fbpx Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
13 минут 0 секунд

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Нэг. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэдийн эрхийг хамгаалж байж хөрөнгө оруулалтын орчин сайжирна

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зүйн тогтворгүй байдал, эдийн засгийн эрсдэл болон татварын таагүй орчин голлон нөлөөлдөг гэж үздэг. Гэхдээ хөрөнгө оруулалт буурахад үзүүлэх албан ёсны нөлөөлөлд тооцогддоггүй нэг асуудал бий. Тэр нь Иргэний нийгмийн байгууллагынхан, тэмцэгчид гэх нэрийн дор халхавчилсан “лайвчид” буюу гар утас барьсан гадаадын хөрөнгө оруулалт, түүгээр дамжиж хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийг гацаагчдын нөлөө их байдаг.

Хэдийгээр Монгол Улсын хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагаас зохих зөвшөөрөл сэлтийг авч, хуулийн дагуу үйл ажиллагаагаа эхэлдэг ч тэрхүү “лайвчид”-ын уршгаар үргэлжлүүлэх аргагүйд хүрээд буцдаг гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд цөөнгүй.

Уг нь шуудхан хэлэхэд, Монголд ирсэн хөрөнгө оруулагч гэдэг асуудал шийдэгч юм. Гэтэл дээр дурдсан нөхцөлүүд, ялангуяа “лайвчид”-аас болоод гаднын иргэд, аж ахуйн нэгжүүд Монголд ирж ажиллах нь эр зориг гаргаж, эрсдэл үүрэгчийн түвшинд хүрлээ. Тухайлбал, жил бүрийн өдийд Монгол Улсад Арабын орнуудаас ирсэн иргэд идлэг шонхор барихтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Барихтай холбоотой юм шүү, агнах биш. Учир нь, арабууд эндээс барьсан шонхроор ан хийх, зугаацах болон соёлын уламжлал болгон ашигладаг. Энэ нь Ойрхи Дорнодын орнуудад, ялангуяа Персийн булангийн орнуудад олон зууны түүхтэй эртний уламжлал юм. Ер нь бол, идлэг шонхор нь олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор хатуу хамгаалагдсан, устах аюулд өртөж буй ховор зэрлэг амьтанд тооцдог. Үүнийг хэн ч дур мэдэн хийдэггүй.

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенц буюу CITES-ийн I хавсралтад орсон учраас Монгол Улсын Засгийн газрын тусгай шийдвэр, квотоор маш хязгаарлагдмал зорилгоор, өөрөөр хэлбэл судалгаа эсвэл дипломат ёслолын хүрээнд зөвхөн барих зөвшөөрлийг олгодог.

Тиймээс энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, зөвшөөрөл, гэрээ, тогтоосон квот, хугацааны хүрээнд л явагддаг. Гэвч шонхрын отог болон тэнд ажиллаж буй гадаадын иргэдтэй холбоотой асуудал жил бүр цахим орчинд маргаан дагуулдаг. Энэ жил ч хүүхдийн эрх, шонхор барих үйл ажиллагаа, мөнгө төгрөгтэй холбоотой гэх мэт олон янзын мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна. Шулуухан хэлэхэд, энэ нь дээр хэлсэн “лайвчид”-ын хийдэг ажил юм. Уг нь, ийм мэдээллийг хуулийн хүрээнд шалгаад холбогдох хариуцлагыг тооцох учиртай. Хэрвээ үгүй бөгөөд нөгөөх лайвчид хувийн ашиг сонирхлын зорилгоор өдөөн хатгаж буй бол түүнийг ч шалгаж, холбогдох хариуцлагыг тооцох нь Монголын төрийн үүрэг юм. Ерөөс, Монгол Улсад хууль ёсоор оршин сууж, гэрээ, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэдийн аюулгүй байдал, нэр төр, хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь мөн л Монголын төрийн үүрэг байх учиртай юм. Угтаа, энэ зөвхөн шонхор барих, түүний экспортын асуудал биш. Өнөөдөр Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, бизнесийн орчныг сайжруулах талаар ихээхэн ярьж байна. Хөрөнгө оруулагчийг татах тухай ярихаас гадна Монголд хөрөнгө оруулж, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй хүн, аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалж чаддаг байх нь хамгийн гол хөшүүрэг юм.

