fbpx АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЮУЛТАЙ ГУРВАН ТОЛГОЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 0 секунд

АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЮУЛТАЙ ГУРВАН ТОЛГОЙ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гэдгийг үндэсний язгуур ашиг сонирхол буюу тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжлийн гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан гэдгээр тодорхойлдог.

Ингэж тодорхойлсон Үндэсний аюулгүй байдлыг хангах, хангагдахад  хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ юм.

ҮАБЗ гурван гишүүн­тэй. Олны “Төрийн гурван өндөрлөг” хэмээдэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав юм.  Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн тэргүүн нь , УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр гишүүн нь гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр ҮАБЗ-ийн энэ гурван гишүүн хуулиар олгогдсон үүргээ биелүүлж байна уу, дагаж байгаа юу гэдэг эргэлзээтэй болоод байна.

Учир нь олон нийт  сүүлийн үед “…ҮАБЗ-ийн энэ гурван гишүүн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг огоорч, хувийн эрх ашиг, өш хонзондоо автаж ажиллаад байна” гэдэг боллоо.

ҮАБЗ-ийн гишүүдийн үйл хөдөлгөөн, үг яриа ч үүнийг батлаад өгч байгаа юм. Өнгөцхөн харвал, өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр, бас МАН-ын дотоод зөрчил гэхээр байгаа юм.

Нэг талаас, жилийн өмнө М.Энхболдыгоо “мөргөж”, өнөөдөр эрх мэдлийг бүрэн утгаар нь төвлөрүүлэхээр, улс төрөөс нэгмөсөн арчихаар зүтгэж байгаа У.Хүрэлсүх үзэгдэнэ.

Нөгөө талаас У.Хүрэлсүхэд хамаг байдгаа шувтлуулчихаад эцсийн ганц цамц болсон УИХ-ын даргын албан тушаалаа өгөхгүй гэж гүрийсэн М.Энхболд харагдана.

Ингээд тэднийг дагасан, У.Хүрэлсүхийн, М.Энхболдын үнэнч фанатууд, бас хэн хэнд нь тал алдахгүй хоёр тийшээ алга хавсран гүйлдэх гишүүд, эсвэл энэ “дайн”-д үрэгдчих шахаад элдвийн булай нь илэрсэн нөхдүүд амьд үлдэх арга хайн гүйлдэж байна.

Гэвч энэ бүхэн зөвхөн У.Хүрэлсүх, М.Энхболд гэдэг хоёр хүний хоорондын зөрчил ч бус, эрх баригч МАН-ын бүр ч биш болох нь нотлогдоод эхэллээ. Өрнөж буй бүхэн Үндэсний аюулгүй байдлыг хөндөж мэдэхээр болсон байна.



Нэг. У.ХҮРЭЛСҮХИЙН АЮУЛ


У.Хүрэлсүх бол Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга. Энэ хүн эдгээр албан тушаалыг одоогоос жилийн өмнө ганцхан “гуядалт”-аар өөрийн болгосон. Гэхдээ ингэж төрийн, намын толгойд гарахад өөрийнх нь хичээл зүтгэл хэр зэрэг байсныг улс төрийн хүрээнийхэн маш сайн мэднэ. Товчхондоо, тэр маш азтай л хүн гэгддэг юм.

Цод цод хийсэн цоглог, цогтой үгийг сонин хэвлэл, УИХ, МАН-ын индэр дээрээс хэлсээр улстөрчдийн, ард түмний итгэлийг ойр төсөрт байгаагүйгээр хүлээж “дарга” болсон. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Үр дүн нь өнөөдрийн энэ байдал. Нам нь хуваагдаж, улс төр бужигнасан.

Мань эр жил гаруй ажиллахдаа гадаадад “гарсангүй”, дотоодод “ зөвшөөрөгдсөнгүй” өнгөрөв. Үнэнийг хэлэхэд У.Хүрэлсүхийг хэзээ “сэлэм”-ээ сугалах нь вэ гэж олон нийт хүлээсэн. Хүлээлт талаар болсон. Ингэж амжилгүйгээр ЖДҮ хэмээх жижигхэн салхинд Засгийн газар нь, нам нь ганхчихав. Одоо өөрөө “сэлэм”-дүүлэх дээрээ тулаад байна.

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг. Ерөнхий сайд, намын даргын ширээн дээрээс бүр ч гоё харагдаж таарна. У.Хүрэлсүх “хар масс” буюу ард түмний хүсэл, эрх ашиг, хүлээлт, үнэлгээ дүгнэлтийг огт анзаарахгүй байна. Тиймээс тэр “…Би эх орныхоо төлөө ажиллаж байна. Амиа өгөхөөс ч буцахгүй” гэж өнөөдрийг хүртэл хэлсээр л суугаа юм. Гэвчиг хөшигний цаана, ажлын бус цагаар түүний оролцоотой хийгдэж байгаа элдвийн явдлууд “…Арай ч дээ “ л гэмээр байгааг ард түмэн ярьдаг боллоо.

