fbpx Төрийн өндөр албан тушаалтнууд нэгнийхээ амийг хөнөөсөн шившигт түүхийн хуудсанд Монгол улс бичигдэн үлдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 53 секунд

Төрийн өндөр албан тушаалтнууд нэгнийхээ амийг хөнөөсөн шившигт түүхийн хуудсанд Монгол улс бичигдэн үлдэнэ

“Этиксийн Хууль ба Төрийн Этиксийн Хороо”-гүй Монгол хөгжихгүй
 
Хүн төрөлхтөний түүхэнд ард түмнээ дарангуйлж, боолчилж байсан, хүмүүнлэг бус олон адгийн төр оршиж байсан хэдий ч төрийн албат, тэр дундаа өндөр, хариуцлагатай төрийн албан тушаал сахиж байсан хүмүүс нэгнийхээ амийг хэрцгийгээр хөнөөсөн цөөхөн шившигт түүхийн хуудсанд Монгол улс бичигдэн үлдэх нь нэгэнт тодорхой боллоо. 
Язлралын доод зэргийн ялзрал гэж хэлж болно. Шалгалт хийгээд тэгээд дараа нь яах вэ?
Үндэстний удирдагчийн засаглал (Monarchy=Rule by One for the Rest) доройтон ялзарч Дарангуйллын засаглал (Tyranny=Rule for One), Үндэстний сайнуудын засаглал (Aristocracy=Rule by the Best) доройтон ялзарч Олигархи буюу цөөнхийн эрх ашгийн төлөөх засаглал (Oligarchy= Rule for Few), Ухамсарт ард түмний засаглал (Democracy=Rule by the Many) доройтон ялзарч (Mob Rule=Everyone for Themselves) амин хувиа хичээсэн, замбараагүй, дураараа авирлагчдын засаглал болж хувирахаас урьдчилан сэргийлэх цорын ганц манаач бол Этиксийн (Ethics) тогтолцоо байна гэж Аристотел сануулсан байдаг. 
Хүний бие организм хүртэл гадны халдвартай биетээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх механизмтай байдаг. Төр ч ялгагдах зүйлгүй. 
Япон улс л гэхэд төрийн албан хаагчийн Этиксийн тухай хуультай (National Public Service Ethics Law). Тухайн хууль бүрэн хэрэгжиж байгаа эсэхийг үнэлж дүгнэх Төрийн Албаны Этиксийн Хороог (National Public Service Ethics Board) эзэн хааныхаа ивээл доор байгуулсан байдаг. Тус этиксийн хороо нь төрийн албан хаагчид этиксийн хуулийг зөрчихөөс урьдчилан сэргийлсэн сургалт, семинар, гарын авлага гаргах ба төрийн албан хаагчдын этикийн хэм хэмжээний үнэлгээ, хяналтыг бүх шатанд тогтмол хийж олон нийтэд танилцуулдаг. Мөн олон нийтээс санал, гомдол тогтмол хүлээн авч байдаг. 
Япон улсын төрийн албан хаагчид (яам, тамгийн газар, улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд хүртэл) яагаад сав л хийвэл олны өмнө уулчлал гуйн бөхөлзөж, үүрэгт ажлаа өгдөг гол шалтгаан бол Японы төрийн албан хаагчийн этиксийн хууль чанга, этиксийн хороо ажлаа сайн хийж байгаа хэрэг. Этиксийн хуулийг зөрчсөн л бол хуулийн хариуцлага, шийтгэл хүлээх ёстой.
 
