fbpx М.Даваабат: Ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 55 секунд

М.Даваабат: Ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд анхаарч ажиллаж байна

Монголд мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношилж, эрт илрүүлж, урьдчилан сэргийлдэг  ганц эмнэлэг бий. Манай орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй  байгууллагуудын хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох  гээд тэдний ажил  онцлогтой, өргөн хүрээтэй. Энэ том “айлыг” удирдаж яваа, хүний их эмч мэргэжилтэй,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл  мэндийн төвийн дарга,  ХАБЭА –н үндэсний хорооны гишүүн  М.Даваабаттай  ярилцснаа хүргэж байна.

- Байгууллагынхаа талаар танилцуулна уу?

- Монгол Улсад Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь анх 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдснаас хойш  50 оныг үдсэн байна. Энэ олон жилийн хугацаанд хөдөлмөрчин хүний эрүүл мэндийн төлөө , эрсдэлгүй ажлын байрны төлөө ажиллаж ирсэн,  баялаг түүхтэй,  арвин  туршлагатай хамт олон.

Тодруулж хэлбэл, бүх аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцлийг судлах, үнэлгээ хийж дүгнэлт гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын эрх олгох,  сурталчилгаа хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд хөдөлмөр магадлал зохицуулалт хийх, эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг  төрийн үйлчилгээний байгууллага гэсэн үг. Манай байгууллага  нь  дөрвөн газар,  зургаан  хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

- Үйлдвэрийн осолмэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 дахь хөтөлбөрийг  батлан гаргасан. Ийм шат дараатай хөтөлбөрүүд хэрэгжснээр ямар үр дүнд хүрч  байна вэ?

 - Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрхзүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгох” гэсэн  заалтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  үндэсний 5 дахь хөтөлбөрийг  энэ жил баталлаа.  

Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Мөн шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэхээр болсон.

Өмнө нь энэхүү хөтөлбөрүүдийг шат дараатай  хэрэгжүүлснээр  мэдээлэл, сурталчилгааны тогтсон арга, хэлбэрийг төлөвшүүлэх, үндэсний болон салбар хороо, орон нутаг дахь зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, үйлдвэрлэлийн ослын статистикийн тогтолцоог шинэчлэх зэрэг олон ажил хийсэн байдаг. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2012 онд хөдөлмөр эрхэлж байгаа 10 хүнд үйлдвэрлэлийн ослын 3.9 тохиолдол ноогдож байсан бол 2016 онд 2.9 болж буурсан байна. Энэ нь  чамлахааргүй үзүүлэлт. Мөн албан байгууллагууд үзлэг, шинжилгээнд ажилчиддаа хамруулах нь эрс нэмэгдэж байгаа гээд эерэг өөрчлөлт ажиглагдаж байгаа.  Нэг үеэ бодвол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журмыг мөрдөж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чухалчилдаг болж байгаа  нь  том дэвшил гэж харж байгаа. Хүний сэтгэлгээ өөрчлөгдөж , зөв хандлага тогтож байж л нүд хуурах төдий биш цаг  үргэлж  хамгаалах хэрэгсэл, хувцасаа өмсч, аюулгүй ажиллагааны стандарт, дүрмээ барьж ажиллана. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бол хувь хүний дадал, хэвшил төдийгүй өөрөө маш том соёл. Өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэг хариуцлага.

- Гэхдээ зарим ажил олгогчид  энэ чиглэлд хөрөнгө төсөвлөдөггүй, хайхардаггүй асуудал бий шүү дээ?

- Бүгд сайхан болчихсон гэж хэлээгүй. Ямартай ч тодорхой ахиц гарч байгааг  онцолсон. Түүнээс биш анхаарах, сайжруулах, хэрэгжүүлэх зүйл бишгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд хөрөнгө төсөвлөдөггүй, ажилтнуудаа нэг бүрийн хамгаалах хэрэгсэлээр хангадаггүй, эмнэлгийн үзлэг, шинжилгээнд оруулдаггүй гээд хайхрамжгүй хандаж байгаа зүйл бий.

Барилгын салбарыг жишээ татая л даа. Барилгын салбарт гарч буй зөрчлүүд нь ихэвчлэн хамгаалах хэрэгслийн дутагдалтай, тээвэр, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал хангалтгүй,  гал, цахилгааны аюулгүй байдлыг анхаараагүй, сургалт сурталчилгаа тааруухан, тухайн ажилтны өөрийн болгоомжгүй байдал зэргээс  шалтгаалсан байдаг.