У.Хүрэлсүх өөрөө М.Энхболд, түүний фракцынхантай тэмцэж байна гээд байгаа. Үгүй юм. Өөрөө үлдэхийн төлөө хийж байгаа болгон нь Үндэсний аюулгүй байдалд аюултай болоод байна.

 ЖДҮ хэмээх хэрэгт Засгийн газрынх нь сайд нар, МАН-ынх нь хариуцлагатай албан тушаалтнууд нийтээрээ ороогдсон. Энэ ганцхан шалтгаан нь У.Хүрэлсүхийн цагийг зогсоох хэрэгтэй гэсэн дохиог өгөөд байгаа юм. Удахгүй ЖДҮ байтугай том хэрэг мандана гэдгийг эх сурвалж “сэвээд” эхэлж байна. Шинээр илрэх тэр асуудалд бас л МАН-ынхан, улстөрчид хамаатай болохыг улс төрийн хүрээнд битүү хатуу ярьж эхэллээ.

Хэдэн парламент дамжиж суусан зарим ахаараа заалгасан У.Хүрэлсүхийн “сөрсөн базаа” өнөөдөр Монголын улс төрд тогтворгүй байдлыг нэгэнт авчирлаа. УИХ дахь олонхийн бүлэг хүч тэнцүүхэн талцаад бие биеийнхээ муу бүхнийг онгичиж сууна. Эвлэрэх аргагүй хагаралд хүрсэн нь ил болсон. Иймээс У.Хүрэлсүх бол лидер улстөрч биш, зүгээр л түр зуурын үзэгдэл болж таараад байна.

Улмаар У.Хүрэлсүхийн М.Энхболдыг унагах ажиллагаа нь М.Энхболдыг бус Үндсэн хуулийг түншээд эхэллээ. Монгол Улс парламентын засаглалтай гэдгийг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа, дээрээ хөх тэнгэрээс өөр “дарга”-гүй Үндсэн хуулиар тогтоосон. Төрийн эрх барих дээд байгууллага нь парламент буюу УИХ юм. Тэгэхээр У.Хүрэлсүхийн дайралт М.Энхболдыг биш Үндсэн хуулийг намначих гээд байгаа хэрэг.

 

Хоёр. М.ЭНХБОЛДЫН АЮУЛ

 

М.Энхболд бол УИХ-ын дарга, Төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа хүн. Яг үнэнийг хэлэхэд, өнөөдрийн энэ бужигнаан, эмх замбараагүй явдлын буруутан нь М.Энхболд юм. Монгол дахь улс төрийн бүх хүчнүүд дүрэмдээ “…Сонгуульд ялбал намын дарга нь Ерөнхий сайд болно” гэж заасан байдаг.

Харин 2016 оны сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд биш, УИХ-ын дарга болсноор энэ бүхний эхлэлийг тавьж өгсөн юм. Тэр үед Ерөнхий сайдаар өөрийнхөө хүнийг тавьсан нь бас нэг алдаа нь болсон байдаг. Ард түмэн байтугай МАН-ынхан нь ч шинэ Ерөнхий сайдыг гайхаж хүлээж авч байлаа. Ингэж үнэмлэхүй олонхиороо ялалт байгуулсан МАН-ын удирдлагын хүч саарсан.

Засгийн газар нь ганцхан жил болоод огцорч, УИХ-ын дарга М.Энхболд тэр үед намын даргын албан тушаалаа ч өгөхөөс аргагүйд хүрсэн. Тэгээд өгсөн.

М.Энхболдод саад болох олон хүчин зүйл байсныг өөрөө ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. М.Энхболдыг байнгын дагаж явдаг “газрын наймаачин” гэх нэр хоч, сүүлд задарсан “60 тэрбумын бичлэг”, Хотын фракцын дарга, МАНАН бүлэглэлийн төлөөлөл гэдэг яриа зэрэг нь нэгэнт суларсан суудлыг тэр чигт нь хазайлгахад нөлөөлсөн гэдэг.

Хамгийн ноцтой нь тэрээр Монголын улс төрд дахиад шинэ МАНАН төрж байна гэдгийг Үндэсний телевизээр албан ёсоор мэдэгдлээ. Шинэ МАНАН-гийн тухай ярина гэдэг хуучин МАНАН байсан гэж хүлээн зөвшөөрч байгаатай утга адил. Энэ бол өнөөг хүртэл МАНАН-гийнх гэгддэг хүмүүсээс хэн нь ч хүлээн зөвшөөрөөгүй, харин сөрөг хүчний зүгээс байнга сануулдаг байсан МАНАН-гийн талаарх ойлголтыг баталсан явдал болсон юм. Энэ утгаараа М.Энхболд бас МАН-ын ч, Монголын ч лидер улстөрч биш гэдгийг хэлээд өгч байгаа юм. Гэвч М.Энхболд өнөөдөр Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг тэргүүлж байгаа. Тиймээс М.Энхболд гэдэг хувь хүнийхээ нэр төр, албан тушаалыг бус УИХ-ын нэр хүнд, Үндсэн хуулийн заалттай засаглалыг хамгаалах үүрэгтэй үлдэж байгаа юм.