Монголын хууль яагаад гурван өдөр хүчинтэй байдаг вэ? 
Монголын хууль яагаад гууль болдог юм бэ?
Хууль гаргаад тэр нь яагаад хэрэгждэггүй юм бэ?
Монгол улс өнөөдөр дан ганц төрийн албан хаагчид хамаарах этиксийн тухай хууль бус нийт улс орныг хамарсан этиксийн тухай хууль гаргах цаг иржээ. Тус хуулийн хэрэгжилт, хяналт, үнэлгээг хариуцсан “Төрийн Этиксийн Хороог” (National Ethics Board) адаглаад Хүний Эрхийн Үндэсний Хороотой ижил төвшин, ижил статустай байгуулах ёстой. Аливаа улс орны моралын билэг тэмдэг нь төрийн тэргүүн байдаг учир тус хороог төрийн тэргүүний ивээл дор байгуулж, хууль тогтоох засаглал, шүүх засаглал, гүйцэтгэх засаглал болон олон нийтийн төлөөлөлтэйгөөр байгуулах хэрэгтэй. Этиксийн хууль, Төрийн Этиксийн Хороо бол үндэсний этикийн манаач, дархлаа байхаар институжлах ёстой. 
Төрийн Этиксийн Хорооноос жил бүр салбар бүртээ этикээр манлайлсан, үлгэр дуурайл болсон эрхмүүдийг сонгон шалгаруулж, хорооны олон нийтийн төлөөллийн гишүүнээр ээлж дараалан сонгодог зарчимаар ажиллаж, нийт нийгэмд Сайны, Этикийн манлайлал болох урам зориг өгдөг бусад улсуудын туршлагаас суралцах ёстой.
Төрийн Этиксийн Хороо нь ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлаас эхлээд төрийн бүх шатанд этиксийн хуулийн хэрэгжилтийн хяналтыг тогтмол хийж, сар улирал бүр этикийн үнэлгээний тайлан гаргах хэрэгтэй. Төрийн албан хаагч (шүүх засаглалд хамаарах бүх төрийн албан хаагч, хууль тогтоох засаглалд хамаарах бүх төрийн албан хаагч, гүйцэтгэх засаглалд хамаарах бүх төрийн албан хаагч багтана)нь төрийн албаа хувийн эрх ашигтаа урвуулан ашиглаагүй эсэх, улс орны эрх ашгийг хохироогоогүй эсэх, төрийн албан үүрэгтээ үнэнчээр, нэгэн сэтгэлээр зүтгэж чадаж байгаа эсэхийг тогтмол үнэлж, ард түмэнд, олон улсад зарлаж байх ёстой. Төрийн алба нэрийн дор хулгайчид, бандитууд төрд шургалан нэг улс орны төдийгүй нийт хүн төрөлхтөний нандин зүйл болсон этикс (ёс зүй гэж алдаатай, этиксийн онолд огт хамаагүй орчуулга), морал (ёс суртахуун гэж мэдлэгийн үнэр ч үгүй орчуулга), хүний зөв (Human Right гэх мэдлэгийн суурь онолыг эрх гэж дураараа орчуулсан), хүний тэнгэрлэг (Human Dignity) зэрэг уландаа гишгиж, хуулийг гууль болгодог байдлыг таслан зогсоох ажлыг хийх цаг болсон. Хэрэв этиксийн хуулийг өчуухэн ч болов зөрчсөн нь тогтоогдвол эрүүгийн, захиргааны шийтгэлүүдтэй ижил төвшинд чанга шийтгэгдэх ёстой. 
Цаашлаад, Төрийн Этиксийн Хороо нь нийгмийн салбар бүрийн төрийн бүс байгууллагуудтай хамтран нийгмийн салбар бүрт этикийн үнэлгээг тогтмол хийж, үнэлгээний тайланг олон нийт болон олон улсад зарладаг байх хэрэгтэй.
 
