fbpx ИРГЭД БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ГОМДОЛТОЙ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 27 секунд

ИРГЭД БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ГОМДОЛТОЙ БАЙНА

БНСУ-ын аялж ажиллахаар виз хүссэн монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, 2016 онд 60 мянган иргэн, 2017 онд 106 мянган иргэн, 2018 оны өнгөрсөн долдугаар сарын байдлаар 88 мянган иргэн виз мэдүүлжээ. Харин виз олгосон мэдээллийг нь харахад 2014 онд 64 мянган иргэнд, 2015 онд 81 мянган иргэнд, 2016 онд 82 мянган иргэнд, 2017 онд 108 мянган иргэнд виз олгосон байна.

Гэхдээ энэ бодит  тоо мөн үү?

Өдөрт хэдэн зуун иргэн БНСУ-ын ЭСЯ-д виз мэдүүлдэг.  Гэтэл бодит байдал дээр тэдний хэд нь нааштай хариу хүлээж авдаг вэ?

Жишээ: Иргэн Цэцэг БНСУ-ын ЭСЯ-д таван удаа виз мэдүүлж, таван удаа татгалзсан хариу авсан байна. Яг нь энэ жишгээр иргэд БНСУ-ын ЭСЯ-ыг шантралгүй царайчилдаг.  Нэгэнт татгалзсан хариу авсан бол тухайн иргэн гурван сарын дараа дахин виз мэдүүлдэг байна. Гэвч дахин татгалзсан хариу гардаг байна. Ийнхүү босго өндөртэй БНСУ-ын ЭСЯ иргэдэд төмөр нүүрээ жинхэнэ утгаар нь харуулдаг байна. БНСУ-ын ЭСЯ-д виз мэдүүлсэн 10 хүн тутмын 9 нь татгалзсан хариу авч байгааг БНСУ-ын Элчингийн холбогдох хүмүүс нь ч үгүйсгээгүй юм. Бодит байдал ийм байна.

Үүнээс үүдэн БНСУ-ын ЭСЯ-д гомдолтой байгаагаа хэлэх олон хүмүүс байна. Яагаад энэ олон хүнийг эдийн засаг болон сэтгэл санаагаараа нь хохироох ёстой вэ? Хууль дүрэм журмынх нь дагуу виз мэдүүлгийн газар шаардлагатай гэсэн бүх материалаа бүрдүүлээд өгөхөд татгалзсан хариу илгээдэг. Ер нь виз даруулна гэдэг азын асуудал болчихсон гэж ярих нь үнэний ортой бололтой. Нөгөө талаар бизнес болчихоод байгаа нь нууц биш.

Жишээ:  Өдөрт хэдэн зуун хүн материал бүрдүүлж  БНСУ-ын ЭСЯ-д өгч хүний нэг бол Дорж. Тэр визний шаардлагыг хангахын тулд 5 сая төгрөгийг хувь хүнээс  зээлж банкинд байршуулсан сараар хүү төлөх хувилбарыг сонгожээ. Мөн материал бүрдүүлэхийн тулд 70-100 мянган төгрөг шаардлагатай. Виз мэдүүлгийн 9 газраас аль нэгийг сонгож, визний материалаа өгдөг. Тэгвэл виз мэдүүлгийн нэг газарт өдөрт 50 хүн материал өглөө гэж тооцоход  4-5 сая төгрөг тухайн газрын орлого болно гэсэн үг. Нэг үгээр ядарсан ядуу иргэдээ шулж мөлжиж амьдардаг муухай жишгийг виз мэдүүлгийн газрууд тогтоож байна. 

Жишээ: Хэдхэн хоногийн өмнө БНСУ-аас томоохон чуулга уулзалтад оролцуулахаар 14 хүнд урилга илгээсэн байхад 3-т нь зөвшөөрсөн хариу өгөөд бусдад нь яг нэг шалтгаанаар буюу "Зорилго тодорхойгүй" гэсэн татгалзсан хариу өгсөн байгаа юм. Зорилго тодорхойлж, урилга хүртэл ирүүлсэн байхад БНСУ-ын ЭСЯ-д өөр ямар зорилгын тухай тайлбар хэрэгтэй юм бэ?

Тодруулбал, Монгол Солонгосын хамтарсан эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн чиглэлийн албан хаагчдыг "Үүдэл эс ба нөхөн сэргээх анагаах ухаан 4" гэсэн чуулга уулзалтад оролцуулж, дадлага туршлага солилцох арга хэмжээнд оролцох урилгатай байхад ийнхүү албаар татгалзуулсан. Энэ арга хэмжээнд оролцох гээд ажлаа зохицуулж, онгоцны тийзээ захиалсан байсан иргэд  эдийн засгаараа хохироод үлдэж байна.

