fbpx Шүүхийг орвонгоор нь цэвэрлэхийн тулд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригоос эхлэх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 44 секунд

Шүүхийг орвонгоор нь цэвэрлэхийн тулд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригоос эхлэх хэрэгтэй

Монголын шүүхийн байгууллага нь  сүүлийн жилүүдэд  голцуу эрх мэдэл,  хөрөнгө мөнгөтэй хүмүүст  үйлчилдэг болоод байна. Ерөөсөө шүүгчид нь шат шатандаа зохион байгуулалттай  бүлэглэлд хуваагдан, бусдын захиалгаар хэрэг шийддэг болсон гэхэд хэтрүүлэл болохооргүй байгаа юм. Ялангуяа Улсын Дээд шүүхийн шүүгчид нь бүр ч нарийн зохион байгуулалттайгаар ажилладаг болсон бөгөөд тэд ихэвчлэн  Дээд шүүхийн дарга буюу Ерөнхий шүүгч Ц.Зоригийнхоо таалалд нийцсэн, түүний үзэмжээр албан тушаалд томилогдсон хүмүүс юм байна. Иймээс өдгөө төрийн ордонд иргэдийн өргөдөл гомдолыг хүлээн авсан зарим шударга улс төрчид нь аргаа бараад “Ц.Зориг чинь мафийн толгойлогч юм уу. Түүнд таалагдаагүй хүн Дээд шүүхийн шүүгч болдоггүй ээ” хэмээн гайхаж сууна.

Ц.Зориг нь Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2010 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ивээлээр Улсын Дээд шүүхийн дарга, Ерөнхий шүүгч болжээ. Тэгээд хоёр жилийн өмнө Ц.Элбэгдорж нь түүнд Монгол улсын Гавъяат хуульч гэдэг эрхэм алдарыг хүртээсэн нь олон томоохон хэргүүдийг өөрт нь болон хамсаатнуудад нь ашигтайгаар шийдэхэд нөр их хүчин зүтгэл гаргасных нь шан гэх хүмүүсч бас цөөнгүй аж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Худалдаа хөгжлийн банкны эзэд буюу Ц.Элбэгдоржийн хамсаатнууд нь  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан дуулиант хэргийг одоо болтол жонхууруулсан хэвээрээ байгаа юм. Тиймээс Ц.Зоригийг Монголын шүүх байгууллагын мафийн удирдагч гэдэг болсон нь оргүй зүйл биш юм байна. Түүний доор ажиллаж буй шүүгчид нь ч мөн ялгаагүй хуулийг гууль болгож хаядаг ажээ. Жишээлэхэд, Улсын дээд шүүхийн шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Б.Ундрахын илэрхий буруу шийдсэн хэргийн балагаар арваад жилийн турш бөөн хохирол амсаж яваа Б.Ганбаатар гэдэг хүн саяхан Авлигатай тэмцэх газарт хандан алд дэлэм урт өргөдөл гомдол бичиж өгсөн байна. Нэлээд хэдэн жилийн өмнө тэтгэвэрт гарсан Б.Ганбаатар нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг өөрийнхөө байрыг зарахаар шийдсэн байв. Тэгээд санаандгүй явж байгаад Ц.Баярсайхан гэгчтэй тааралдан байраа зарах талаар ярьжээ. Ц.Баярсайхан нь тэр дороо түүнийг дагаж очин байрыг нь үзээд шууд худалдаж авахаар болжээ.  Гэвч энэ нь мань эрийн анхнаасаа тооцоолсон залилан мэхлэлт байсныг Б.Ганбаатар харин нэлээд хожуу мэдсэн юмсанж. Ц.Баярсайхан нь түүнээс “Байранд чинь орсон хойноо мөнгөө төлчихнө, санаа зоволтгүй” гэхээр нь итгээд, худалдах худалдан авах гэрээ хийж амжилгүй байрандаа суулгасан байна. Гэвч байрныг нь 60 сая төгрөгөөр худалдаж авна гэж тохиролцсон Ц.Баярсайхан нь бүтэн жил тойроход нэг ч төгрөг төлөөгүй ажээ. Б.Ганбаатар нь түүнийг мөнгөө өгнө биз гээд тэвчээртэй нь аргагүй хүлээсээр дахиад нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Тэгээд сүүлдээ бүр тэвчихээ болиод иргэний шүүхэд гомдол гаргажээ.

