fbpx Д.Оюунхорол: Тендерийн хуулийг шинэчлэх шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 52 секунд

Д.Оюунхорол: Тендерийн хуулийг шинэчлэх шаардлагатай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2019.02.19/ Төрийн ордонд боллоо.


УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газраас дэмжжээ. Тиймээс хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж, батлуулахаар ажиллаж байгаа юм байна. Хуулийн төслийн талаар өмнө нь олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тендер зохион байгуулах, үнэлгээний комиссын үнэлгээ, тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал сүүлийн хэдэн жил үргэлжилж буй. Зөвхөн 2018 онд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байна. Энэ нь төрийн худалдан авах ажиллагааг саатуулж, бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явааг харуулж байгаа гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Гэхдээ аж ахуй нэгжүүдийн төлөөллийн зүгээс болон УИХ дахь ажлын хэсгийн зүгээс энэ хуулийг Засгийн газар эргүүлэн татаж, шинэчлэн боловсруулж оруулж ирэх ёстой гэж үзэж байгаагаа тодотгосон юм.

Түүнээс гадна тендерт оролцож буй компаниуд ялагдсаныхаа дараа шүүхэд хандаж, шүүхийн маргаан жил гаруй үргэлжлэх тохиолдол байдаг. Тиймээс хэрэв тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.

Хуулийн хэрэгжилтийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж, энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангах шаардлагатайг хууль санаачлагчид тодотгож байсан юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бөгөөд энэ удаад 24 дэх удаагаа нэмэлт, оруулах гэж байгаа боловч үндсэн зорилго, амьдрал дээр тулгардаг асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон. Хэлэлцүүлгийн үеэр яам, агентлаг бодлого биш тендер зохион байгуулах ажилд ихэнх цагаа зарцуулж байгаа учраас төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах тусгай агентлаг бий болох шаардлагатай гэдгийг ч хэлж байлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахалж, өнөөдрийг хэлэлцүүлгийг удирдан зохион байгууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ: Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь алдаа байсан

–Засгийн газраас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байгаа. Манай ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд нэмж тусгах олон асуудал байна гэж үзэж байгаа. Харамсалтай нь, өргөн барьсан төслөөс гадуурх зохицуулалтуудыг нэмж оруулах боломжгүй учраас шинэчилсэн найруулгын хэмжээнд ярилцах шаардлагатай байна. Тиймээс энэ хуулийн төслийг Засгийн газарт буцааж шинэчилсэн найруулгын хэмжээнд боловсруулан оруулж ирэхийг шаардах, эсвэл УИХ-ын гишүүд өөрсдөө өргөн барих гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгоно гэсэн бодолтой байна. Тендер хариуцлагагүй зохион байгуулсан төрийн албан хаагчтай хэн яаж хариуцлага тооцдог байх нь тодорхойгүй байна. Зөрчлийн тухай хуулиас теднерийн сонгон шалгаруулалтын зөрчлийг аваад хаячихсан. Энэ мэт алдаа байгаа учраас засч залруулах шаардлагатай байна.  Мөн бага үнийн саналаар тендерийг сонгон шалгаруулдаг тогтолцоог бүхэлд нь өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй, ТЭЗҮ-ээ боловсруулсан, тухайн ажлыг үнэхээр хийх чадвартай багт нь өгдөг байх ёстой. Гэтэл үүнийг хэвээр хадгалахаар хуулийн төслөө оруулж ирсэн. Бид үүнийг зөвшөөрөхгүй. Тендертэй холбоотой хардлага нийгэмд маш их бий. Үүний цааана авлигал байна гэж үздэг. Тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл бий болсон. Энэ компаниуд ямар ч ажил хийхгүй дундаас нь хувь аваад суудаг. Жинхэнэ ажил хийж байгаа аж ахуйн нэгжид нь болоод тендерийн үнийн дүнгийнх нь 70 хувь л очдог. Энэ компани нь өөрөө бас ашиг олох хэрэгтэй болно. Ингэхээр төсвийн хөрөнгө оруулалт үр дүнгүй урсч, бүтээн байгуулалтын ажил чанаргүй болж байна. Мөн тендерийн маргааныг шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Зарим оролцогч нь тухайн тендерээ хүчингүй болгох зорилгоор гомдол гаргаад орхичихдог тухай ярьж байгаа. Тиймээс аль аль талыг нь хариуцлагажуулахын тулд энэ заалтыг оруулсан гэж ойлгосон. Томоохон аж ахуйн нэгжүүдийг шантаажилж, авлига авахын тулд гомдол гаргадаг гэсэн мэдээлэл ч байдаг. Тендерийн хуульд өмнө нь 23 удаа өөрчлөлт оруулж байсан. Одоо 24 дэх удаагаа өөрчлөлт оруулах гэж байгаа хэрнээ үндсэн агуулгыг нь өөрчлөхгүй гээд сууж байгаа учраас ажлын хэсэг хариуцлагатай хандана. Түүнээс гадна яамдууд тендер зохион байгуулж байгаа нь буруу гэж үздэг. Өмнө нь тендер хариуцсан агентлагтай байсан. Гэвч энэ агентлагийг л татан буулгачихвал бүх тендер тойрсон асуудал байхгүй болох юм шиг ойлгоод татан буулгаж яамдуудад нь хариуцуулсан. Энэ нь алдаа болсон. Тиймээс үүнийг төрийн захиргааны байгууллага нь дагнаж гүйцэтгэх нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа

С.Мөнхчулуун: Намын Удирдах зөвлөлд өргөдөл гаргана
С.Мөнхчулуун: Намын Удирдах зөвлөлд өргөдөл гаргана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​