fbpx Эммануэль Макрон: Уур амьсгалын өөрчлөлтийн хохирогч нь бидний үр хүүхдүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 12 секунд

Эммануэль Макрон: Уур амьсгалын өөрчлөлтийн хохирогч нь бидний үр хүүхдүүд

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын “CBS” телевизэд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргье.

-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Өнгөрсөн мягмар гарагт Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ээлжит чуулга уулзалт болсон. Энэ удаагийн уулзалтаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд тулгамдаж буй хамгийн хурцадмал асуудлын нэг. Хүн төрөлхтөн заавал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх албагүй л дээ. Учир нь, бидэнд ямар зам сонгох вэ гэдэг сонголт бий. Харин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхгүйгээр энэ хэвээрээ цаашид явсаар байвал биднийг юу хүлээж байгаа нь нэгэнт тодорхой. Тиймээс дэлхийн улс орнуудын удирдагчид уур амьсгалын өөрчлөлт тухайн улсын эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж буйг болон ард иргэдэд ямар их хор хохирол учруулж буйг ухамсарлан ард иргэд, улс орныхоо төлөө тэмцээсэй гэж хүсмээр байна.

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Парисын хэлэлцээрт нэгдэх нь АНУ-д ихээхэн хохиролтой гэж үзэн хэлэлцээрээс гарахаа мэдэгдсэн. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Би Ерөнхийлөгч Трамптай санал нийлэхгүй байна. Мэдээж нүүрсийг хэрэглээнээс хассанаар ажлын байр буурах нь ойлгомжтой. Гэхдээ технологио өөрчлөх цаг нь болсон шүү дээ. Дэлхийн улс орнуудын удирдагч бидний хувьд хамгийн чухал нь хөрөнгө оруулалтыг өөр салбарт оруулахад чиглүүлэх юм.

-Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оруулж буй нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь хувийн салбараас гардаг шүү дээ?

-Аль аль нь, татвар төлөгчдийн мөнгөнөөс ч гарч байгаа. Засгийн газраас гадна хувийн секторын хөрөнгө оруулалт чухал. Тиймээс үндэстэн дамнасан томоохон компаниудыг ногоон эдийн засаг, ногоон хөгжилд хөрөнгө оруулахыг уриалах хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн хугацаанд салхи болон нарны эрчим хүчний хэрэглээ хурдацтай өсч байна. Хэдийгээр сэр­гээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх нь өртөг өндөртэй ч ирээдүйд ямар ч хор хөнөөлгүйгээс гадна олон жил ашиглах боломжтой гэх мэт олон давуу талтай. Харин зарим бүс нутагт өндөр өртөгтэйн улмаас сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж чадахгүй байна. Яг ийм л улс орон бүс нутгуудад дэлхийн улс орнууд төдийгүй үндэстэн дамнасан корпорацуудын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

-Та Ерөнхийлөгч Трампыг яагаад Парисын хэлэлцээрээс гарсан гэж бодож байна вэ?

-Би Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг хүндэлж байна. Тэр сонгуулийнхаа кампанит ажлынхаа үеэр сонгогсчдодоо амалсан. Амлалтаа биелүүлэхийн тулд л ийм шийдвэр гаргасан болов уу гэж бодож байна. Би түүнтэй хэд хэдэн удаа уулзаж ярилцаж байсан. Олон ч зүйл дээр үзэл бодол нийлдэг. Гэхдээ хоёр, гурван асуудал дээр огт санал нийлээгүй. Үүний нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал. Би түүнийг Парисын хэлэлцээрт орохыг ятгасан боловч үр дүнд хүрээгүй. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас АНУ-д нүүрсийг хэрэглээнээс гарч, нүүрсний уурхайнуудыг хааснаас ч олон хүн ажилгүй болох магадлалтай гэж хэлсэн ч бид огтхон ч санал нийлээгүй.

-АНУ Парисын хэлэлцээрээс гарснаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд 2.3 тэрбум ам.долларын санхүүжилт байхгүй болж байна гэсэн үг. Үүнийг хэрхэн нөхөхөөр төлөвлөж байгаа вэ?

