fbpx Эрдэнэбилэгизм II - Монголын авлигын ээлжит драм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 2 секунд

Эрдэнэбилэгизм II - Монголын авлигын ээлжит драм

Хүн амтайгаа харьцуулахад, улс төрийн драмын тоогоороо манай улс дэлхийд тэргүүлж яваа. Үнэн шударгын болон худал хуурмагын халуун, хүйтэн урсгалууд хавиралдан салхи шуурга үүсэхэд, монголыг бүрхсэн өтгөн хар МАНАН-г энд тэндээс нь сарниулж эхэллээ. Эрч хүч сулхан ч, энэ удаагийн салхиар ил болж буй зарим нэг үйл явдлын цэгүүдийг он сар, логик дарааллаар нь холбож, нарийвчлан судлах, үнэн мөнийг мушгин хөөж, учир шалтгааныг нь тодруулах, урагшлах замаа засч, цэвэрлэх шаардлага нийгмийн өмнө тулгараад байна.

Хоёр банкны нэг эзэн

Улаанбаатар хотын банкны дүрмийн санг нь өсгөх Монголбанкны шаардлагаар түрий барин зөвхөн өөрийнхөө хувийг нэмэгдүүлж, эрх баригчидтай хуйвалдан нийтийн хөрөнгийг завшсан талаар би гурван жилийн өмнө “Эрдэнэбилэгизм - Монгол ардчиллын шинэ үзэгдэл” гэдэг нийтлэлдээ бичсэн. Дүрмийн санд нэмэлт хөрөнгө хэрэгтэй тухай иргэдэд (жинхэнэ эздэд) нь мэдэгдэхийн оронд Д.Эрдэнэбилэгт 80 хувийг нь хотын дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар ээлж дараалан, сүүлчийн 20 хувийг 2014 онд Э.Бат-Үүл тус тус зөвшөөрчээ.

Худалдаа Хөгжлийн Банкыг (ХХБ) хувьчилсан түүх Ерөнхий сайдуудтай холбоотой. 2002 онд энэ банкны 76 хувийг Ерөнхий сайд Н.Энхбаярын шууд оролцоотойгоор Жералд Металс компанид 12.3 сая доллараар зарав. 2007 онд Ерөнхий сайд М.Энхболдын оролцоотойгоор Д.Эрдэнэбилэг 70 сая доллараар эргүүлэн авлаа. Тэр одоо ХХБ-ны 93 хувийг өөрийн 100 хувь эзэмшдэг, гадаадад бүртгэлтэй 4 компанийн нэрээр, 5 хувийг Голдман Загс, 2 хувийг нь 50-аад иргэн эзэмшиж байна. ХХБ өнөөдөр МУ-ын хоёр дахь том арилжааны банк. Мөн улсын арилжааны банкуудын нийт хөрөнгийн 25 хувийг эзэлдэг.

Улаанбаатар хотын банк болон ХХБанкинд нийслэлийн засаг дарга асан МАН-ын М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар“онцгой хайртай”байсан. Хотын төвийн, нийтийн эзэмшлийн, өндөр үнэлгээтэй олон газар, цэцэрлэгийг энэ хоёр банкны мэдэлд “шилжүүлдэг” байлаа. Хамгийн сүүлд Г.Мөнхбаяр 2012 оны сонгуульд нам нь ялагдсаны дараа, хотын шинэ захиргаа байгуулагдах хооронд наадмын өмнөх өдөр Улаанбаатар зочид буудлын өмнөх, Тагнуулын Ерөнхий Газрын өмнөх, Ю.Цэдэнбалын талбайн, Академич Б.Ширэндэвийн хөшөөтэй Оюутны талбайн цэцэрлэгүүдийг тус тус Улаанбаатар банкинд эзэмшүүлж “олон давхар газар доорх гарааш” бариулах а/495 тоот захирамж гаргаад оджээ.

ХХБ бас хотын нэгэн түүх болсон “Хүүхдийн номын санг” буулгаж, оронд нь шил бетон хийцийн дөрвөлжин байшин 27 тэрбум төгрөгөөр босгов. Тэгмэгцээ 11-12 давхрыг нь төрийн өмчийн Хөгжлийн банкинд 27 тэрбумаар, банк дийлэнх хувийг нь эзэмшиж байсан МИК компанид 10-р давхрыг нь 15 тэрбумаар худалджээ. Д.Эрдэнэбилэг төрийн өмчтэй байгууллагуудаас мөнгө босгох, тэдэнд бараа үйлчилгээ борлуулдаг хосгүй “авьяастнаар” тодроод байна.

