fbpx Элэг өөхлөх нь хавар ядрах шалтгаан болдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 40 секунд

Элэг өөхлөх нь хавар ядрах шалтгаан болдог

Байгаль, цаг уурын хүчин зүйл, хоол, хүнсний шимт тэжээл дутагдах, өдөр тутмын амьдралын хэв маяг алдагдах шалтгаантайгаар ихэнх хүн хаврын улиралд  ядрах, нойрмоглох зовиур илэрдэг. Энэ шинж тэмдэг удаан үргэлжилбэл ажлын чадвар муудах, биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт  өртөх магадлал их болдог.  Монголчуудын хувьд цагаан сараар өөх, тостой хоол хэтрүүлэн хэрэглэдэгтэй холбоотойгоор хаврын ядаргаанд орж элэг өөхлөх, таргалах, даралт ихсэх, цус харвах эрсдэл нэмэгдэж, эрүүл мэнд мууддаг. Тэгвэл үүнээс хамгаалж сүүлийн үед  Л-карнитин, Коэнзим Q10 хамтад нь агуулсан биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүнийг  дэлхийн олон оронд өргөн хэрэглэж байгаа талаар эмзүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү зөвлөж байна.

Л-карнитин нь биед хуримталсан өөхийг шатааж энерги болгон хувиргадаг бол Коэнзим Q10 нь хөгшрөлтийн эсрэг үйлдэлтэй. Л-карнитины үйлдлийг дэмжин синергист үйлдэл үзүүлдэг. Л-карнитин нь эсийн цитоплазмаас урт гинжин холбоотой идэвхжсэн өөхний хүчлийг митохондр руу зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өөх тос ялангуяа, хэвлийн өөхийг шатаах үйлдэлтэй. Л-карнитин нь  тосны хүчлийн исэлдэлт, энергийн солилцоонд чухал үүрэгтэй. Хүний биед дутагдахад липидийн солилцоо удааширч, чөлөөт өөхний хүчлүүд гепатоцит буюу элэгний эсэд хуримтлагдаж элэг өөхлөхөд хүргэдэг.

20 настай эрүүл хүнд Коэнзим Q10 нь 100 хувь байдаг бол 60-аас дээш насанд дунджаар 50 хувь болтол буурдаг байна. Коэнзим Q10 нь хүний нас ахих тутам /биед ялангуяа элэг, уушги, бөөр, зүрхэнд/ буурч байдаг тосонд уусамтгай, аминдэм төст бодис ба эсийн митохондрийн төвшинд электрон зөөвөрлөх гинжин урвалд чухал үүрэг гүйцэтгэж энергийг АТФ хэлбэрээр үүсэхэд оролцдог нэгдэл юм. Аминхүчил Л-карнитин фумарат болон Коэнзим Q-10 нь харилцан эрчимжих үйлдлийн үр дүнд АТФ ялгарч бие махбодид эрч хүч өгдөг.

Коэнзим Q10 нь зүрхний архаг дутагдал үүсэхээс урьдчилан сэргийлж, зүрхний дутагдалтай өвчтөнийг удаан хугацаанд  эмчлэхэд аюулгүй, хүний бие махбодид агуулагддаг нэгдэл юм. Өмнө нь АТФ-ыг тариа хэлбэрээр өргөн хэрэглэдэг байсан бол одоо АТФ эсийн митохондрт үүсч биеийг эрч хүчээр хангахдаа уух хэлбэрээр буюу шахмал эмийн хэлбэрээр хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж олон улсын клиникийн судалгаа бүрэн баталсан байна.

Мөн холестерол болон Коэнзим Q10 бие махбодид үүсэх механизм нь нэг замаар явагддаг тул холестерол бууруулагч статины бүлгийн эм хэрэглэгчдэд Коэнзим Q10-ын хэмжээ дутагддаг. Зүрхний өвчнүүд ялангуяа, зүрхний архаг дутмагшлын үед  энерги АТФ хэлбэрээр үүсэх нь багасдаг. Энэ үед Коэнзим Q10 ба Л-карнитин хамт хэрэглэх нь синергист үйлдэл үзүүлж митохондрийн бодисын солилцоог сайжруулж эрч хүчээр илүү хангадаг.

Л-карнитин, фосфолипид агуулсан биологийн идэвхит бүтээгдэхүүний эрүүл мэндийг сайжруулах нөлөө нь “Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин”-д илааршуулах нөлөөтэй байгааг олон тооны судалгаагаар нотлон харуулсаар байна. Архины бус шалтгаанаар элэг өөхлөх өвчинтэй хүний тоо сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн судалгаа бий. Элэг өөхлөх өвчлөл манай оронд нэмэгдсээр  байна. Архины бус шалтгаантай элэг өөхлөх өвчин үүсэхэд дараах  гол хүчин зүйл  нөлөөлдөг. Үүнд бодисын солилцооны хямралын хам шинж, таргалалт, чихрийн шижингийн II хэлбэр, хүнсний ислэгийн дутагдал, хооллолтын буруу хэвшил, хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг, гипотиреоз, жирэмслэлт, хүчилтөрөгчийн дутагдал нөлөөлдөг байна.

Урьдчилан сэргийлэх, хамгаалах эхний арга бол биеийн жингээ хянах, хоолны дэглэм барих, амьдралын идэвхтэй хэв маяг барих, хорт зуршлаас татгалзах,  цусан дахь сахар болон өөх тосны хэмжээг хянаж байх, гэдэсний ашигтай нянг хэвийн байлгах, эмчлэх, элэг гэмтээгч эм хэрэглэхгүй байх, түүнчлэн хавсарсан өвчнийг оновчтой эмчлэх хэрэгтэй. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь элэгний өөхжилт, түүнээс шалтгаалсан элэгний үрэвсэл, хатуурал, хорт хавдарт шилжих зэргээр даамжирч, хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор архины бус шалтгаантайгаар элэг өөхлөх өвчний үед Л-карнитин, фосфолипид, витамин Е-г өргөн хэрэглэдэг.

Баяраар хэт их хоол хэрэглэсэн үед элэг өөхлөх өвчнөөс урьдчилан сэргийлэх, архаг ядаргаанаас зайлсхийх, бие махбодийг эрч хүчээр хангахад Л-карнитин 500 мг, Коэнзим Q10 100 мг агуулсан Car Q 100 бэлдмэлийг өргөн хэрэглэж архаг ядаргааг тайлах, элэг өөхлөх хүнд өвчнөөс өөрийгөө сэргийлээрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хурандаа Б.Батсайхан авлигын хэргээр ял сонсоно, гэвч...
Хурандаа Б.Батсайхан авлигын хэргээр ял сонсоно, гэвч...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​