fbpx Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 19 секунд

Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна

 

11,30. Өнөөдөр үргэлжилж байгаа МАН-ын Их хурал яг  одоонамын Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох санал хураалтаар үргэлжилж байна.

 Их хурлаас 369 гишүүнтэй Бага хурал, 15 гишүүнтэй Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг нууц санал хураалтаар сонгох юм. Бага хурлын гишүүнд танхимаас нэмж 54 хүн нэрээ дэвшүүлсэн байна. Санал хураалтын дүн өнөөдөр үдээс хойш гарна.

 

 МАН-ын XXYIII  Их хурал гурван өдөр үргэлжлэх товтой байсан ч  энэ хугацаандаа амжсангүй, өнөөдөр дөрөв дэхь өдрөө үргэлжлэн хуралдаж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар намын Бага хурлын гишүүдийг сонгож батламжлах учиртай.  Их хурлаас баталсан дүрмийн шинэчлэлийн хүрээнд Бага хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлж 369 болгохоор шийдвэрлэсэн. Мөн  энэ төлөөлөгчдийн 30-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх юм.

Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгохдоо Их хурлын төлөөлөгчдийг мандат өргүүлэх замаар батламжилна. Үүний дараа Бага хурал шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, Удирдах зөвлөлөө шинээр байгуулахаар хүлээгдэж байна. Мөн Бага хурлаар МАН-ын генсекийг тодруулах ёстой.

ХДХВ, ДОХ ба хүний эрх
ХДХВ, ДОХ ба хүний эрх
 
Төмс хураалт 50 хувьтай үргэлжилж байна
Төмс хураалт 50 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