fbpx Монгол дахь биеэ үнэлэлт ба хүний наймааны золиос
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 19 секунд

Монгол дахь биеэ үнэлэлт ба хүний наймааны золиос

Английн нэр хүнд бүхий хэвлэл ‘The Guardian’ нь Монголын нэгэн биеэ үнэлэгч, болон хүний наймааны золиос болсон өөр нэг бүсгүйн бодит амьдралыг сурвалжлан нийтэлжээ.

Тус нийтлэлээр хэн нэгний мууг үзэх бус Монголд хүмүүс яагаад биеэ үнэлэхэд хүрдэг вэ, өнөөгийн нөхцөл байдал болон үүнээс үүдэх нийгмийн сөрөг хандлага, биеэ үнэлэлт, хүний наймааны эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар харуулахыг зорьжээ. Энэхүү нийтлэлийг товчлон хүргэж байна. Эх сурвалжид ярилцлага өгсөн хоёр хүний нэрийг дурдсан байсан юм. Гэвч хүний эрх, нэр төр талаасаа эх сурвалжуудын нэрийг өөрчилсөн болно.

Монголд биеэ үнэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь нийгмийн доод давхаргаас гаралтай  буюу маш ядуу амьдралтай байдаг аж. Тэд зөвхөн өдөр тутмын хэрэгцээний төлөө буюу бэлэн мөнгөөр биеэ үнэлдэг. Уг нь Монголд биеэ үнэлэлт болон хүний наймаа хууль бус юм. Гэвч далд хэлбэр болох караоке, бар, саун, массажны газарт биеэ үнэлэх нь өссөөр байгаа юм.

Улаанбаатар хотод шөнө дунд болж байна. Улаанбаатарын төв талбайн ойр байх нэгэн шөнийн цэнгээний газар Анхмаатай танилцлаа. Тэрээр өөрийн нэг шөнийн амьдралын талаар хуваалцсан юм. Хотын төвд байх ‘Central Tower’ оффисын хажуугийн цэцэрлэгт хүрээлэнгээс залуус түүнийг авч ойролцоох зочид буудалд ордог байна. Түүний баруун шанаан дээр том сорви байх бөгөөд нүүрний будаг нь ч түүнийг нь сайтар далдлаагүй байлаа. Анхмаа хүчтэй ханиалгаж байсан ч шөнийн-21 хэмд гадаа зогссоор байсан юм. Мөн өвлийн улиралд ингэж гадаа зогсох нь хэцүү байдаг бөгөөд архиар дотроо халаадгаа нуусангүй.  Энэ бол Монголд биеэ үнэлэгчдийн нийтлэг дүр төрх.

Монгол нь олон улсын хамгийн том хууль бус хүний наймаа явагддаг Орос, Хятадын голд байх дамжин өнгөрүүлэгч орон юм. НҮБ-ын  судалгаагаар 2014 оны байдлаар жил бүр 3.000-5.000 хүн хууль бус хүний наймааны золиос болон тус улсыг дамжин өнгөрдөг гэсэн тоо гарчээ. Харин НҮБ-ын хүүхдийн сангийн судалгаагаар Монгол Улсад 19.000 орчим идэвхтэй биеэ үнэлэгч байдаг гэжээ. Үүний дотор бэлгийн цөөнхөд үйлчилдэг эрэгтэй биеэ үнэлэгчид ч байдаг аж.

Нийслэл Улаанбаатар хот нь биеэ үнэлэгчдийн гол талбар байсаар ирсэн юм. Гэвч нийгмийн сөрөг хандлага, эсэргүүцэл болон сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжсөн уул уурхайн салбарын хөгжлөөс хамааран биеэ үнэлэлт нь хилийн бүсүүд рүү өргөн тархсан байна. Энэ нь уул уурхайн салбарт ажиллагчдын дийлэнх хувь нь эрчүүд байдагтай мөн холбоотой юм. Рио Тинто компани үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь  аймгийн хилийн бүс нь тус улсын биеэ үнэлэлтийн шинэ цэг болсон аж. Бидний уулзсан хүмүүсийн өгүүлж байгаагаар энд хүмүүс мөнгө олох гэсэн нэг л зорилгоор цуглардаг. Тиймээс Улаанбаатар шиг нэг нэгнээ шүүмжилж, элдвээр хэлэх асуудал харьцангуй бага байдаг гэсэн юм.