Энэ хүн бас Монгол улсын төр засгийг ээлжлэн болон эвсэн барьж ирсэн МАН болон АН-ыг хоёуланг нь санхүүжүүлэгчдийн нэг гэдэг. Хоёр нам санхүүжүүлэгчдийнхээ нэр, хандивын хэмжээг онцгой нууцалдаг. МАНАН бол монголын төр засгийн авлигын үүр. 

Монополи тогтоох замд

ХХБ нь улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэхдээ нууцлаг эзнийхээ компаниудад бүр томоор, онцгой үйлчилж ирсэн нь УИХ дээр танилцуулсан Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах мөнгө босгосон бүдүүвч зургаас тодров.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг ОХУ-аас худалдан авахдаа “Монголиан Коппер Корпорейшн” төрийн хөрөнгийг ашигласан тухай Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх бүдүүвчээр тодорхой харуулав.

Нийт 400.2 сая америк долларын 30 хувийг Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банкнаас гаргуулж Д.Эрдэнэбилэгийн өөрийнх нь “Кью Эс Си” компаниар дамжуулан босгожээ. Үлдсэн 70 хувийг ХХБ мөн л гол эзэнтэй нь болон төрийн сайд, хотын даргатай холбоотой дөрвөн компанид зээл олгох замаар дамжуулан “Монголиан Коппер Корпорейшн” компанид шилжүүлжээ.

Эрдэнэт үйлдвэрийг мэдэлдээ авсны дараа 2016 оны 3-8-р сарын хооронд үйлдвэрээс нь бараа худалдан авах, өмнөх жилүүдийн ногдол ашиг хуваарилах зэргээр 120 сая доллар гаргуулж, нэмж Монголбанкнаас 78 сая долларын “зузаатгал?”, Сангийн яамнаас 72 сая долларын зээл тус тус аваад ХХБ гаргасан зээлээ хаажээ.

Ийнхүү нийтийн хөрөнгөөр 49 хувийг авсан учир, төр засагтай харилцан өглөг авлагаа тооцоод төрд шилжүүлэх УИХ-ын шийдвэр гарсан ч “Монголиан Коппер Корпорейшн” компани хүлээн зөвшөөрөхгүй шүүхдсээр хоёр жил болж байна.  

ХХБ-ыг барьцаагүй зээл олгосон, хамааралтай этгээдэд өндөр дүнтэй зээл олгох зэргээр банкны хууль зөрчсөн гэж төр засаг нь үзэж байгаа ч шалгах эрхийг шүүх олгохгүй, удирдлагуудыг нь баривчилсан боловч хууль бус гэж үзээд суллуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Д.Эрдэнэбилэгийн хоёр банкны мэдэлд эдүгээ уул уурхайн 37, зөвхөн “Монголросцветмет” компанид Асгатын мөнгөний ордоос Бор өндөр хүртэлх олон аймаг дамжсан нутгийг хамарсан 35, нийт 70 гаруй лиценз байгаа. Мөн Дарханы төмөрлөг, Эрдэнэт, Дархан Сэлэнгийг тойрсон олон орд газар байгаа гэж мэдэгдэв.

Мафийн тогтолцоо

Авлигын хэргийг шүүх, хүчний байгууллага нь хамгаалдаг улсад мафийн тогтолцоо үүссэн гэж үздэг. Нийтийн хөрөнгийг хууль бусаар ашигласан талаар Засгийн газрын гаргасан гомдлыг монголын шүүх, прокурор дөрвөн удаа ч хэрэгсэхгүй болгов.

Монголын шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгчдийг Засгийн газар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. “Монголиан Коппер Корпорейшн”-д ХХБ-аас авсан 75 сая долларын зээлийнхээ 70 саяыг нь авсан өдрөө шилжүүлсэн “Юнайтед Энержи” компанид захирлаар ажиллаж байсан Д.Мишигийн хүү, шүүгч М.Батсуурь Засгийн газрын гомдлыг 3 удаа хэрэгсэхгүй болгожээ. Энэ тухай Засгийн газар АТГ-т хандсан боловч тусыг эс олжээ.

Мөн Засгийн газар нь санхүүгийн эх үүсвэртэй атлаа 49 хувийг худалдан авах боломжгүй гэж сайн дурын үндсэн дээр татгалзсаныг АТГ шалгахгүй хойш суусаар иржээ.

Аргаа барсан төр засаг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дээр асуудлыг хэлэлцээд холбогдох хуульд өөрчлөлт оруулж шүүх, прокурорын удирдлагыг солих гэж УИХ өдөр шөнөгүй яг одоо хуралдаж байна.

Шүүх, прокурор, АТГ-ын даргаа сольсон ч Монгол улс төр засгийг нь барьцаалсан аймшигт мафи, авлигаасаа хэзээ салах бол оо?

2019.03.27

Жаргалсайхан 

 

ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД БОРОО ОРЛОО
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД БОРОО ОРЛОО
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​