Төрийн Этиксийн Хороо доорхи чиглэлүүдээр этикийн үнэлгээ хийн, олон нийтэд тайлан гаргавал зохилтой:
1. Иргэний Этик – Монгол улсын иргэний ухамсарын төвшин хэр байгаа эсэх, мухар сүсгийн шинжтэй, олноор тархи угаах, мунхруулах зорилготой төрөл бүрийн пропагандагийн үнэн худлыг ялгах чадвар ямар төвшинд байгаа эсэх,тэр нь нийгмийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байгаа эсэхийг үнэлэх
2. Шинжлэх ухааны этик – Шинжлэх ухааны бүх төрлийн байгууллагууд (их сургуулиуд, академи, хүрээлэнгүүд г.м) яг жинхэнэ шинжлэх ухаанаа хийж байгаа эсэх, шинжлэх ухаан нэрийн дор мухар сүсэгтэж, төрийн дээд албан тушаалтанд ая тал засан бялдуучилж, шинжлэх ухаан, мэдлэгийн байгууллагыг мэдлэг, үнэнг судлах амин сүнсийг уландаа гишгэж, улс орны хөгжлийн чөдөр болоогүй эсэх, судалгаа нэрийн дор авсан төр болон хувийн санхүүжилт нь үр дүнтэй зарцуулагдсан эсэх, ямар үр дүнтэй судалгаа, тайлан гарч, тэр нийгэм эдийн засагт хэрхэн өгөөжөө өгсөн эсэх, олон улсын төвшинд өрсөлдөх чадвар хэр байгаа зэргийг үнэлэх
3. Шашны байгууллагын этик – Тухайн шашны байгууллагын бодлого, үйл ажиллагаа нь улс орон, ард түмний эрх ашгийг зөрчөөгүй эсэх, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулан иргэдэд оюун санааны, санхүүгийн хохирол учруулаагүй эсэх, шашны байгууллагын гол зорилго болсон хүмүүнлэг, буяны үйлээ цалгардуулаагүй эсэхийг үнэлэх, үйлдсэн хүмүүнлэгийн, буяны үйлсийн бодит нөлөө, үр дүнг тогтмол үнэлэх, гэх мэт
4. Бизнесийн этик – тухайн бизнесийн байгууллага нь дотоодын бизнесийн зарчимаа (code of conduct) хэрхэн мөрдөж байгаа эсэх, бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанарын өндөр төвшинд байгаа эсэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироогоогүй эсэх, үйл ажиллагаа нь бизнесийн өрсөлдөөн болон бусад хуулиудтай нийцэж байгаа эсэх зэргийг үнэлэх
5. Хэвлэл мэдээллийн этик – хэт нэг талыг бариагүй, үнэн, баримттай мэдээ олон нийтэд хүргэж байгаа эсэх, хэн нэг эрх мэдэлтний эрх ашгийн төлөө олон нийтийн тархи угаах үйл ажиллагаа явуулаагүй эсэх, танин мэдэхүйн чанартай контент бэлтгэж чадаж байгаа эсэх зэргийг үнэлэх
6. Боловсролын салбарын этик – Боловсролын бүх шатны байгууллагууд (цэцэрлэг, арван жилийн сургууль, их сургууль, коллежууд г.м) этиктэй Монгол иргэн бэлдэж чадаж байгаа эсэх, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн мэдлэгийг иргэдэд олгож чадаж байгаа эсэх, ирээдүйд шаардлагатай суурь мэдлэгүүдийг олгож чадаж байгаа эсэх, дээрх ажлуудыг гүйцэтгэхэд багш ажилтнуудаа бэлтгэж чадаж байгаа эсэх зэргийг үнэлэх
7. Гадаадын харияат байнгын оршин суугч иргэдийн этик – Монгол улсын хууль, соёлыг хүндэтгэн, чандлан мөрдөж байгаа эсэх
8. Банк, санхүүгийн этик – эдийн засаг, аж үйлдвэрийн олон салбар зэрэгцэн хөгжиж, аж үйлдвэрийн бүтээмжээ дээшлүүлэн олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх бизнесийн, эдийн засгийн орчин бий болоход банк санхүүгийн салбар хэрхэн ажиллаж байгаа, түүний хүү, зээлийн бодлого үндэстэнд хариуцлагатай компани төлөвшихөд харшилж байгаа эсэх, хувь хүн,жижиг бизнесийг хүүгийн дарамтад унагаагүй эсэх г.м-ийг үнэлэх
9. Нийгэмд нөлөөтэй хүмүүсийн этик – улстөрчид, дураараа чалчигчид үнэхээр үнэн мэдлэгтэй эсэх, санаагаараа бурж олон нийтийг үймүүлж буй эсэх, нийгэм тухайн хүмүүст олгосон статустай нийцэх этикийн хэм хэмжүүртэй байж, нийгэмд этикийн тогтвортой байдал алдагдахаас урьдчилсан сэргийлж чадах этикийн жинхэнэ манаач мөн эсэхийг үнэлэх
Хөгжилтэй орнуудад салбар бүрийн этикийн үнэлгээний хороод болон төрийн бус байгууллагууд тухайн салбарынхаа байгууллага, хувь хүмүүст мэдлэгийн, мэргэжлийн, хувь хүний этикийн үнэлгээг тогтмол хийж, олон нийтэд тайлагнаж байдаг нь мэдлэг чадвар муутай, бялдууч, дүр исгэгч нар тухайн салбарт шургалан орохоос урьдчилан сэргийлж, жинхэнэ манаачийн үүргээ этикийн өндөр төвшинд гүйцэтгэж байдаг. 
 