Хоёр. Монгол Улсад үйлчилж буй хууль гадаад, дотоодын хэнд ч адилхан үйлчлэх ёстой

Мөн л сүүлийн үед “Гадаадын иргэд” гэж байгаад дайрч давшилдаг, түүнийгээ “лайвдаж, олон нийтэд буруу ойлголт өгч, үймүүлэх үйл ажиллагаа Монгол Улсад хэрээс хэтэрсэн. Угтаа, гадаадын иргэн гэдэг нь хууль зөрчсөн гэсэн үг биш.

Нөгөөтэйгүүр, гадаадын иргэн байна гээд хууль бус үйлдлээс хамгаалагдах тусгай эрхтэй гэсэн үг ч биш. Зарчмын хувьд Монгол Улсад үйлчилж буй хууль гадаад, дотоодын хэнд ч адилхан үйлчлэх ёстой.

Харин тухай асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоогоод, хэн гэдгээс нь үл хамааран буруутанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл ийм зөрчил, эсвэл гэмт хэргийн шинжтэй зүйл тогтоогдоогүй байхад цахим орчинд хэн нэгнийг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн мэтээр буруутгах, дарамтлах, сүрдүүлэх, мөнгө нэхэх зэрэг үйлдэл гарах нь ихэссэн. Ийм эрсдэлд орсон аль ч субьектэд Монголын төр хамгаалалт үзүүлэх учиртай. Товчхондоо, “Иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаална” гэдэг нь хууль зөрчсөн үйлдлийг хаацайлах биш, харин хууль зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх, хууль ёсны бол хамгаалах тухай асуудал юм. Нөгөө талаас энэхүү “хамгаалах” гэдэг нь идлэг шонхор барих хийгээд экспортлохын цаад үнэнийг иргэдэд зөв ойлгуулах учиртай. Угтаа, иргэд мэдээлэлгүй учраас “лайвчид” даварч төрөөс өгсөн зөвшөөрлийг үл тоон, хотноос нь хонь аваад явчихаж байгаатай адилхан ойлголтыг иргэдэд өгч, хувийн өчүүхэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг оролддог.

Гурав. Хөрөнгө оруулагчид Монголоос зөвхөн татвар, зөвшөөрлийг бус шударга ёсыг хүсдэг

Ер нь бол, гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад хөрөнгө оруулахдаа зөвхөн татварын хувь хэмжээ, зөвшөөрөл авах хугацаа, зах зээлийн боломжийг хардаггүй. Тэдний хувьд “Хууль тогтвортой үйлчилдэг эсэх, гэрээний эрх хамгаалагдах эсэх, өмч хөрөнгө нь халдашгүй байх эсэх, бизнесийн нэр хүндийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн эсэх, аюулгүй байдал нь хангагдах эсэх нь чухал” гэдгийг олон хөрөнгө оруулагч хэлдэг.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын таатай орчин гэдэг нь зөвхөн “Монголд хөрөнгө оруул” гэж урих тухай биш юм. Харин “Монголд хууль ёсоор үйл ажиллагаа явуулбал хуулийн хамгаалалтад байна” гэдэг итгэлийг бий болгох тухай л юм.

Энэ утгаараа Монголд гэрээ, зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэдтэй холбоотой аливаа маргаанд төрийн болон хууль хяналтын байгууллагын хяналт шалгалт бодитой, хараат бус, баримтад тулгуурласан байх шаардлагатай болоод байна. Тиймээс цахим орчинд тархсан хардлага, таамаг төрийн байгууллагын шалгалт, дүгнэлтийг орлох ёсгүй гэсэн үг. Хөрөнгө оруулагчид Монголоос зөвхөн татвар, зөвшөөрлийг бус шударга ёсыг хүсдэг

Дөрөв. Монголчуудын эмзэглэдэг хүүхдийн эрх, байгаль хамгааллыг “лайвчид” ашигладаг болов

Үүнийг хөндөхийн тулд нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Хүүхдийн эрх, байгаль орчны хамгаалал, зэрлэг амьтны хамгаалал бол хэн нэгэн гадаадын иргэнийг хамгаалах нэрийн дор орхигдуулах асуудал огт биш юм. Харин ч эдгээр асуудалд төрийн хяналт илүү тодорхой, баримтад тулгуурласан, хуулийн дагуу байх ёстой. Хэрэв хүүхдийн эрх зөрчигдсөн бол шалгаж, тогтоож, хамгаалах ёстой.