 Энэ нь ХАБЭА-ийн хууль, стандарт, дүрэм журмыг  үл тоож, дээрээс нь  ажилтнуудынхаа, хамт олныхоо, цаашлаад өөрийнхөө ч  амь насыг эрсдэлд оруулахаас гадна ажил олгогч хохирол амсах нөхцөлөө бүрдүүлж байна гэсэн үг. Аваарь, осол хэлж ирэхгүй. Нэг хором аюулгүй ажиллагааны горимыг зөрчснөөс болоод  осол гарна шүү дээ. Тийм учраас  ажил олгогч өөрийг нь , хамт олныг нь  болон эд хөрөнгийг нь  хамгаалах гээд  байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ажил олгогч хуульд заасан үүргийнхээ дагуу ажилчдынхаа дунд сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэглэлээр хангах, ажлын байрыг аюулгүй, эрүүл байлгах  тал дээр анхаарах асуудалд хөрөнгө  гаргах хэрэгтэй.
Осол гарсны дараа, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсний дараа асуудалд анхаарах   биш урьдчилан сэргийлэхийг дэлхий дахинд ч чухалчлах болсон. Манай улсын хувьд ч энэ асуудлыг бодлогын төвшинд анхаарч байна,  харин аж ахуйн нэгж, байгууллагууд болон холбогдох байгууллагууд яриад суух биш бодитоор хэрэгжүүлэх  шаардлагатай байна. Мөн тухайн байгууллага тодорхой хэмжээгээр хөрөнгөө гаргаад, аюулгүй ажлын байраа бий болгоод, эрүүл ахуйг дээшлүүлээд ажиллаж байхад тухайн ажилчин хүн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээ өмсдөггүй, хайхрамжгүй  байдлаасаа болж осол аваарт өртөх асуудал ч гардаг. Тиймээс зөвхөн ажил олгогч гэлтгүй   хувь хүн рүү нь давхар анхаарал  хандуулах зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Хөрөнгө мөнгө зараад, бодлого хөтөлбөр гаргаад, хууль эрхзүйн орчноо бий болгоод байхад хувь хүн өөрийгөө хамгаалахгүй бол осол эндэгдэл буурахгүй шүү дээ. Тийм учраас ажлын байран дээр аваар осолгүй ажиллахад  ажил олгогч, ажилтнуудын хамтын   хүчин зүтгэл чухал юм.

-ХАБЭА-н сургалтыг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд жилд хэдэн удаа авах ёстой вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд жилд  хоёр удаа нийт ажилчидаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах ёстой гэсэн заалт бий.

Манай улсад 141 мянган аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг.  Тэгэхээр дээрх 141 мянган аж ахуйн нэгж байгууллага маань жилд доод тал нь хоёр удаа ХАБЭА-н сургалт явуулна, тэнд бас тэр хэмжээний ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан хэрэгтэй. Тэгэхээр энэ хэмжээний сургалтын эрэлт хэрэгцээ байна гэсэн үг. Бид  ч чанаржуулах тал дээр илүү их анхаарч ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд мэргэжлээс шалтгаалах  өвчин нэмэгдэх хандлагатай байгааг  мэргэжилтнүүд хэлж байгаа. Энэ нь  үзлэг, оношилгоо сайжирч эрт илрүүлэлт хийх болсонтой холбоотой юу ?

-Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин гэж хэлнэ. Мэргэжлээс шалтгаалах өвчин нь салбар тус бүрээр ажлын нөхцлөөс хамааран харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, уул уурхайн салбарт уушги тоосжих өвчин зонхилж байхад хүнд үйлдвэрт нурууны эмгэг, эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн салбарт шуугианаас гаралтай сонсгол бууралт давамгай  илрэх боловч эдгээр нь холимог байдлаар ч илэрч байна. Харин барилгын салбарт мэргэжлээс шалтгаалах өвчлөл нь гуурсан хоолойн тоосны шалтгаант үрэвсэл, нурууны эмгэгүүд зонхилон тохиолддог.