Түүнчлэн, Төрийн Этиксийн Хороо Монгол гэр бүлүүдэд зориулсан гэр бүлийн этикийн сурах бичиг, гарын авлагуудыг салбар бүрээр иж бүрэн боловсруулж гаргах шаардлагатай. 
• Монгол гэр бүлийн санхүүгийн этик ямар байх ёстой вэ? 
• Монгол гэр бүлийн эдийн засгийн этик ямар байх ёстой вэ?
• Монгол гэр бүлийн шашны этик ямар байх ёстой вэ?
• Монгол гэр бүлүүдийн хамтран амьдрах нийгмийн этик (гэр бүл дотор болон гадна) ямар байх ёстой вэ?
• Монгол гэр бүлийн хүмүүжлийн этик ямар байх ёстой вэ?
Яагаад Монголд “Этиксийн тухай хууль”, “Төрийн Этискийн Хороо” хэрэгтэй гэж?
Этикс гэдэг нь сайн гэж юу вэ, сайныг хэрхэн хийх вэ гэдгийг судалдаг философийн салбар. Этиктэй байна гэдэг нь хүн этикийн алдаа бага гаргаж, амьдралаа өөд нь татаж, өөрийн эзэн болж, эзэмшсэн мэргэжилдээ мөн адил эзэн, хэлсэн үгэндээ, зөв байгаадаа итгэлтэй, бардам сайн, сайхан амьдралыг цогцлоож чадах дадалтай, хүсэлтэй байхыг л хэлж байгаа хэрэг. Энэхүү энгийн суурь ойлголтыг институцийн хэмжээнд байгуулахад “Этиксийн Хууль” (Ethics Law) боловсруулан гаргах шаарддлагатай.
Цаашлаад сайнуудын засаглал ялзран доройтож, ард түмэн улс орноо дарангуйлсан харанхуй, феодалжсан, хүнлэг бус, ахан дүүсэг бус, нэг нэгэндээ чоно нийгэм хэвшин тогтохоос урьдчилан сэргийлнэ. Өнөөдөр бид этикийг институцийн төвшин байгуулж чадаагүй нь дураараа авирлагчид, анархистууд  юу дуртайгаа бурж, тулган шаарддаг хүчирхийллийн нийгэм бий болох үүдийг нээсэн. 
Өнөөдөр муу муухай бүхэн нийгмийн хэм хэмжээ, байх л ёстой үзэгдэл мэт төлөвшин тогтож байгаа энэ үед л “Этиксийн хуулийг” (Ethics Law) боловсруулан гаргаж, сайн сайхан бүхэн доройтон ялзарч, устан алга болж, бүх муу муухай цэцэглэн дэлгэрэхээс урьдчилан сэргийлэх шаардлага Монгол улсад тулгараад байна. Этикийн хуульгүй байхад этикийн норм дүрэм, хороонууд юу хийж чадах юм бэ? Хууль дүрэм гууль болох нь тодорхой. Бандитууд хууль тогтоогоод, шүүхийг засаглаад сууж байхад ямар Монгол Брэнд, Монгол Имиж ярих юм бэ?
Этиктэй, моралтай Монгол хүн, Монголын төр, Монголын бизнес л олон улсад Монгол үндэстнийг төлөөлөх бренд, имиж болох боломжийг этикийн хууль бий болгож чадна. Монголчууд түүхийн шинэ хуудас нээнэ гэвэл Этикийн хуультай болох хэрэгтэй. Аж үйлдвэржсэн, хөгжилтэй орнуудаас ч түрүүлж алхах боломж. Жинхэнэ хамгийн сайнууд, хамгийн шилдгүүд нь л биднийг удирдана, төлөөлнө, засаглана шүү дээ. Хэдий сансар огторгуйг өөрчлөх мундаг мэдлэгтэй байлаа гээд этиккгүй гэвэл буу барисан сармагчинтай л адил.
Монгол хүн сайн болж хөгжие гэвэл “Сайн”-ыгаа институцижлан, Этиксийн Хуультай (Ethics Law) болох хэрэгтэй. . Этикийн тухай хуульгүй бол шудрага ёс яриад ямар ч нэмэр үгүй. Шударга ёсыг бас институцижлая. 
(Жич:
Этикс гэдэг үгээр Англи хэлний Ethics, Этик гэдгээр Ethic гэх ухагдахууныг шууд авч хэрэглэсэн.
Ethics – 1. moral principles that govern a person's behaviour or the conducting of an activity.
               2. the branch of knowledge that deals with moral principles.
Ethic –   1. a set of moral principles, especially ones relating to or affirming a specified group, field, or form of conduct.
Дээрх Англи хэлний тодорхойлолтоос харахад Этикс гэдгээр сайны, моралын мэдлэгийн салбар болон этикийг институцийн хэмжээний хэрэглээг заасан. 
Харин Этикээр моралын зарчмуудыг заасан болохыг анхаарна уу.)
Japanese National Public Services Ethics Board website: http://www.jinji.go.jp/rinri/eng/index.htm
 
 “Моралтай Монгол” Сан
Х.Болорчулуун Зам Тээврийн Хөгжлийн сайдад горилж эхэлжээ
Х.Болорчулуун Зам Тээврийн Хөгжлийн сайдад горилж эхэлжээ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​