Угийн хар буруу санаагүй, гэнэн цайлган, тусархуу зантай Б.Ганбаатарын хувьд хэдийгээр Ц.Баярсайхантай албан ёсны гэрээ хийгээгүй ч гэсэн амаар тохиролцон байраа түүнд худалдана гээд оруулж суулгасан болохоор хожмын  нэг өдөр байрных нь хана туургыг нурааж, хэлбэр төрхийг нь өөрчлөөд өөдөөс нь “Би энэ байранд чинь хорь гаруй сая  төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зассан” гэх мэтээр баахан мөнгө нэхэх юм гэж яахан санах билээ. Гэлээ гэхдээ иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс Ц.Баярсайханыг буруутган хувийн орон сууцанд нь дур мэдэн амьдарч байсан, хууль бус эзэмшигч, мөнгө нэхэмжлэх эрхгүй этгээд гээд байрнаас нь албадан нүүлгэх шийдвэр гаргасан байв. Гэтэл Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах нь нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй зүйлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод, байрны эзэн Б.Ганбаатарыг 21 сая 787 мянга 152 төгрөгийн өрөнд унагаж орхижээ. Яагаад ийм илэрхий буруу шийдвэр гаргав гээд судлаад үзэхээр шүүгч Б.Ундрах нь Ц.Баярсайханы өмгөөлөгч Ц.Алтанцолтой шүүгч байхад нь хамт ажиллаж байсан танил төдийгүй Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг Баянгол дүүргийн шүүхэд ажиллаж байх үед хамт байснаараа гул барин тийнхүү хууль бус зүйл хийжээ.

Мөн өмгөөлөгч Ц.Алтанцолынх нь эхнэр, шүүгч Байгалмаа гэгч нь уг хэргийг өөр дээрээ татаж аван шийдэх гэж улайрч байсан бөгөөд түүнтэй хамт ажилладаг шүүгч Н.Сарангүн нь Б.Ганбаатарыг шүүгчээс татгалзах  хүсэлтээ өгсөөр байхад хүчээр шүүх хурал зарлан хуралдуулжээ. Ингээд эцэст нь  шүүгч  Б.Ундрах нь “...Б.Ганбаатарын нэхэмжлэлийг шүүх өмнө нь гэрээнээс татгалзсаны үр дагаварыг зохицуулсан иргэний хуулийн холбогдох заалтад үндэслэн шийдвэрлэж байсан тул нэхэмжлэгч Ц.Баярсайханы гомдолыг хангаж, магадлалыг хүчингүй болгов...” гэж Улсын Дээд шүүхийн тогтоолдоо бичсэн байгаа юм. Гэтэл анхнаасаа байр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй, гэрээнээс татгалзсан зүйл огт байхгүй байхад шүүгч Б.Ундрах нь тийнхүү ор тас худал зүйлээр тогтоол гаргасан байлаа. Иймээс Б.Ганбаатар нь Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдолдоо “...шүүгч Б.Ундрах нь худал хуурмаг дүгнэлтээр Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгон, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээд болох Ц.Баярсайханы талд асуудлыг шийдвэрлэн жирийн иргэн намайг хохироосонд маш их гомдолтой байна... Шүүгч Б.Ундрах нь хуууль зөрчсөн шийдвэрийнхээ төлөө хэргийн оролцогч Ц.Баярсайханаас авлига хээл хахууль авсан байж болзошгүй тул шалгаж өгнө үү” гэжээ.

Эдгээрээс үзэхэд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн таалалд нийцэн, шүүгчээр ажиллаж буй Б.Ундрах мэтийн хуульчид нь хуулийг уландаа гишгэж хаяад хэнийг ч хохироохоос сийхгүй болжээ. Иймд шүүхийг орвонгоор нь цэвэрлэхийн тулд дээрээс буюу Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас  зайлуулахаас эхлэх хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой болоод байна.

О.Баяр

 

МОНГОЛЫН ТӨР МАК ХОЁРЫН ХЭН НЬ ХҮЧТЭЙ ВЭ?
МОНГОЛЫН ТӨР МАК ХОЁРЫН ХЭН НЬ ХҮЧТЭЙ ВЭ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​