fbpx Талийгаач Л.Бямбаагийн хүү, шүүгч С.Төмөрбат Салхитын ордыг булаацалдсан хятадуудад үйлчилж байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 4 секунд

Талийгаач Л.Бямбаагийн хүү, шүүгч С.Төмөрбат Салхитын ордыг булаацалдсан хятадуудад үйлчилж байжээ

Хятадуудын хоорондоо булаацалдаж, Монголын хууль хяналтынхныг маш их мөнгөөр хахуульдсан гэгдэх Салхитын мөнгөний ордыг тойрсон ноцтой хэрэг сүүлдээ шүүгч асан, 68 настай эмэгтэй Л.Бямбаагийн үхэлтэй зэрэгцэн улам дуулиан шуугиан тариад байна. Хорих 461 дугаар ангид хоригдож байгаад суллагдахынхаа өмнөхөн гэрээслэл бичиж үлдээгээд өөрийгөө боомилсон шинжтэй нас барсан гэх талийгаач Л.Бямбааг Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулах үедээ уг хэргийн гол эзэд болох арав гаруй хүнийг мөрдөн шалгаж байсан бөгөөд тэдэнтэй холбоотой хэргийн баримтуудыг ч бас гэр оронд нь нэгжлэг хийхдээ олж илрүүлсэн байв. Үүнээс үзэхэд тэтгэвэрт гараад хувиараа хуулийн фирм ажиллуулж байсан, Гавъяат хуульч, талийгаач Л.Бямбаагийн хүү, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Төмөрбатын “Миний ээж Салхитын мөнгөний ордын асуудалд оролцоогүй” гэсэн нь худлаа болж таараад байгаа юм.

Мөн талийгаач нь “Миний хүүд ямарч буруу байхгүй” гэж гэрээслэлдээ бичсэн тухай зарим нь ярьж байгаа боловч бас л үнэнийг гуйвуулах санаархал болов уу. Харин энэ хэрэгт Л.Бямбаагаас гадна Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан Ч.Болдбаатар, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, талийгаачийн хүү С.Төмөрбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарын зэрэг хуулийнхан оролцжээ. Ер нь сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө мөнгө ихтэй баян чинээлэг хүмүүс рүү манай хуулийнхан унаж тусан гүйж очоод хэдэн төгрөгийг нь салгах гэж баахан буруу зөрүү шийдвэр гарган, хоорондоо үгсэн хуйвалдаж, авлига хээл хахуулиар олсон хэдэн бор төгрөгөө хуваацгаадаг нь нууц биш болоод байгаа билээ. Салхитын мөнгөний ордыг  анх УИХ-ын дарга асан М.Энхболдыг дагаж хурдан морь сонирхон, уяач болж тодорсон Ш.Мөнгөншагай гэгч нь гурван лицентэйгээр эзэмшин, “Жи Фи Эф” компанийг үүсгэн байгуулаад байжээ. Тэгээд 2012 онд энэ компаниа Хятадын “Си Си Эм Икс” компанид хоёр тэрбум төгрөгөөр худалдсан байна. Ийнхүү түүнээс тэрхүү гурван лицензийг нь авсан, манайхны нэрлэж заншсанаар Ван буюу Чен Банг Фа гэгч нь өөрийнхөө ард байдаг Хятад эзэдтэйгээ муудалцаад,  “Си Си Эм Икс”  компанийн гүйцэтгэх захирлын албанаас удалгүй хусагдсан юмсанж.  

Тэгээд өш хонзон өвөрлөсөн Ван дараа нь Г.Мөнгөншагайтай нийлэн шүүхэд нэхэмжлэл гарган Салхитын ордыг авахаар улайран дайрчээ. Ингэхдээ Ш.Мөнгөншагай нь харин “Жи Фи Эф” компанийнхаа жаран хувийг нь эзэмшиж байсан би компаниа зарах гэрээнд гарын үсэг зураагүй байсан” гэх мэтээр шүүхэд гомдол гарган хөөцөлдсөөр буцаагаад 2017 онд уг компаниа Салхитын ордын гурван лиценкийнхээ хамт өөртөө авсан байна. Гэвч гарын үсгээ зураагүй гэдэг нь бодит үнэнд нийцэхгүй, худал хуурмаг заль мэх байсан юмсанж. Шүүхийнхэн нь ч түүний иймэрхүү худал үгийг шийдвэр гаргахдаа ашигласныхаа төлөө Ван болон Ш.Мөнгөншагай нараас авлига хээл хахуулийг ёстой ханатлаа авсан болов уу. Мөн  “Жи Фи Эф” компанийнх нь гучин хувийг эзэмшиж байсан хүргэн дүү Г.Жаргалангийнх нь гэрээс нэгжлэгийн явцад 1.3 сая ам.доллар гарч ирсэн нь тэдний дараа дараагийн хуйвалдаандаа ашиглах, цагдаа, шүүхийнхэнд өгөх авлигын мөнгө Хятадаас орж ирээд байсныг нотлох гол баримт болоод байгаа ажээ. 

Хадам ах, хүргэн хүү хоёрын иймэрхүү хэрэгт  хамгийн ойрын зуучлагчаар Ц.Өнөрцэцэг гэдэг эмэгтэй бас ажиллаж байсан байна. Тэрбээр анх Ван гэгчийн Жи Фи Эф компанийг худалдаж авсан төлбөрийн найман зуун мянган ам.долларыг өөрийнхөө хувийн дансаар дамжуулан хэд хэдэн удаагийн шилжүүлгээр авсан байв.  Түүнчлэн Гаалийн төв лаборатори, Улаанбаатар төмөр зам зэрэгт өөрийнхөө нэрээр албан бичиг явуулан, Хятадын “Хэн Тун” компанид мөнгөний хүдэр борлуулах гэрээ хийж худалдсан боловч мөнгө нь чухам хаашаа ороод алга болсныг одоогоор хуулийнхан бүрэн тогтоож чадаагүй байгаа юм. Мөн Ц.Өнөрцэцэгийн төрсөн дүү нь Ван гэгчийнх нь Хятадаас хөрөнгө татаж байгуулалцсан “Амин билигт” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед  өнөөх буцааж авсан Жи Фи Эф компанийн хувьцаа нь тус компанийн мэдэлд шилжиж байсан байна. Энэ мэтээр Монголын баялаг Хятадын иргэн Ван, Яг гэдэг бүлэг этгээдүүдийн хоорондоо булаацалдсан өмч хөрөнгө болж хувирсан бөгөөд тэдний шүүхийн маргаан дээр манай цагдаа, шүүхийнхэн тийнхүү дураараа тонгочин, хээл хахуулиар хооллож байсных нь хоморгонд Л.Бямбаа гэдэг хуульч эмэгтэй шоронд нас баржээ.       

О.Баяр

Шуурхай.мн 

ХХБ-ыг дампууруулах төрийн машин ажиллаж байна уу!!!
ХХБ-ыг дампууруулах төрийн машин ажиллаж байна уу!!!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​