-Бусад улс орон хувийн сектор, олон улсын байгууллага, үндэстэн дамнасан корпорац зэргээс нөхнө. АНУ холбооны Засгийн газар биш. Хэдийгээр Вашингтон Парисын хэлэлцээрээс гарна гэж мэдэгдсэн ч тус улсын бусад муж болон корпорац уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхгүй хөрөнгө оруулахгүй гэсэн үг биш шүү дээ.

-Таны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй хүчин чармайлт хэр үр дүнтэй байна вэ?

-“Эх дэлхийгээ дахин агуу болгоё” гэдэг санаачилга хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн мягмар гарагт болсон “Нэг дэлхий” дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар бид 12 томоохон санаачилга хэрэгжүүлэхээр тохиролцсон. Уур амьсгалын өөрчлөлтийн хохирогчид нь бидний үр хүүхэд байх болно. Тиймээс бид одоо ч тэмцэх хэрэгтэй. Энэ хэвээрээ цаашид байсаар байвал 20-30 жилийн дараа “Уучлаарай ийм юм болно гэж бид мэдээгүй” гэж мянга хэлээд ч бүх зүйл нэгэнт хожимдсон байх болно.

-Таны бодлоор Ерөнхийлөгч Трамп бодлоо өөрчлөх болов уу?

-Өөрчилнө гэдэгт найдаж байна. Гэхдээ түүнийг ямар ч шийдвэр гаргасан хүндэтгэх болно.

-Ерөнхийлөгч Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрөх гэж буй тухайгаа тантай утсаар ярихдаа дурдаж байсан гэсэн. Тухайн үед танд юу гэж ярьсан бэ?

-Тель Авив дахь Элчин сайдын яамаа Иерусалим руу шилжүүлэхээр төлөвлөж буйгаа хэлсэн.

-Харин та түүнд юу гэж хэлсэн бэ?

-Би түүнд энэ маш том алдаа болох болно. Олон улсын дүрэм журамд нийцэхгүй гэдгийг хэлсэн. Иерусалимыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрч буй нь Палестиныг доромжилсон хэрэг. Үр дүнд нь Газын зурвас дахь нөхцөл маш хурцадмал байдалд тулчихаад байна шүү дээ.

-Дэлхий дахинд гүйцэтгэх Франц улсын үүрэг юу вэ?

-Террористуудтай тэмцэж, үндсээр нь устгахад болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд Франц Улс чухал үүрэг гүйцэтгэж байгаа.

-Таны бодлоор терроризм болон уур амьсгалын өөрчлөлтийн аль нь дэлхийн дахины хамгийн тулгамдсан асуудал болоод байна вэ?

-Аюулгүй байдал гэдэг хамгийн чухал асуудал. Терроризмтой тэмцэхээс чухал зүйл гэж байхгүй. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт ч гэсэн чухал. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийг хүн төрөлхтөн зогсоож чадахгүй. Харин террорист үйл ажиллагаа болон терроризмыг үндсээр нь устгах бүрэн боломжтой.

-Нью-Йорк хотод удаа дараалан террорист халдлага гарлаа. Франц улс терррист халдлагаас урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?

-Хамгийн гол нь дэлхийн улс орнууд хоорондоо маш сайн мэдээлэл солилцдог байх хэрэгтэй. Түүнчлэн улс орнуудын Тагнуулын төв газар сайн ажилладаг байх ёстой. Мөн нийгмийн байдал маш чухал. Тухайн оронд ажиллаж, амьдарч буй цагаачдын нөхцөл байдлыг судлах, ажлын байраар хангаж, тодорхой хэмжээний нийгмийн халамж үзүүлж нийгэмд байр сууриа эзлэхэд нь туслах хэрэгтэй. Баян тансаг амьдралтай хүн террорист болж хувирах нь ховор байдаг. Тэгэхээр террорист халдлагаас урьдчилан сэргийлье гэвэл зөвхөн улсынхаа иргэдийг төдийгүй улсдаа амьдарч буй цагаач иргэдийн аж амьдралд анхаарал хандуулах хэрэгтэй.

 

Э.Билгүүн

Нялх гурван ес эхэллээ
Нялх гурван ес эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​