Хөвсгөл аймгийн Тариалан суманд өнгөрсөн шөнө 0,8 мм бороо орлоо. Тус аймгийн нийт нутгаар цасгүй, хуурайшилт ихтэй байна.Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байх бөгөөд энэ сарын 5-нд зарим нутгаар ялимгүй хур тунадас орж салхи 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Нийт нутгаар өдөртөө 5-10 градус дулаан, шөнөдөө 5-10 градус хүйтэн байх бөгөөд гол мөрний ус хайлж байгаа тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчих, хуурайшилт их байгаа учраас болзошгүй гал түймэр, ой хээрийн түймрээс сэргийлж байхыг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД БОРОО ОРЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.