fbpx Бадарчин явсан газар ба цаазын ялгүй Монгол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 12 секунд

Бадарчин явсан газар ба цаазын ялгүй Монгол

- Монгол Улсын Ерөнхийлөгч X. Баттулга Танаа

Таны амар амгаланг айлтган мэндчилж байна. Монголд цаазын ял халсныг цаг үеэ олоогүй, бодит сөрөг бэрхшээлийг дэврээсэн бодлогогүй явдал гэж өөдрөгөөр сэтгэгчид үнэлдэг юм. Ажиглаад байхад араасаа үлэмж уршиг чирэх бололтой. Ерөнхийлөгч Та энэ явдлыг ухаарч, цаазын ялыг сэргээх талаар идэвх санаачилга гарган ажиллаж байгаад иргэн би ихэд талархаж, санаа нэгтнүүдийнхээ хамт сайшаан дэмжиж байна.

Монголд гэмт хэрэг хурдтай өссөөр, ялангуяа онц ноцтой, харгис хэрцгий, зэрлэг балмад хэрэг түүхэнд үзэгдээгүйгээр гаарсан үед цаазын ялыг халсан билээ. Гэмт хэрэг эрс буурсан буюу цаазлах хэмжээний ял үйлдэгчид үгүй болсон нөхцөлд цаазыг хориглосон бол ядаж яахав гэж бодъё. Гэтэл байдал огцом хүндрээд байхад цааз халдаг бол иргэдийнхээ амгалан тайван байдлыг шоронгийн хадааснуудынхаас дорд үзсэн хэрэг болжээ. Алуурчдад ашигтай, Монголд маш халгаатай, цаашдын төлөв байдлыг хурцатгасан, шийдвэр яагаад гарав гэвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр төр хөөцөлдөгч авьяас, арга илбэнд автсаны гор юм.

Элбэгдоржийн тар тамирыг ард түмэн аль хэдийнэ амьдралаас таньж мэдсэн. Энэ хүний үнэн нүүр царай бол үлгэрт гардаг үнэгэн зальт бадарчингийн хойд дүр юм. Бадарчин хаа явсан газраа өөрийгөө үргэлж илбэдэн дөвийлгөж, өрөөлийг дандаа чадаж, давж, завшдаг биз дээ. Онцлог нь баруунаас улс төрийн бадар барьдагт оршино. УИХ түүнтэй найман жил “эвлэрч”, найзалж ирснээр Монголд бэлэг биш балаг нэмэгдсэн. Бадарчин явсан газрын балаг зөвхөн энүүхнээр хязгаарлагдахгүй. Түрээсийн ардчилал, зүүдний диваажингаар ард иртэдийн сэтгэл санааг хутган үймүүлж, хуваан талцуулж, араар нь тавьсны балаг одоо болтол үргэлжилж байна. АСЕМ-ыг зохион байгуулсны балаг бас илэрч байна. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг зохиомлоор шийдсэн гээд хүмүүс шазуур зуусаар байна. Манай нийгэмд болж бүтэхээсээ болохгүй, бүтэхгүй нь дийлээд байгааг ардчилал, хүний эрхээр гучаад жил хэтэрхий гоцойрч, тоглож наадсаны уршиг гэж ухаарч байна. Улс төрөөр тоглолгүй ажил хөдөлмөр, амьдрал хөөцөлдсөн барилгачид, замчин, малчин, уурхайчин, ажилчин, бизнесмэнүүд л Монголыг энэ зэрэгтэй авч явна.

Огт гэм зэмгүй гуйлгачин ядуус нийгмээс хувь хүртэж чадахгүй хог дээр үмх юм эрж, өлсч даарч, өвдөж шаналж явахад цаазлуулбал зохих алуурчид бэлтгэсэн байранд бэлэн хоол зооглоод бие амар, өвдвөл эмчлүүлчихээд хэвтэж байгаа нь хаанахын шударга, энэрэнгүй ёс вэ. Баруунаас бадар барьсны ач гавьяа ердөө энэ үү. Хариас халдвал бас тэднийг өршөөж, “хадгалах” хэрэг үү. Хамгийн баян Америк хүртэл өнөөдөр ингэж зүрхлээгүй байхад бид бусдыг дуурайж, хэрээ шиг хөлөө хөлдөөж байгаа юм биш үү.

Үе үеийн цааз сонсогчдыг 25 жил шоронд “хадгалаад” суллаад байвал сүүлдээ юу болох вэ. Хүн ард түгшиж байна. Саяхан нэг сонинд ШШГГ хоригдлуудыг засаршгүй этгээд болгон бэлтгэж байна гэж бичжээ. Тэднийг засан хүмүүжүүлдэггүй юм бол шоронгоос хүн гарах уу, араатан гарах уу гэдэг нь ойлгомжтой биз дээ. Он цаг өнгөрөх тусам амь хэлтрэгчдийг хадгалах байр, харгалзагч албадын тоо талийж өгнө. Улс орон маань шоронжсон орон болох вий дээ. Хоригдлуудыг хэчнээн олон жил хадгална улсаас төчнөөн их төсөв зардал гарна. Түүнийг ядуурлыг бууруулах, хүний хүмүүжил хөгжлийг дэмжихэд зориулбал ямар их хөгжил, буян хайрлах бол. Монголыг цаазгүй хэвээр байлгавал хүн араатнаа нэмэгдэж, улам өөгшин дошгирч, шоронгоос болон гаднаас өшөө авагчид олширч, аюулт хэрэг өдөөгч, өдөөхийг завдагч, мөрөөдөгчид өсөх төлөвтэй байна. Төр амь хороохгүй болсныг далимдуулан зарим залуус цагаандаа гарч бие биеэ яргалан хувиараа далдуур хүн “цаазлахад" бэлэн болчихоод дэлхийд ад үзэгдэн Монголын нэрийг гутааж явна. Цаазын ялгүй Монгол маань нэр төрөө бодсоор байтал яваандаа дур зоргын алуурчдаар, мөн тэр хэмжээний хохирогчдоор дүүрч алуурчдыг цаазлах эрхгүй, нүдний булай улс болох биш үү.

Цаазын ялыг сэргээх нь Монголд цаазгүй байхаас илүү ээлтэй. Таныг зорьсондоо хүрвэл ард түмэн уухайлан дэмжинэ гэдэгт би бат итгэлтэй байна. Сэргээж болно, болохгүй гэж хүний эрх ярихаас цаашгүй мэдэмхийрэгчид маш олон гарна. Гэтэл үндэстний нийтлэг эрх ашиг нэр төр төдийхнөөс хамаагүй чухал асуудал биз дээ. Хүний эрх гэж их ярьдаг болсноос хойш хүмүүсийн хариуцлага сахилга, хүүхдийн ухамсар хүмүүжил дордсон шүү, Ерөнхийлөгч өө.

Хүүхэд залуучуудын хүмүүжил, хэвлий дэх амь хоёрт онцгой анхаарах цаг болжээ гэж би бодож байна. Энэ талаар Үндсэн хуульд оновчтой дорвитой заалт оруулж өгөхийг Төрийн тэргүүнээс эрхэмлэн хүсч байна.

 

 

Ахмад сэтгүүлч Г. Далантай

Эммануэль Макрон: Уур амьсгалын өөрчлөлтийн хохирогч нь бидний үр хүүхдүүд
Эммануэль Макрон: Уур амьсгалын өөрчлөлтийн хохирогч нь бидний үр хүүхдүүд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​