Нүүрс ачсан том ачааны машинууд элсэн цөл дунд хил давахаар олноороо эгнэн зогссон байх аж. Олон цагаар урт дараалалд байх жолооч нар нэгэн жижиг кафед түр амсхийж, хооллодог бөгөөд энэ үеэр нь нэгэн жолоочтой ярилцсан юм. Түүнийг Батаа гэе. Батаа энд гурван жил ажиллаж байгаа аж. Тэрээр энэ хугацаанд маш олон бие үнэлэгч харсан байна. Дараалалд зогсож буй жолооч нарын хажуугаар машин дүүрэн биеэ үнэлэгчид зөрж өнгөрөх бөгөөд хэрвээ үнэ ханшаа тохирч чадвал ачааны машины бүхээгт биеэ үнэлэгчид нэгддэг нь энгийн үзэгдэл болсон аж.

Тавантолгой уурхайн орчимд бие үнэлдэг нэгэн бүсгүйтэй танилцлаа. Түүнийг Учрал гэе. Тэрээр 32 настай ба 10 орчим жил биеэ үнэлж байгаа аж. Учрал анх Улаанбаатар хотод охиноо төрснөөс хойш биеэ үнэлж эхэлсэн байна. Түүний охин болон гэр бүлийнхэн нь ийм ажил хийдэг гэдгийг нь огт мэддэггүй бөгөөд тогооч гэж боддог аж.

Түүний ханш нь нэг удаад бэлгийн харьцаанд ороход 50.000 төгрөг байдаг байна. Харин нэг цагаар биеэ үнэлэхэд 80.000 төгрөг бол хоногоор явахад 200.000 төгрөгийн ханштай аж. Нэг ам.доллар 2600 төгрөгтэй тэнцдэг бөгөөд нэг хоногийн төлбөр нь 30-50 доллартай тэнцдэг байна. Түүний үйлчлүүлэгчид буюу ачааны машины жолооч нар нь заримдаа бэлэн мөнгөгүй байх тохиолдол гардаг бөгөөд энэ үед түлшээр тооцоогоо хийдэг байна. Энэ тохиолдолд нэг удаад 40-50 литр, нэг цагт бол 100 орчим литр дизель өгдөг аж. Дараа нь түлшээ зарж бэлэн мөнгө болгодог байна. Учрал өөр 4-5 эмэгтэй дагуулан энд ирсэн бөгөөд тэд гэр түрээслэн амьдардаг байна.  Энд түүний ар талыг ямар нэгэн хүн хариуцдаггүй байна. Тиймээс тэр өөрөө бүх мөнгөө авдаг аж.

Тэрээр өмнө нь Улаанбаатарт нэгэн саунд биеэ үнэлдэг байсан бөгөөд тэр үед ар талыг нь хариуцдаг хүмүүс түүний орлогоос тодорхой хувийг нь авдаг байжээ. Мөн тэрээр хэд хэдэн удаа цагдаад баригдаж байсан бөгөөд хэт үндсэрхэг үзэлтнүүд түүнийг зодож бусдад жигшүүлэхийн тулд үсийг нь хусаж байсан аж.

Гэхдээ нийслэлээс ялгаатай нь энд бэлгийн замын халдварт өвчин тусах магадлал өндөр байдаг аж. Учир нь нутгийн дэлгүүрүүдэд эрэлт ихтэй байдгаас ч тэр үү бэлгэвч тун хомс байдаг байна. Гэсэн хэдий ч ихэнх жолооч нар бэлгэвч хэрэглэхээс мөн татгалздаг байна.   

