fbpx ДОРЛИГЖАВЫН АВСАН ГЭХ 4 САЯ ДОЛЛАРЫН ЗАДАРГАА ИХ СОНИН!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

ДОРЛИГЖАВЫН АВСАН ГЭХ 4 САЯ ДОЛЛАРЫН ЗАДАРГАА ИХ СОНИН!!!

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө, Хууль сайд Х.Тэмүүжин огцрох нь тодорхой болсныхоо дараахан “Алтан Дорнод Монгол” компаниас “Голомт” банкаар дамжиж шилжсэн 4 сая долларын гүйлгээний баримтыг дэлгэж байлаа.

Х.Тэмүүжин тэр үед бараг л Д.Дорлигжавын авсан авлигын баримт гээд хэлчихсэн.

Харин тэр үед нь Д.Дорлигжав Хууль зүйн сайд болохоор УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үедээ “Гүтгэлэг” гэж мэдэгдсэн.

Бас “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал байсан Ч.Бямбаа, “Голомт”-ын  Д.Баясгалан хоёр хэвлэлийн бага хурал зарлаж “Тэр мөнгө өөр наймааны гүйлгээ байсан” гэж баталсан.

Гэвч “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд хэдхэн хоногийн өмнө “Дорлигжавын дүүгийн данс руу 4 сая доллар шилжүүлсэн. Дарамтлуулж байгаад тэр мөнгийг өгсөн” гэж мэдэгдлээ.

Одоо Д.Дорлигжав өөрөө болоод “Голомт”-ын Д.Баясгалан юу хэлэх нь маш сонирхолтой байгаа юм.

Хэрвээ Т.Ганболдын хэлсэн нь үнэн бол тэрхүү 4 сая долларыг Дорлигжав ганцаараа авсан уу, цааш нь хэн нэгэн өндөр албан тушаалтантай хуваалцсан уу гэдэг их сонин асуулт босч ирэх бололтой.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

 	 		 АНУ-ын зэвсэгт хүчний хошууч нас барсан байдалтай олдлоо
АНУ-ын зэвсэгт хүчний хошууч нас барсан байдалтай олдлоо
 
Хууль, хяналтынхны “царцаасан” хэргүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлана
Хууль, хяналтынхны “царцаасан” хэргүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зарлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно
Залуу гэр бүлүүдийн хувьд байртай болох ганц боломж нь ипотекийн зээлд хамрагдах байдаг. Гэвч цар тахлаас үүдэж сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт багасаж, зарим банк зээлийн хүсэлт авахгүй