fbpx Цагдаа бол шүүх биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 3 секунд

Цагдаа бол шүүх биш

v

Л.БЭХ

Монголын цагдаа  ард түмнийхээ амар тайван байдлын төлөө цаг наргүй ажилладаг мөнхийн манаа. Үүнтэй хэн ч санал нийлнэ. Гэхдээ тэд шүүх биш. Хэрэг зөрчлийг бүртгэх, мөрдөн шалгах нь тэдний үүрэг. Харин хэн буруутай болохыг  прокурор тогтоож, шүүх шийдвэрлэдэг. Гэтэл сүүлийн үед гэмт  хэрэг гарав уу, үгүй юу цагдаагийн ажилтан  үсэрч гарч ирээд  ийм учиртай,  тийм байсан  гэж  ирээд л яарч сандран тайлбар өгдөг  болов. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой цагдаагийн байгууллага гэмт хэргийг урьдчилж дүгнэдэг, тайлбарладаг болчихов.

Өмнө нь гэмт хэрэг гардаггүй биш гардаг, хэргийн  газар дээр  цагдаа ажилладаг,   албан мэдээлэл хийдэггүй биш хийдэг л байсан. Мэдээлэхдээ гэмт хэрэг гарсан нь үнэн эсэх, тэр нь гэмт хэргийн сэдэлттэй эсэх, мөрдөн шалгах ажиллагаа хэзээ эхэлсэн, ямар шатанд яваа талаар мэдээлэл өгдөг байв. Тэгвэл сүүлийн үед энэ зарчим зөрчигдөж, цагдаагийн байгууллагын мэдээлэл олон нийтийг төөрөлдүүлж, бухимдуулах боллоо.

 

Баримт 1:

ЦЕГ: ЗТХЯ-нд гарсан хэргийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн

ЗТХЯ-ны байранд өнгөрсөн наймдугаар сарын 9-ний орой гарсан хүн амины хэргийн талаар цагдаагийн байгууллага маргааш өдөр нь мэдээлэл хийсэн.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн яамны гадаа хүн нас барлаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа. Урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг та бүхэнд хүргэе. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын  дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлийн дугаар аваад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсний зэрэгцээ  “Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдаж, нэгнийхээ амь насанд халдсан гэх ташаа мэдээлэл байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Г, М нар хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон” гэж  мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад цагдаагийн ажилтан уг хэргийг албан тушаалын маргаан биш гээд урьдчилж дүгнэсэн мэдээлэл хийсэн. Гэтэл талийгаачийн  найз нөхөд, ар гэрийнхэн болон  өмгөөлөгчид хэлэхдээ Б.Махбалын зүгээс  ажлаа өгөхийг дарамталж шахсаар аминд нь хүрлээ гэдгийг  онцолж  байсан. Түүгээр зогсохгүй, хэргийн талаар  анхнаас нь олон нийтийг төөрөлдүүлсэн мэдээлэл цацаж, хэрэг дээр ажиллаж буй холбогдох албаныхан номтлох баримтыг дутуу цуглуулж,  гэмт хэрэгтэнд аль болох хөнгөн ял ногдуулах гэж байна хэмээн хэлж байсан  талийгаачийн аав гомдол бухимдал болоод хүнд өвчнөө даалгүй нас барсан.

 

Баримт 2:

 Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон гэж  мэдээлэв

“Боловсрол” телевизээс зохион байгуулж байсан “Next Top Model” уралдаант шоу нэвтрүүлгийн оролцогч  Ч  өнгөрсөн  аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн арваннэгдүгээр  давхраас унаж, нас барсан хэрэг гарсан. Хэрэг гарсан тухай  дуудлагыг тус хорооллын үйлчилгээний ажилтан цагдаагийн 102 дугаарын утсанд мэдээлснээр  Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай албаны алба хаагчид  газар дээр нь  очиж шалгалт хийн  талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргүүлж, хэргийн газраас 47 кадр зураг, хохирогчийн хурууны хээг авч нотлох баримтад хавсаргасан байдаг. Энэ  хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэхдээ “Талийгаачийн үхэлд одоогоор гадны нөлөө орсон зүйл тогтоогдоогүй, анхан шатны дүгнэлтээр амиа хорлосон байж болзошгүй. Хэргийн мөрдөн шалгалт явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдээлсэн.

 

Баримт 3:

Даргадаа дэглүүлж амиа алдсан  цэргийг  гадны нөлөөгүй нас барсан гэв

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А энэ сарын 22-нд барсан хэрэг гарсан. Тэрээр ямар нэг суурь өвчингүй, эрүүл мэндийн үзлэгт тэнцэж цэргийн албанд очоод дөрвөн сар болж байсан. Цэргийн ангид дарамт, зодуур байгааг өмнө нь ээждээ болон ахдаа хэлж байсан гэдгийг ар гэийнхэн хэлж байгаа. Хэрэг гардаг өдөр дарга нь  түүнтэй хамт 17 цэргийг хөнжил пүүгээг нь үүрүүлэн гүйлгэж байсан. Талийгаачийг гүйж байгаад бахардаж унахад дарга нь ирээд “баашиллаа” хэмээн дээрээс нь дэвсэлж байсныг хамт гүйж байсан цэргүүд нь хэлсэн  байдаг. Талийгаачийн биед  зодуурын шарх сорви, толбо үүсчээ.

Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэхдээ “Талийгаачийн биед үүссэн толбо нь нас барснаас үүссэн хүүрийн толбо гэдгийг хэлье. Цагдаагийн байгууллага ямар нэг гадны нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг авсан”  гэсэн мэдээллийг хэвлэл, мэдээллийнхэнд өгөв.

Цагдаагийн ерөнхий газраас  гэмт хэргийн талаар мэдээлэл хийхдээ энэ мэтчилэн урьдчилсан дүгнэлт гаргах ёсгүй юм. Энэ нь олон  нийтийн ойлголтыг буруу ташаа зүйлд чиглүүлж байна гэсэн шүүмжлэлийг  өмгөөлөгчид хэлж байна. Цагдаагийн байгууллага аливаа хэргийн мөрөөр Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах  эрх  үүргийг л  хүлээдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.28 № 19 (5986)

Ж.Бат-Эрдэнэ гишүүн сайн малчдадаа монгол банхар бэлэглэжээ
Ж.Бат-Эрдэнэ гишүүн сайн малчдадаа монгол банхар бэлэглэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​