Тэд арга хэмжээнд оролцох гэж байгаа болохоос очоод харлаж, ажил хийе гэсэн санаа зорилго огт агуулаагүй байсан юм шүү.  Хашир хашир байлаа гэхэд ийм хашир байж болмооргүй санагдах юм.

Өнгөрсөн аравдугаар сарын 01-нээс эхлэж сэтгүүлч, эмч өмгөөлөгч нарт илүү боломж олдож байгаа виз мэдүүлэхэд асуудалгүй боломжтой мэтээр ярьж худлаа цаасан малгай өмсгөж байсан БНСУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад гомдолтой байна. Ялангуяа сэтгүүлч нар чөлөөтэй, Солонгосын сэтгүүлчдийн эвлэлтэй гэрээ байгуулсан  тухай яриа шоу байсан уу?


Харилцуурын цаанаас харилцааны соёлгүй харилцдаг Консулын ажилтантай


Бас нэг зүйл. БНСУ-ын ЭСЯ харилцуурын цаанаас харилцааны соёлгүй, доромж өнгө аясаар харилцдаг ажилтны тухай дурьдахгүй өнгөрч боломгүй.  Виз мэдүүлсний дараа хариу гарахаас нэг хоногийн өмнө ЭСЯ-ны Консулын ажилтан утсаар холбогдож ямар зорилготой БНСУ-руу аялах гэж байгаа талаар асууж лавладаг юм байна. Гэхдээ нэг биш нэлээд хэдэн хүн харилцуурын цаанаас харилцдаг бололтой. Олон хүний дунд харилцааны доголдолтой сайнтай муутай хүн байдаг байх. Ер нь бол ажилтнуудыг нь ааш авир, харилцааны хувьд доголдолтой байгааг БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлсэн хүн бүр хэлнэ.

Дээрх урилгатай иргэд рүү холбогдсон Консулын эмэгтэйн  ажилтан утасны цаанаас уурлаж уцаарлаж, доромжилсон дээрэнгүй өнгө аясаар ярьж "Юунд явах гэж байгаагаа ойлгохгүй байгаа тантай юу ярих билээ дээ" гэж хэлээд утсаа таслаж, тохуурхах жишээтэй. Мөн утсаа аваагүй, сонсоогүй хоёр хүний визийг шууд татгалзуулсан байгаа юм. Элчингээс нэг удаа залгалаа, сонсоогүй байж болно. Гэхдээ виз мэдүүлсэн иргэн эргүүлээд залгахаар утсаа авахгүй, эсвэл шал өөр хүн авснаа "Эргүүлээд залгана" гэчихээд таг болсон байгаа юм. Ийм хайхрамжгүй ажил хийдэг хүмүүс байна. Мөн харилцааны соёлгүй, бусдыг дарамталж доромжилж харьцдаг ажилтантай. Тэр хүн ажлаа хийснийхээ төлөө цалингаа бүтэн авч байгаа. Гэхдээ олон нийттэй харилцдаг хүн харилцааны тал дээрээ анхаарах нь зүйтэй болов уу.
 

Хараал идсэн 07 буюу зорилго тодорхойгүй гэсэн хариу


Солонгос улс руу гурван сараар аялагчдын групп гэж бий. Тэнд виз мэдүүлээд татгалзсан, мэдүүлэхийн тулд юу бүрдүүлэх, юуг анхаарах тухайгаа бичиж хуваалцдаг олон мянган хүн энд бий. Тэд бол виз гарахгүй байгаа шалтгаан, мөн виз татгалзсан хариуныхаа учир шалтгааныг олох гэсэн хүмүүс. Виз мэдүүлсэн олон хүний татгалзсан шалтгаан нь  хараал идсэн 07 тамга буюу зорилго тодорхойгүй. Зорилгогүй аялж зугаална гэж байхгүй биз дээ. Зорилготой байгаад виз мэдүүлсэн хүн утсаа сонсоогүй төлөө зорилго тодорхойгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариу авахаар гомдолтой санагдана биз дээ.

Арга нь барагдсан группийн гишүүд "БНСУ-ын ЭСЯ 07 гэсэн тооноос өөр тоо мэддэггүй юмуу, виз мэдүүлсэн 10 хүний 8-ыг гадаад паспортынх нь ард 07 дарчихна. Цөөхөн хэдэд нь 06 буюу хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна" гэж уурлаж цухалдаж байх вий дээ.

