fbpx Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 29 секунд

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Эх дэлхий дээр маань хүмүүс үүсээд, өсөж олшроод, тархан суурьшиж олон угсаатан болж, өөр өөр хэл, заншил, шашин, соёл бүхий болон ондоосчээ. Ийм болсны үндсэн шалтгаан нь хүмүүс 5 тивээр тархаж, бусдаасаа хол хөндий олон мянган жил амьдарч байсан орон зайн алслал, улирсан цаг хугацааны нөлөө юм. Уг нь нэг бүс нутагт анх үүссэн, аажимдаа тархаж холдсон биологийн нэгэн л зүйл амьтад шүү дээ. Сайн ярьвал бүгд л эртний “нэг угсаатан” мөн болно. Нэг нэгнээсээ тасран салан холдоод эцэс сүүлдээ уг шагаа ч мэдэхээ больсон ажээ.

Хоёр хөлтэй, хохимой толгойтой, хэрэглэж буй хутга, сэрээ, халбага, тогоо, шанага нь ч адилхан. Ялгарах юм нь ч цөөхөн хэд (арьсны өнгө, царай зүс, хэл яриа). Гэхдээ л ялгаатай бүхнээ ихэд дөвийлгөн ярьж, өөр хоорондоо бүр элдэв янзаар зөрчилдөж, олон удаа байлдаж, харилцан хядалцсаар л байжээ.

Ухаантай амьтдын ухаангүй үйлдэл гэж хөндлөнгөөс үнэлэхээр самуурцгааж байсныг нь яанаа. Жигшүүртэй хэрэг ч олон гарсан, эргэж дурсмааргүй муухай аллага ч олон тохиосон, дэлхийн дайн ч гарсан, бүр давтагдсан, одоо гэхэд л Ойрхи Дорнод, баруун Европод юу болж байгаа билээ! Хүмүүсийг хүн биш гэж хэлмээр л санагддаг юм! Барууныхан болон Оросын хоорондох зөрчил, тэмцэл Украины элитүүдийн үзэж байгаагаар бол 400 жил гаруй үргэлжилж буй юм байна. Энэ удаад Барууныхан 50 орчим улс орны ил далд оролцоо, дэмжлэгтэйгээр Оростой дайтаж байгаа нь урд өмнө байгаагүй том хүч юм. Түүхэнд ганц удаа олдож буй энэ том боломжоо ашиглаад Оросод стратегийн цохилт өгөх бодлогоосоо яав ч татгалзахгүй гэж тэд мэдэгдэх боллоо. Энэ бодлого нь эцэсдээ дэлхийн дайнд хүргэх нь тодорхой. Энэ их аюулыг зайлуулах боломж бий юу? Барууныханд наад зах нь л Орос улс 400 гаруй жил айхтар саад болж, тэдний хооронд болсон олон дайнд ч ялжээ. Тэгэвч барууныхан өмнөх дайны хүчээ хэсэгчлэн авч үлдсээр байв. 4 зууныг дамнан үргэлжилж буй өш хонзон байсхийгээд шинэ дайн болж, энэ гал дээр нь АНУ байнгад л тос асгасаар, өрсөлдөгчдөө сулруулсаар, өөрсдөө хүчирхэгжсээр иржээ.

Одоо гэхэд л АНУ моралийн элэгдэлд орсон бүх хуучин зэвсгээ борлуулж дуусаад шинэ үеийн зэвсгээ үйлдвэрлэж эхлээд байна. Энэ дайны явцад ч их ашиг олж, дуусах үед нь ч Украины ихээхэн баялагт эзэн суух бололтой...