Манай эмнэлгийн хяналтанд нийтдээ өнөөдрийн байдлаар 3532 хүн бий. Тэдгээрээс хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарын хүмүүс ихэнх хувийг эзэлж байна. Мэргэжлээс шалтгаалах өвчин богино хугацаанд илэрчихдэггүй. Голдуу удаан хугацааны дараа хор уршиг нь илэрч, өвчлөлд өртсөн байх жишээний. Тийм болохоор зүгээр биз гэж тоомжиргүй хандаж, хамгаалах хэрэгсэлээ хэрэглэхгүй байж яавч болохгүй. Эрүүл мэндээ алдана гэдэг бүхнээ алдана гэсэн үг шүү дээ. Тийм болохоор аюулгүй ажлын байранд ажиллах, үзлэг шинжилгээнд оруулах, хор саармагжуулах бүтээгдэхүүн,  хамгаалах хэрэгсэлээр хангах зэргийг ажилтан  та ажлын байран дээр шаардах эрхтэй. Ийм эрхийг тань хуульчилж өгсөн юм. Тийм болохоор мэргэжлээс шалтгаалсан өвчлөлт өртөхгүйн тулд ажилтан болгон анхаарч, эрүүл аюулгүй ажиллахыг чухалчилж байгаарай гэж онцолж хэлмээр байна.

- Cургалт, сурталчилгааны ажлыг шинэ шатанд гаргахыг танай байгууллага зорьж байгаа. Энэ талаараа тодруулна уу?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг олон нийтэд сурталчлан таниулах  ажлыг шинэ шатанд  гаргахын төлөө л ажиллаж   байна. Манай байгууллага ниргэсэн хойно нь хашгирах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Цаашид улам өргөжүүлнэ гэж төлөвлөж байгаа.  Цаашид энэ чиглэлд олон ажил хийхээр төлөвлөж байгаа.Саяхан ОХУ-ын Ангарск хотын Анагаах-экологийн судалгааны Дорнод-Сибирийн дээд сургуультай хамтран ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд мэдээ, материал солилцох юм. Түүнчлэн хамтарсан уулзалт семинарыг зохион байгуулах, гарын авлага, ном, товхимол хэвлүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх сургалтад хамруулна.    Хэдхэн хоногийн өмнө Жайка Монгол дахь төлөөлөгчийн газрын хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд   судалгаа, сургалтын чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.  Манай байгууллагын зарим эмч нарыг Японд сургана зэрэг олон талт хамтын ажиллагаа өргөжих юм. Энэ мэтчилэн  сургалт, сурталчилгааны ажилд ихээхэн анхаарч ажиллаж байгаа.

-“Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг зарлаж, шалгаруулалт хийдэг. Энэ жил шалгаруулах уу?

-Тэгэлгүй яахав.  Урьдчилан шалгаруулалт хийгдсэн байгаа.  Энэ долоо хоногт ХАБЭА-н үндэсний хороогоор хэлэлцэж батална.  Ирэх оны эхээр Хөдөлмөр, нийгийн хамгааллын  сайд С. Чинзориг нэрэмжит шагналаа  гардуулна. Энэхүү уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажилллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь дэлгэрүүлэх зорилготой юм.    

2011 оноос хойш Хөдөлмөр нийгмийн хамгааллын  сайдын нэрэмжит “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”  болзолт уралдааныг жил бүр зохион байгуулж шилдэгүүдийг тодруулдаг.    Аж ахуйн нэгж байгууллагуудыг “Жижиг” , “Дунд” ,  “Том”  гэсэн 3 ангилалаар, ангилал тус бүрд 3 байгууллагыг шалгаруулж алдаршуулдаг уламжлалтай. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулдаг  “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаанд  оролцон шалгарсан байгууллагуудын  туршлага бусаддаа  үлгэр дуурайлал болж, хөдөлмөрийн аюулгүй байдал үргэлж нэгт байхыг  уриалдагаараа чухал ач холбогдолтой. Жил ирэх тутам болзолт уралдаанд оролцогч байгууллагуудын тоо  нэмэгдсээр  байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

“KRONE QUIZ” ШИНЭ ЖИЛИЙН ТУСГАЙ ДУГААРТ ОРОЛЦООД  600,000 ТӨГРӨГНИЙ АЗТАН БОЛООРОЙ
“KRONE QUIZ” ШИНЭ ЖИЛИЙН ТУСГАЙ ДУГААРТ ОРОЛЦООД 600,000 ТӨГРӨГНИЙ АЗТАН БОЛООРОЙ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​