Хэрэв байгаль орчны хууль зөрчигдсөн бол хариуцлага тооцох ёстой. Энэ утгаараа, идлэг шонхор барихтай холбоотой гэрээ, зөвшөөрөл, квот зөрчигдсөн бол мөн адил арга хэмжээ авах ёстой.

Гэхдээ энэ бүхний хажуугаар нотлогдоогүй мэдээллээр тодорхой хүмүүсийг гэм буруутай мэтээр олон нийтэд ойлгуулах, нэр төрд нь халдах, дарамт шахалт үзүүлэхийг зөвтгөж болохгүй. Товчхондоо, монголчуудын эмзэглэдэг хүүхдийн эрх, байгаль хамгааллыг “лайвчид” ашигладаг болов. Тиймээс эдгээр “эмзэг сэдэв”-үүдээр далайлган сүрдүүлж, гүтгэн дарамталж байгаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэх учиртай болж байгаа юм.

Тав. Монгол Улсын нэр хүнд зөвхөн гадаадад сурталчилснаар өсөхгүй

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчид, жуулчид, бизнес эрхлэгчдийг татахыг зорьж байна. Ний нуугүй хэлэхэд, ингэхийн тулд Монгол Улс дотооддоо хууль дээдлэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа харуулах нь чухал болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдад “Монголд хөрөнгө оруул” гэж уриалах нэг хэрэг, харин Монголд орж ирснийх нь дараа гэрээ, өмч хөрөнгө, аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах орчин бүрдүүлэх нь хамгаас чухал юм. Хэрэв Монголд хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэн, аж ахуйн нэгж баталгаагүй мэдээлэл, цахим дарамт, сүрдүүлэгт өртсөн ч төрийн хамгаалалт хангалтгүй байвал энэ нь зөвхөн нэг хүний асуудлаар дуусахгүй. Ийм жишээ баримтууд нь Монгол Улсын хууль эрх зүйн орчин, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын эрсдэлийн талаарх ойлголтод нөлөөлж болно. Тиймээс “Хөрөнгө оруулагчдаа хамгаална гэдэг нь гадаадын иргэдэд давуу эрх олгох тухай биш, хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа хүн бүрийн эрхийг адилхан хамгаална” гэсэн үг.

Зургаа. Монголд хууль хүн бүрт адилхан үйлчлэх нь хөрөнгө оруулагчдад хамгийн том баталгаа болдог

Идлэг шонхор барих дээр ч “Хөрөнгө оруулагчдаа хамгаална гэдэг нь гадаадын иргэдэд давуу эрх олгох тухай биш, хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа хүн бүрийн эрхийг адилхан хамгаална” зарчим үйлчлэх ёстой. Хэн нэгэн хууль зөрчсөн бол үндэс угсаа, иргэншил, хөрөнгө мөнгө, албан тушаалаас үл хамааран хариуцлага хүлээх ёстой. Харин хууль зөрчөөгүй бол мөн л үндэс угсаа, иргэншил, хөрөнгө мөнгө, албан тушаалаас үл хамааран эрх нь хамгаалагдах ёстой. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдаа хамгаалж чаддаг улс байх шаардлагатай. Үүний үндэс нь тусгай хамгаалалт бус, хууль дээдлэх зарчим юм. Иймээс шонхрын отогтой холбоотой асуудлыг “Гадаадынхны талд уу, монголчуудын талд уу” гэсэн өнцгөөр бус, “Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаалалт” гэсэн зарчмаар авч үзэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, энэ зөвхөн нэг отог, нэг хэсэг гадаадын иргэний асуудал биш юм. Харин Монгол Улс хөрөнгө оруулагчдаа хэрхэн хамгаалдаг, гэрээгээ хэрхэн сахидаг, хууль хүн бүрт адилхан үйлчилдэг эсэхийг харуулах нэг жижиг боловч анхаарал татахуйц жишээ юм. Товчхондоо, Монголын төрөөс зөвшөөрөл өгсөн ч “лайвчид” нь дарлаад байдаг шонхрын экспорт үүнд багтана.

З.БОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна
А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​