Коммунист үзэл суртал, ЗХУ, СССР, өнөөдрийн Орос улс, тэр ч бүү хэл Хаант Орос улс ч Барууныхны номер нэг дайсан байв. Олон том дайнд хүргэсэн энэхүү зөрчил удаах том дайн болон өнөөдөр үргэлжилсээр байна. Урд өмнөхөөс ялгаатай нь дайн шатлан өргөжсөөр цөмийн дайн болж хувирах аваас хүн төрөлхтөн сүйрэлд орох болно. АНУ-ын сүүлийн хоёр ерөнхийлөгч дээр дурдсан нэн аюултай нөхцлийг буй болгочихлоо. Тэдний ард цэргийн зэвсгийн аж үйлдвэр, банк-санхүүгийн олигархиудын хүслийг гүйцэтгэдэг хүч – гүнийн төр засаг нь зогсож, лоббидож байна. Асар их хүч, нөлөө бүхий гүнийн төр засаг Европ дахь өрсөлдөгчдөө хооронд нь тулалдуулж чадлаа. Ийм арга замаар тэднийг сулруулж, өөрсдөө өндөр ашиг олж, дэлхийд жанжилж байх зорилгоо хэрэгжүүлж, нэр нөлөөгөө урд өмнө байгаагүй өндөрт гаргана гэж АНУ-ын төр засаг төлөвлөжээ. Энэ хорон төлөвлөгөө нь хэрэгжиж ч болох юм. Дэлхийн 2-р дайны үед олсон ашиг орлогодоо тулгуурлан 1945-1975 оны хооронд АНУ-ын эдийн засаг гайхалтай өндөр хурдацтай хөгжиж дотоодын нийт бүтээгдэхүүн нь 7 гаруй дахин өсчээ. Энэ хугацаанд дундаж давхрааны нь хэмжээ 1945 онд 40 хувь, 1960 онд 60 хувь, 1975 онд 65 хувь болж нэмэгдсэн байв. Хүн амын нь 65 хувийн амьжиргааны түвшин дундаж давхрааныхны хэмжээнд хүрч өснө, сайжирна гэдэг бол том амжилт юм. 1945 онд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 228 тэрбум доллар, 1960 онд 542 тэрбум доллар, 1975 онд 1.7 их наяд доллар байв. Аливаа дайн, тэр тусмаа Ази, Европод болдог том дайн, дэлхийн дайн л АНУ-ыг баяжуулж, хүчирхэгжүүлжээ.

Дайнаар олз олж амташсан олигархиуд нь гүнийн төр засгийн байдлаар засгийн газартаа нөлөөлж “дайны гал дээр тос нэмдэг” нь бүр гэм биш зан болж хувирчээ. Яг л энэ зан авираа АНУ өнөөдөр гаргаж байна.

