fbpx ЦЕГ: Цахим гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүлээ ингэж хамгаалаарай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 12 секунд

ЦЕГ: Цахим гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүлээ ингэж хамгаалаарай

ЦЕГ: Цахим гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүлээ ингэж хамгаалаарай Arslan.mn

Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар манай улсад 2.910.778 интернет хэрэглэгч байгаагаас мобайл дата, буюу ухаалаг гар утсаар интернет хэрэглэгч 90.21 хувийг эзэлж байна. Өрх гэр болгон интернеттэй, хүн болгон ухаалаг гар утас хэрэглэгч, интернет хэрэглэгч болсон гэхэд хэлсдэхгүй. Гэвч энэ өсөлт хөгжлөө дагаад цахим орчинд хуурамч нэр хаягаар өсвөр насны хүүхдүүдийг буруу, хорт зуршил руу уруу татах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, дарамтлах, залилах, хууран мэхлэх гэмт хэргүүд ихээр гарах болсон. Эдгээр хүчин зүйлсийг авч үзвэл эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарын хяналт сул, анхаарал болгоомж, мэдээлэлгүйгээс болоод энэ төрлийн гэмт үйлдлүүд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас сануулж, олон талын урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлуудыг зохион байгуулж байгаа аж. 

Энэ удаад иргэд, олон нийтэд гэр бүлээ цахим гэмт хэрэгт өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: 

Цахим гэмт хэргийн аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад баримтлах гол зүйл бол цахим гэмт хэрэг үйлдэх этгээдтэй адилаар бодож, сэтгэх явдал юм. Өөрөөр хэлбэл, кибер гэмт хэрэгтний голчлон хэрэглэдэг арга, хэрэгслийн эсрэг арга хэмжээ авах нь зүйтэй юм. Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дараах нийтлэг 10 аргыг танилцуулъя.

1. Компьютерын системээ шинэчилж байх

Цахим гэмт хэрэгтний халдлагын зүйл нь таны компьютерын цоорхойтой буюу хуучирсан систем байдаг тул түүнийгээ шинэчилж байгаарай.

2. Системийн тохиргоогоо хамгаалах

Бусад этгээд таны компьютерын системийн тохиргоог өөрчлөх буюу аюулгүй байдлыг хангасан тохиргоог алдагдуулахаас болгоомжлоорой.

3. Нэвтрэх үг буюу нууц үгээ сайжруулж, хамгаалах

Хэрэглэгчийн нэр, нэвтрэх үг, дансны нууц дугаар зэрэг нь аливаа онлайн гүйлгээ, төлбөр тооцоо болон таны хувийн мэдээлэлд байнга хэрэглэгддэг.    Иймд үсэг, тоо, бусад тэмдэгт оролцуулсан 8-аас доошгүй тэмдэгтээр нэвтрэх үгээ сайжруулж, түүнийгээ гурван сар тутамд тогтмол сольж хэвшээрэй. Мөн олон вэб сайтанд нэг л нэвтрэх үг ашиглах нь таныг эрсдэлд оруулах тул хэрэглэдэг үйлчилгээ, вэб сайт бүртээ өөр нэвтрэх үг ашиглах хэрэгтэй.

ЦЕГ: Цахим гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүлээ ингэж хамгаалаарай Arslan.mn

4. “Галт хана”-аа асаалттай байлгах

“Firewall” буюу галт хана гэх програм нь таны компьютерыг гэмт этгээдүүд эвдэх, мэдээлэл устгах, нэвтрэх үг, бусад нууц мэдээлэл хулгайлахаас хамгаалдаг.

5. Вирусны эсрэг программ суулгах буюу түүнийгээ шинэчилж байх

Вирус нь компьютерын хэрэглэгчийг мэдээгүй байхад түүний мэдээллийг устгах буюу хулгайлах, бусад байдлаар эрсдэлд оруулдаг тул заавал вирусын эсрэг программ суулгаарай.

6. Хувийн мэдээллээ хамгаалах

Өнөөдөр ихэнх онлайн үйлчилгээг ашиглахын тулд нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ хуваалцах, түгээх нөхцөл бүрдсэн байна. Эргэлзээтэй буюу хэлний дүрмийн алдаа ихтэй цахим шууданд хариу өгч болохгүй. И-мэйлд хариу өгөхийн өмнө цахим шуудангийн хаягийг шалгаж байх нь зүйтэй. Хувийн мэдээлэл шаардсан цахим хуудасны домэйн нэрийн урд ногоон өнгийн цоожны дүрс буюу /https/ харагдахгүй байвал та түүнийг ашиглахаас зайлсхийх нь зүйтэй.

ЦЕГ: Цахим гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүлээ ингэж хамгаалаарай Arslan.mn

7. Вэб сайтын нууцлалын бодлогыг хэвлэн авч, анхааралтай унших

Ихэнх вэб сайт үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогоо бичгээр танилцуулдаг. Үүнийг анхааралтай унших нь таны хувийн мэдээлэл ямар замаар, хэнд хүрэх, эс хүрэхийг мэдэхэд чухал юм. Нөгөө талаар тухайн вэб сайтын үйлчилгээ таныг эрсдэлд оруулах бол урьд хэвлэж авсан нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөл нь таны эрхийг хамгаалахад чухал нотлох баримт болох юм.

8.Санхүүгийн мэдээлэл, дансны хуулгаа тогтмол хянах

Таны банкны дансны дугаар, нэвтрэх үг, зээлийн картын пин код хэн нэгний гарт орсон юм биш биз. Таныг мэдээгүй үед юм уу танд анзаарагдахгүйгээр таны данснаас мөнгө аваад байж мэдэх тул орлого, зарлагын мэдээллээ тогтмол хянаж байх нь санхүүгийн луйвар, залилангаас сэргийлэх, энэ тал дээр банкнаас аюулгүй байдлын дэмжлэг авах хэрэгтэй. Мөн утасны дугаараа дансны гүйлгээ хийхэд мэссэж ирэх програм сургаарай.

9. “Үнэгүй зүйл зөвхөн хавханд л байдаг” буюу танд маш их аз тохиолдоход эргэлзэн нягтлан шалгаж байх

Хэн ч АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтнаас их хэмжээний мөнгө хүлээн авах, “и-мэйл хаягийн өгөгдлийн сангаас санамсаргүйгээр сонгогдож” лотонд их хэмжээний мөнгө хожихгүй. Ийм утга бүхий зурвас, мэдэгдлүүд нь ихэнхдээ хуурагдсандаа итгэхгүй байгаа хүмүүсийн “хүчин чармайлт”-аар цагдаад мэдэгдэлгүй өнгөрч, өөр хэн нэгнийг залилахаар тарсаар байдаг.

10. Компьютероо унтраах

Хэрэглээгүй үедээ компьютероо унтрааж байх нь халдагч этгээдийн хууль бус холболтыг зогсоох үр дүнтэй нэг арга юм. Дээр дурдсан аргууд нь одоогийн төвшинд санал болгож буй аргууд бөгөөд кибер гэмт хэрэгтнүүдийн сэдэл, арга мэх улам хүчтэй болж байгаа тул дараах үйлдлийг хэвшил болгоорой.

“САЙХАН ХҮМҮҮС”-ЭЭС ҮҮДЭЛТЭЙ “МУУХАЙ ХҮМҮҮС”
“САЙХАН ХҮМҮҮС”-ЭЭС ҮҮДЭЛТЭЙ “МУУХАЙ ХҮМҮҮС”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​