Хуурамч бичиг баримтыг бол хувь хүн өөрөө биш, материал бүрдүүлж газрууд л бүрдүүлж өгч байгаа шүү дээ. "Тэдэн төгрөг өгчих тэрийг чинь асуудалгүй бүрдүүлж өгнө" гэж мөнгө авчхаад бүх зүйлийг нь баллаж байгаа газруудтай ч хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй.
 

Визний материал хүлээж авдаг газрууд бусдын итгэл найдвар, хөлс хүчээр нь бизнес хийж байна


Монголчуудын ганц хүсэл мөрөөдөл гадагшаа гарч боолын ажил хийж их мөнгөтэй болох гэсэн хүсэл юм. Гэвч хүсэхийн хэрээр хясах юм. Монголдоо 20 жил зовж байхаар хүний нутагт 2 жил зовоод ирье л гэж боддог.

Сүүлийн үед төрийн алба хаагчдын тэр дундаа багш, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын виз гарахгүй, татгалзсан хариу их авч байна. Яагаад гэвэл тэд гараад эргэж ирэхгүй харлаад байгаа тул Элчингээс ийнхүү хаалт тавьсан гэх.

Нөгөө талаар монголчуудыг энэ виз мэдүүлгийн газрууд үнэндээ мөлжиж, халаасыг нь сэгсэрч байгаа нь харамсалтай. Итгэл найдвараа гээлгүй тэдэнд хандаж тусламж эрж байхад сарын дараа “Таны материал татгалзсан” гэх хариуг сонсохоор өөрийн эрхгүй нүд харанхуйлж байгаа юм. Гэхдээ л гандан буурахгүй гурван сарын дараа дахин материалаа сайжруулаад орохоор дахиад л сарын дараа нөгөө л татгалзсан хариугаа сонсч байгаа юм. Хэлэх ч үг олдохгүй дээ. Виз мэдүүлгийн газрууд иргэдийг хэрхэн мөлждөг талаар тооцоо судалгаа хийлээ.

Сүүлийн үед Солонгосын виз мэдүүлгийн газраар хол ойрын хамаатан садан, найз нөхдөдөө оочер дугаар бичүүлэх гээд хэд хэдэн удаа очлоо. Хүмүүсийн тэр бүр анзаарахгүй нэг зүйл байна. Манайхан ч анзаарах сөхөөгүй материалаа сайн бүрдүүлээд өгч байвал тэр нь хамаагүй ээ гэсэн хандлагатай ч юм шиг. Яг үнэндээ манайхан өөрсдөө солонгосчуудыг баяжуулаад байна шүү.

1-т Солонгосын виз мэдүүлгийн газар өдөрт хамгийн багаар бодоход өдөрт 40 хүн виз мэдүүлж байна. 1 хүний үйлчилгээний хөлс ойролцоогоор 55000. Ингээд виз мэдүүлгийн газар 8 ажиллаж байгаа гэж бодохоор өдөрт 8 газарт нийт 320 хүн үйлчлүүлж байна гэсэн үг. Зөвхөн нэг өдөрт монголчуудаас авч байгаа хөлс хамгийн багдаа 17.600.000 төгрөг. Энийг сараар бодоод үзэхэд ажлын 22 хоног гээд бодоход сард 387.000.000. Жилд 4.646.400.000 болно гээд бод доо.

Үүнээс түрээсийн төлбөр, үйл ажилгааны зардал, цалин хөлс гээд хамгийн их зардал гарлаа гэхэд ямар ч байсан сардаа хамгийн багдаа 2.500.000.000 цэвэр ашиг хийж байна. Ингээд харахаар манайхан баян юм шиг. Визний материал бүрдүүлэлтийн газрууд маш олон. Дээр нь Банкинд байршуулж байгаа мөнгө гээд бодохоор ядуу биш баян хүмүүс шиг харагдана. Гэхдээ зайлуул баян биш л дээ, дандаа өр зээл байгаа нь ойлгомжтой.

2-т визний материал бүрдүүлэлтийн газар. Эзэд нь монголчууд байдаг байх.

Эдгээр газруудаар 1 байгууллагад нь өдөрт дор хаяад 10 хүн гэж бодоход 8 байгууллагаар бодьё. 1 хүний үйлчилгээний хөлс 100.000 төгрөг. Нийт өдөрт 8.000.000 төгрөг, сард 176.000.000 төгрөг, жилд 2.112.000.000 болж байна.