Хэрвээ УИХ-ын даргыг У.Хүрэлсүх гэдэг намын дарга, Ерөнхий сайдтай таарамжгүй, үйл ажиллагаанд нь саад тотгор болдог гэх мэтийн шалтгаар М.Энхболд хэмээх хувь хүнийх нь үүднээс огцруулах аваас Үндсэн хууль, УИХ-ын үйл ажиллагаанд шууд халдсан үйлдэл болох юм. Учир нь УИХ-ын даргыг огцруулах шалтгаануудыг хуульд тодорхой заачихсан нь байна. Харин хуулиа баривал нэгэнт нэр хүндээ барсан УИХ-ыг тараах нь УИХ-ын даргыг огцруулахаас илүү амархан юм.
 

Гурав. Х.БАТТУЛГЫН АЮУЛ

 

Ерөнхийлөгч Х.Баттулга бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Энэ бол түүнд олгогдсон хамгийн том үүрэг, бас эрх мэдэл юм.  Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр сонгогдоод жил гаруйн нүүрийг үзлээ.

Энэ хугацааг эрх баригч МАН-ынхан хөлөөрөө толгой хийж, Монголын төрөөр нам шигээ тоглож өнгөрөөв.  Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга нэг ч удаа МАН-ынхныг, МАН-аас тохоогдож төрийн өндөр албанд тухлагсдыг дуудаж загнасангүй. “…Эвтэй бай” гэж зандарсангүй. Эв нэгдлийг илэрхийлсэнгүй, хүссэн ч үгүй. Өнгөцхөн харахад Ерөнхийлөгч Х.Баттулга энэ бүхнийг хөмсөг зангидан ажиглаад л суугаад байна. Яг үнэндээ, эвийг илэрхийлэгч маань ингээд чимээ аниргүй суугаад байгаа нь маш аюултай байгаа юм. Ерөнхийлөгчийн эргэн тойронд албан ёсоор болоод албан бусаар шадарлан суугсад эрх баригчдын энэ хэрүүлд гүн гүнзгий оролцож харагдаад байгаа нь анхаарал татаад байгаа. Тэр бүү хэл, зарим нэг үйл явдалд нь “найруулагч”-ийн хэмжээнд оролцож байгаа нь ч ил болж байна.

Ерөнхийлөгч өөрөө дуугардаггүй, ойр хавийнхан нь энэ дажинд оролцон тоглогчид болчихсон байна гэдгийг олон нийт ч яриад удлаа.

Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дарга, зарим нэр бүхий зөвлөхүүдийн цахим сүлжээгээр илэрхийлж байгаа байр суурь ч дээрх “бор шувуу”-г бодитой гэдгийг нь харуулж байгаа юм. Хамгийн сүүлд, уржигдар Монгол Улс тунхагласны 94 жилийн ой тохиолоо. Энэ ойд зориулсан цэцэг өргөх ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга заларсангүй. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга цахим сүлжээнд “…Өнөөдөр Монгол Улсаа тунхагласан өдөр биш. 2200 гаруй жилийн өмнө Монгол улсаа тунхагласан билээ. Харин Анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засаглалын хэлбэрт шилжээд 94 жил болжээ” гэж жиргээд сууж байв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны мэдээллийн www.president.mn сайтад Монгол Улс тунхагласан өдрийн талаар нэг өгүүлбэр ч алга.

Уг нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны Улс тунхагласан өдөр бол МАН-ын баяр биш, Монгол Улсын түүхийн чухал үйл явдлуудын нэг юм. Улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдлаас харахад  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанаас Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн байр суурь огт харагдахгүй байгаа. Дахиад хэлэхэд, төр эвдрээд байхад эвийг илэрхийлэгч чимээгүй сууж байгаа нь маш аюултай юм.

 

ТӨГСГӨЛД НЬ

 

Ийн Монгол Улсын ҮАБЗ-ийн гурван гишүүн эрхээ, албан тушаалаа хувийн хэмээн сэтгэж, үүргээ умартаад удлаа. Улс оронд улс төрийн тогтворгүй байдал үүслээ..

Эцэст нь сануулахад, Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх гэдэг гурван хүн ард түмний сонголтоор ҮАБЗ-ийн гишүүн болсон. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол буюу тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжлийн гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлын төлөө ажиллах үүрэгтэй хүмүүс юм.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

ИРГЭД БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ГОМДОЛТОЙ БАЙНА
ИРГЭД БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ГОМДОЛТОЙ БАЙНА
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​