувьд өөрийгөө сорьж, бас маш их зүйл сурах боломж болж байна.

-KHARKHORUM 360°” фестивалийг продюсерлон ажиллаж буй нь таны хувьд томоохон туршлага болж байна гэлээ. Энэ төслөөс өөрийнх нь хувьд хамгийн үнэ цэнтэй ямар зүйлсийг сурч, мэдэрч байна вэ?

-“KHARKHORUM 360°” дээр ажиллаж байгаа энэ хугацаа миний хувьд мэргэжлийн ур чадвараас илүү өргөн хүрээнд маш их зүйлийг сургаж байна. Ийм хэмжээний төсөл гэдэг ганц хүний санаа, ганц багийн ажлаас бүтдэггүй. Олон өөр чиглэлийн, өөр өөр өнцөгтэй хүмүүсийг нэг зорилгын дор нэгтгэж, тэр бүх жижиг деталь эцэстээ нэг том бүтээл болж байгааг харах нь хамгийн үнэ цэнтэй туршлага болж байна.

Продюсер хүний хувьд аливаа зүйлийг зөвхөн өнөөдрийн үр дүнгээр нь биш, цаашдаа ямар үнэ цэн үлдээх вэ гэдгээр нь харахыг илүү их сурч байгаа. Мөн том зүйл бүтээхэд зоригтой шийдлээс гадна маш их тэвчээр, итгэлцэл, сахилга бат хэрэгтэйг өдөр бүр мэдэрч байна.

-Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнд хамгийн том, хамгийн нүсэр тайзны бэлтгэл ажил явагдаж байна. Нэгэн зэрэг гурван тоглолт хийх боломжтой том тайз гэсэн үг. Учир нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайз бүтэн тойрон үргэлжлэх 12 метр өндөр, 300 метр урт 360 градусын дэлгэц байрлуулах юм. Ингэснээр 360° дэлгэцийн шийдэл нь таныг урлагийн бүтээлийн нэг хэсэг болсон мэт мэдрэмжид хөтөлнө.

Гэхдээ бидний хувьд тайзны хэмжээ, нүсэр байдал нь гол ач холбогдол биш. Харин үзэгчдэдээ хамгийн гоё мэдрэмжийг хүргэхийг зорьж байгаа.

Контент, дэлгэцийн шоу, агуулгаараа дамжуулан энэ зуны мартагдашгүй фестивалийг хүргэх болно. Фестивалийн бүх хөтөлбөрийг нэгэн цогц агуулгатай байхаар төлөвлөсөн.

Харин хөгжмийн мэдрэмжийг илүү тодотгохын тулд Cinematic Orchestral дуугаралтын шийдлийг ашиглана. Ингэснээр хөгжмийн цуурай, орон зайн гүн, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү тод мэдэх боломж бүрдэнэ.

-Фестивалийн хоёр өдрийн онцгой LINE UP-д багтсан дэлхийн шилдэг уран бүтээлчид үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна?

-Энэ жилийн “KHARKHORUM 360°” фестивалийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн нэлээд онцлог. Дэлхийн томоохон шоунуудад оролцдог DOTT, Ouissam, Германы электрон хөгжмийн төлөөлөгч Leafar Legov болон алдарт Kasablanca, 8kays, зэрэг шилдэг уран бүтээлчид оролцоно. Мөн Монголын амьд хөгжмийн гайхалтай хамтлагууд болох The Colors, MOHANIK зэрэг хамтлагууд оролцож байгаа нь фестивалийн бас нэгэн онцлог. Бид фестивалийг зөвхөн хөгжмийн тоглолт хэлбэрээр бус, утга агуулгатайгаар хийхийг зорьж байгаа.

-Дэлхийн шилдэг уран бүтээлчид Монголд ирж, “KHARKHORUM 360°”-ийн тайзнаа уран бүтээлээ хүргэснээр Монголын хөгжмийн салбарт ямар боломж нээгдэнэ гэж харж байна вэ?

-Дэлхийн шилдэг уран бүтээлчид Монголд ирж, “KHARKHORUM 360°”-ийн тайзнаа уран бүтээлээ хүргэнэ гэдэг нь зөвхөн үзэгчдэд дэлхийн хэмжээний тоглолтыг эх орондоо үзэх боломж олгож байгаа хэрэг биш гэж харж байна. Үүний цаана Монголын хөгжмийн салбарыг олон улсын зах зээлтэй холбох маш том боломж бий.

Нэг тайзан дээр Монгол болон олон улсын уран бүтээлчид уулзаж, соёл, хөгжмийн туршлагаа хоорoндоо солилцоно. Мөн дэлхийн хэмжээний артистуудыг авчирснаар зөвхөн артистуудаас гадна продакшн, тайз, дуу дүрс, менежмент гээд хөгжмийн салбарын бүхэл бүтэн экосистем олон улсын стандарттай мөр зэрэгцэн ажиллаж, туршлага хуримтлуулж байна.

