fbpx УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ТОЙРГИЙНХОО НАЙМАН СУМЫН 38 БАГТ УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ ХИЙЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 38 секунд

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ТОЙРГИЙНХОО НАЙМАН СУМЫН 38 БАГТ УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ ХИЙЛЭЭ

УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат тойргийнхоо найман сумын 38 багт тайлан уулзалт, өдөрлөгийг энэ сарын 6-17-ны өдрийн хооронд зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойшхи хоёр жилийн хугацаанд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажил болон УИХ-ын 2016 онд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэд, сонгогчдодоо тайлагнаж, тойргийнхоо найман суманд хийж хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалтаа танилцуулсан юм. Мөн багийн уулзалт, өдөрлөгийн үеэр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн ерөнхий боловсролын сургуульд шинэ фургон автомашин, цэцэрлэгт 30 хүүхдийн хэрэглэл бүхий гудас, хөнжлийг хүлээлгэн өглөө. Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нэр бүхий ес, Цагаан хад багийн дөрвөн иргэн байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон асуудлыг шийдэж иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэж өгсөн юм. УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбатын тойргийнхоо найман сумын 38 багт хийсэн уулзалт, өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн иргэн Г.Бат-Эрдэнэ:

  •  Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойргийнхоо найман сумын 38 багийн иргэд, сонгогчидтой уулзалт хийж байна. Энэ уулзалт, өдөрлөг бол иргэндээ хүрсэн уулзалт болж байна гэж би бодож байна. Өөрийн хийж хэрэгжүүлсэн ажил болон намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг багийн төв дээр ирж ярьдаг гишүүн өнөөдөр хэд байгаа билээ. Баг битгий хэл аймгийн төв, сумын төвд ч уулзалт хийдэггүй, очдоггүй гишүүн олон бий. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд өөрийн сонгогдсон тойрогтоо их зүйл хийсэн нь өнөөдрийн уулзалтаас тодорхой харагдаж байна.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн иргэн Т.Ганбаатар:

  • УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бол итгэлийг зүтгэлээр хариулж байгаа залуу гэдгээ багийн төв дээр ирж хийж байгаа уулзалтаараа харуулж байна. Тойргийнхоо 38 багийн иргэдтэй уулзаж хийсэн ажил, хэлсэн зүйлээ тайлагнаж яваа нь тун зүйтэй ажил боллоо гэж миний хувьд бодож байна. УИХ-ын 2016 оны сонгуульд түүний төлөө саналаа өгсөн. Сонголтоо буруу хийгээгүй л юм байна. Өөрийн сонгогдсон тойргийн иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа гишүүндээ баярлалаа гэж хэлье дээ.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн М.Жавхлан:

  • Залуу хүний хувьд УИХ-ын 2016 оны сонгуулиар Ж.Мөнхбат гишүүний төлөө саналаа өгсөн. УИХ-ын сонгуулийн үеэр тэрбээр “Хэрэв намайг УИХ-ын гишүүнээр сонговол бараа сураггүй алга болдог гишүүн байхгүй. Сумынхаа багийн иргэдтэй ирж уулздаг, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнадаг гишүүн байна” гэж хэлж ярьж байсан. Өнөөдөр хийж байгаа багийн уулзалт өдөрлөг бол түүний хэлснээ хэрэгжүүлж, амалснаа биелүүлдэг гэдгийн тод илрэл болж байна.

Сү.Батболд, Н.Нямтайшир нар ураг барилдав

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​