3-т Банкинд байршуулах мөнгө. Дийлэнх хүмүүсийг НДШ- ээрээ виз мэдүүлдэг гэж бодоход өдөрт 120 хүн 5.000.000 төгрөгөө байршуулж байгаа. Банкинд өдөрт 600.000.000төгрөг  угаагдаж байна. Энэ тоо тасралтгүй явагдаж байгаа учраас сараар бол 13.200.000.000 төгрөг жилд 158.400.000.000 болно. Бүх хүмүүс энэ мөнгийг 3 сарын хугацаатай хадгалуулдаг. Гэтэл визний гаралт 2-хон хувьтай байгаа яг одоо үед бол хүн амьтанаас зээлсэн, байр машинаа барьцаанд тавьсан, банк, банк бус байгууллагаас дандаа хүүтэй зээлсэн хүмүүс хий дэмий нэг сар байршуулаад ямар ч хүүгүй шахуу буцааж аваад дээр нь ахиад хүү нэмж төлөөд хүмүүсдээ буцааж өгнө. Нэг иймэрхүү байдалтай байна.

 Ингэж л ядарсан бидний мөнгийг завшиж, угааж байна. Одоо бүр виз гаралт чангарсан юм байна гээд өөр хоорондоо ярилцаж байна. Нээрээ л тэр визний материал хүлээж авдаг газрууд бусдын итгэл найдвар, хөлс хүчээр нь бизнес хийж хөлжихөө болимоор байна. Өчнөөн хүний амьдрал ард нь явж байгаа шүү гэдгийг ойлгохыг хүсье.
 

Виз мэдүүлгийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж хохирсон


 Баянзүрх дүүрэг дэх БНСУ-ын виз мэдүүлгийн “С” төвийн хариуцлагагүй ажиллагаанаас болж хохирсон эмэгтэй Я.Эрдэнэ-Отгон мэдээлэл хийж байсан удаатай.

Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 02-ны өдөр БНСУ-ын “Ионсэй” их сургуульд ярилцлагад орохоор тавдугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн “С” виз мэдүүлгийн төвд визээ мэдүүлжээ.

Хохирсон гэх Я.Эрдэнэ-Отгон “Виз мэдүүлгийн төвийн ажилтан Гэрэлээ гэгч нь БНСУ-ын ЭСЯ-ны Консулын ажилтантай хуйвалдан, зургаадугаар сарын 01-ний бүх нийтийн амралтын өдөр ЭСЯ-ны дугаараас “Ионсэй” их сургууль руу залган, миний ярилцлагын цагийг дур мэдэн цуцалсан байна. “Ионсэй” их сургуулиас явуулсан ярилцлагын цаг бүхий тамгатай албан бичиг дээрх утасны дугаар руу нь ЭСЯ-ны дугаарыг ашиглан залгаж, цагийг нь дур мэдэн цуцалж, миний эрхэнд нь халдсанд гомдолтой байна.

Тиймээс ЭСЯ-наас хариу тайлбар хүсч байна. Би виз мэдүүлснээсээ зургаан өдрийн “С” виз мэдүүлгийн төвд хандаж “Ионсэй” их сургуулиас ирсэн ярилцлагын цаг бүхий тамга тэмдэгтэй бичиг баримтыг ЭСЯ-руу яаралтай дамжуулж өгөхийг хүссэн. Гэтэл виз мэдүүлгийн төвийн ажилтан Гэрэлээ тэр өдрөө миний бичиг баримтыг ЭСЯ-нд аваачиж өгөөгүй байгаа юм. Виз мэдүүлгийн төв хүний бичиг баримтад хариуцлагагүй хандсанаас болж хоёр жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө нь талаар боллоо. Хүний бичиг баримтыг ашиглаж, дур мэдэн ярилцлагынх нь цагийг цуцалсан хоёр иргэнийг хариу тайлбар хийхийг хүсч байна.

Мөн цаашид виз мэдүүлэхэд нь ЭСЯ өс хонзонгийн сэдлээр хандахгүй байх боломжийг нээж өгөхийг хүсье. Би хохироод чимээгүй өнгөрч болох ч виз мэдүүлгийн төвийнхний хариуцлагагүй байдлаас болж өөр олон хүн хохирохоос сэргийлж энэ хэвлэлийн хурлыг хийж байна. БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлгийн төвүүдийн үйл ажиллагааг хянаж, үйл ажиллагааных нь хариуцлагыг дээшлүүлж өгөхөд анхаараасай. Над шиг олон хүн хохирч, хүсэл мөрөөдлөө нураалгасан байх” гэсэн юм.

Ингэж хүнийг хохироож байгаа, мөн харилцааны соёлгүй ажилтнуудтайгаа хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хичнээн  хүнийг эдийн засаг, сэтгэл санаагаар нь хохироох гэсэн юм бэ.
 
О.Гэрэл
Оллоо.mn

О.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ
О.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ
 
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​