-Өмнө бид фестивалийг хөгжим, дуу зэргээр төсөөлдөг байсан бол “KHARKHORUM 360° үүнийг өөрчилж чадсан нь нэг жишээ нь угтвар арга хэмжээ болох “KHARKHORUM BAZAAR” болж байна шүү дээ?

-Хархорум эртний худалдаа, соёлын томоохон төв байсан. Тиймээс энэ түүхэн онцлогийг орчин үеийн хэлбэрээр илэрхийлэхийн тулд Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “KHARKHORUM BAZAAR”-ыг бий болгосон. Энд соёл, урлаг, худалдааг хослуулсан бүс ажиллаж, өдөр бүр сонирхолтой хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байна.

Олон ургалч үзлийг багтаасан ийм хөтөлбөрийг бүтээж чадсан баг хамт олноороо бахархаж байна.

-Энэ том төслийн ард хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа вэ?

-“KHARKHORUM 360°” фестивалийн төслийн хүрээнд 1000 гаруй хүн ажиллаж байна. Техникийн албаныхан, тайзны баг, шууд дамжуулалт, хөтөлбөр, цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалалт гээд олон хүний хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байна.

Энэ бүх хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнд бид үзэгчдэдээ хоёр гайхамшигтай үдшийг хүргэхээр бэлтгэж байгаа. Тиймээс та бүхэн маань хүрэлцэн ирж, “KHARKHORUM 360°” фестивалийг өөрсдөө үзэж, мэдэрч, түүхийн нэг хэсэг болоорой. Бид та бүхэнд хамгийн мартагдашгүй орон зай, хамгийн онцгой мэдрэмжийг хүргэхийн төлөө ажиллаж байна.

-“Нэг тасалбар-нэг мод” тарих санаачилгыг фестивалийн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилгын ая холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?

-Бид энэ удаагийн төслөө манай улсад зохион байгуулагдаж буй 197 улсын төлөөллүүд оролцох “COP 17” чуулга уулзалтын цаг хугацаатай уялдуулан жил гарангын өмнөөс боловсруулсан.

Үүний гол илэрхийлэл болгож “Нэг тасалбар, нэг мод” гэсэн санаачилгыг дэвшүүлсэн. Дэлхийн хэмжээний фестивалиуд дан ганц электрон хөгжмөөр хязгаарлагдахгүй, давхар нийгмийн хариуцлага, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалсан байдаг. Тиймээс ч бид энэ фестивалиа үргэлжлүүлэн цаашид “Хархорин төгөл” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, фестивальд ирж оролцож байгаа хүн бүр байгальд ээлтэй санаачилгын нэг хэсэг болно гэсэн үг.

-Фестивалийн гол онцлогийг юугаар тодорхойлох вэ?

-Бидний үзэгчдэд хүргэх гэж байгаа зүйл бол зөвхөн хөгжим биш. Техник технологи, дүрслэл, контент, хөгжим, түүх соёлыг нэг дор нэгтгэж, үзэгчдэд өөр орчинд очсон мэт мэдрэмж төрүүлэхийг зорьж байна. Техникийн хувьд Монголын хамгийн мундаг инженерүүд, хамгийн дэвшилтэт технологиуд ажиллаж байгаа. Агуулгын хувьд Монголын шилдэг визуал артистууд оролцож байна. Тиймээс үзэгчид маань ирээд зүгээр нэг тоглолт үзэх биш амьд мэдрэмжийг аваад буцна.

Мөн техник технологиор дамжуулан өөрсдийнхөө түүх, Монголчууд яг хэн бэ гэдгийг харуулахыг зорьж байгаа нь бидний гол зорилгуудын нэг. Үзэгчид маань Хүннү, Чингис хаан, Богдын үеийн түүхийг зөвхөн уншиж, сонсох бус, орчин үеийн технологи, визуал контент, хөгжимтэй хослуулан мэдрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө түүхийн нэг хэсэг болж, түүхээ чихээрээ сонсож, нүдээрээ харж, мэдэрч, тэр дундаа хөгжим, урлагийн орчинд хамтдаа баярлаж, цэнгэх боломжийг олгож байгаагаараа “KHARKHORUM 360°” онцлог.

-“Фестивалийн хамгийн чухал зүйлсийн нэг нь үзэгчдийн тав тух, аюулгүй байдал. Үүнийг хангахын тулд ямар зохион байгуулалт, шийдлүүдийг хийсэн бэ?

-Үзэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьж ажилласан. Чанартай хоол, хүнс, ариун цэврийн байгууламж, харуул хамгаалалт зэрэг бүхий л үйлчилгээг нарийн төлөвлөж, зохион байгуулалтаа хийсэн. Тиймээс үзэгчид маань санаа зовох зүйлгүйгээр хүрэлцэн ирж, хамгийн сайхан мэдрэмжийг авах л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 154 (7896)

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​