Европод байсан иргэний гэхээр том үйлдвэрүүдийг өөртөө татан авч, оронд нь цэргийн зэвсгийн үйлдвэрүүдийг буй болгож, баруун Европыг милитаризмд живүүлэхээр Цагаан Ордон шийдэв бололтой. Амьдрал, замнал нь бүхлээрээ, түүх нь нийт уртаараа аллага, хүчирхийлэлтэй холбоотой байдаг (бар, арслан, чоно адил) араатан амьтан лугаа авирлахаас АНУ-ын гүнийн төр засаг одоо салмаар, нэр нүүрээ бодмоор юм даа. Зэвсэг өгч хүмүүсийг алуулцуулах, зэвсэг зарж их мөнгө олох, хүчтэй зэвсгээрээ бусдыг сүрдүүлэх, агаараас довтолж олон хүний амь нас, эд хөрөнгийг сүйтгэх, өөрт байгаа зэвсгийн хүч, нөөцөнд дулдуйдан хэнийг ч болов дарамтлах, үнэ тарифын хөшүүргийг баруун, солгойгүй ашиглаж бусдыг хүнд байдалд оруулах, хагал, бутарга, задгай замбараагүй хаос орчинг бүрдүүлээд баялгийг нь цөлмөж ав! гэх зарчмыг баримтлах мэт нь АНУ-ын төр, засгийн үзэл, үйлдлийн үндсэн шинж болчихлоо. Зөнөсөн Байден, зоргоороо авирласан Трамп хоёрын засаглал сөрөг үр дагавар, муу нөлөөгөөрөө ав адилхан байна. Гэхдээ энэ бол АНУ-ын жирийн иргэдийн үзэл санаа, үйлдэл биш юм. Ард түмэн ард түмнүүддээ дайсагнах нь тун ч ховор үзэгдэл, шашин суртлын үндсэн дээр л хааяа гарч байсан үзэгдэл билээ. Аль ч улс оронд үндэсний хөрөнгөтөн, элит давхраа нь төр, засгийн эрхийг барих болсон энэ зууны нөхцөлд улстөрийн бодлого, үйл ажиллагааны бүхий л буруу нь тухайн улс орны элит давхрааны л алдаа, нүгэл, гэмт хэрэг мөн болно. Өнөө гэхэд л АНУ-ын хүчтэй зэвсэг, Герман, Франц, Англи, Польш зэрэг олон орны хонзогногчдын өшөөрхөл, фашист, нацист үзэл санаа нь цөмийн зэвсэг хэрэглэсэн дэлхийн дайныг ч дэгдээж мэдэхээр байна. Оросын хүчирхэг гүрэн дотроосоо л эс задарвал ялагдах магадлал тун ч өчүүхэн шүү дээ. Тэд цөмийн зэвсгээ тэврээд бууж өгөх нь юу л бол! Оросын Холбооны улсыг (СССР-ийг задалсан лугаа) задлах бодлогыг Барууныхан эртнээс баримталж, дотоод амьдрал, зөрчлийг нь судалж, Оросыг үзэн ядах сэтгэлзүй, ухамсраар хүн амаа хордуулж, дээр нь нэмээд энэ дайн үргэлжилсэн жилүүдэд Оросын цэрэг, зэвсэг, нөөц, байрлалыг сайтар тагнаж тодруулсан, мөн өнгөрсөн дайнуудад ялагдсан өш хонзонг хөөргөдөж сэдрээсэн болохоор Орос туйлдах үед нь элдвээр дарамталсаар өөрсөддөө ашигтай гэрээ байгуулж ч болох юм. Эсвээс Оросыг тун аргагүй байдалд оруулснаар Орос улс цөмийн зэвсэг хэрэглэж ч мэднэ. Тэгвээс Орос улс, НАТО-гийн хооронд дэлхийн дайн дэгдэх бизээ.

Цөмийн зэвсэг хэрэглэсэн дайн дэгдэх аваас АНУ ч Оросын цохилтыг амсах байх. Дайны цаад эздийг зүгээр орхихгүй нь лавтай. Цөмийн зэвсгээр цохилт өгөх Оросын чадавх өнөөдөр дэлхийд номер нэг байгаа билээ.

Барууныхан болон Оросын хоорондох дайн олон шалтгаантай, олон зуун дамнан ужгирсан, 200 гаруй улс орны хагасаас илүү нь ойлгох, учрыг ухаарахад бэрх болтлоо ээдрээтсэн тун ч хачин үзэгдэл юм. Ийм шинж, онцлогтой дайн дэлхийн бусад бүс нутагт дэгдэх түүхэн шалтгаан, нөхцөл байхгүй гэж хэлж болно. Энэ дайны угийн шалтгаан, шинж чанар, цаад наад эзэд, нуугдмал зорилго, түүхэн үндэс, хоёр талын чухам хэн нь энэ дайныг өдөөсөн болох гэх мэт ээдрээтэй асуудлыг монголчуудын зарим хэсэг нь огт ойлгохгүй байгаа юм. Арга ч үгүй. Тэд Европ дахины түүхийг үзэж, судлаагүй хүмүүс шүү дээ... Энэ дайныг зогсоох, дахин гарах нөхцлийг нь үгүйсгэж чадах хүн, хүч байна уу? хэмээн хашгирмаар санагдах юм. НҮБ, түүний удирдлага энэ удаа, энэ дайны хувьд онцгой анхаарч, хүч, боломж, нэр хүндээ дээд хэмжээгээр ашиглаж тун ч шуурхай ажилмаар байна. Дайн үргэлжлэх хэрээр шатлан ширүүсэж, учруулах хохирол, сүйрэл нь маш их болж, гамшгийн хэмжээнд хүрэх болно. Бусад улс оронд ч олон талаар муугаар нөлөөлнө. Дэлхийн хэмжээнд эдийн засгийн амьдрал хямрана, уруудна.

Судлаач, проф Д.Чулуунжав

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна
С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна
 
Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна
Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​