Монголд ХДХВ-ийн халдвар нийт гурван сая хүн амын тоотой харьцуулахад 0,03 хувь байна. Мөн улсаас ХДХВ-ийн үзлэг, эмчилгээний зардлыг даадаг аж. Гэвч 2017 оны байдлаар халдвартай хүмүүсийн гуравны нэг нь л өөрийгөө ДОХ туссан гэдгээ мэддэг байна.

Хүний наймаа

Шведийн хууль бус хүний наймаатай тэмцэх Талита төрийн бус байгууллагын Улаанбаатар дахь салбарт очсон юм. Энд бид хүний наймааны золиос болсон 22 настай нэгэн охинтой танилцлаа. Түүний туулсан замаас шалтгаалан хүсэл найдвар буюу Хүслэн гэе. Тэрээр хоёр жилийн турш бэлгийн мөлжлөгийн золиос болсон бөгөөд энэ талаараа ярихдаа гар нь чичирч байсан юм.

Харгис хэрцгий хүчирхийлэлтэй гэрээсээ зугтсан тэрээр 2016 онд Улаанбаатарын төмөр замын төв вокзалын ойролцоох саунд хүчээр бие үнэлснээр дууссан байна. Тэрээр тэнд хүчээр ирсэн бөгөөд хэнийг ч зугтаалгахгүй гэсэндээ цохнуудыг төмөр сараалжаар битүүлсэн байжээ. Тэнд өөр дөрвөн бүсгүй мөн хүчээр биеэ үнэлдэг байсан аж. Тэднийг нэг цагт 40.000 төгрөг, хоёр цагийн турш 60.000 төгрөгөөр худалддаг байжээ. Эзэн эмэгтэй нь хоол, хувцсаар хангадаг байсан ч нэг төгрөг ч өгдөггүй байсан аж. Хэрэв охид бэлгийн харьцаанд орохоос татгалзвал тэднийг хүчирхийлдэг байжээ. Тэнд хэсэг байсны эцэст өөр нэгэн саунд худалдагдан очсон байна. Хүслэн тэндээсээ оргохыг завдсан аж.

Гэвч баригдаад шийтгүүлсэн бөгөөд түүнийг барьсан залуус ээлж дараалан хүчирхийлсэн байна. Сүүлдээ түүнийг хил давуулан Хятадад аваачсан байна. Хэд хэдэн хотод хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ. Нэгэн үйлчлүүлэгч нь түүнийг Бээжин дэх Монголын Элчин сайдын яам руу оргоход нь тусалсан байна. Тэрээр 2017 оны сүүлээр Талита олон улсын байгууллагын хорогдох байранд ирсэн юм. Тэрээр өөрийн туулж өнгөрүүлсэн хар дарсан зүүд шиг амьдралдаа цэг тавьж тогооч болохоор суралцаж байгаа аж. Гэвч нийслэлд амьдрах хүсэлгүй байгаа бөгөөд түүнийг боолчилж байсан хүмүүс түүнийг ахин олох бий гэхээс айж байгаа юм.

Талита төрийн бус байгууллагын Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, тэргүүн Цэрэнчунтын Бямба-Очир хэлэхдээ ‘Монголын нийгэмд биеэ үнэлэгчид болон хүний наймааны золиос болсон хүмүүсийг хог шаар гэж хардаг. Хохирогчийг хамгаалах санхүүжилт огт байдаггүй. Төр засгаас хохирогчийг хамгаалахад нэг ч төгрөг өгөх боломжгүй гэдэг’ гэсэн юм. Засгийн газраас 2017 онд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон төрийн бус байгууллагын санхүүжилтийг хассан байна. Одоогоор Монголд эдгээр хохирогчдыг орогнуулах таван байр байдаг байна. Гэвч Талитагаас бусад нь зөвхөн түр байхыг зөвшөөрдөг байна.  Тус байгуулагууд нь зөвхөн хүний наймааны хохирогчдод сэтгэл санааны дэмжлэг үзүүлж туслаад зогсохгүй өмнө нь биеэ үнэлэгч байсан хүмүүсийг нийгэмд өөрөөр байр сууриа эзлэхэд нь туслалцаа үзүүлдэг байна.

О.Мөнхбат

Эх сурвалж: The Guardian

	 		 П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ
П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​