fbpx Ипотекийн зээл олголт буурч, орон сууцны хөтөлбөрүүд олшров
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 53 секунд

Ипотекийн зээл олголт буурч, орон сууцны хөтөлбөрүүд олшров

Зах зээл дээр 30 мянга орчим орон сууц борлогдоогүй байна. Энэ нь ипотекийн зээл олголт буурсантай шууд холбоотой. Өнөөдрийн байдлаар ихэнх орон сууцны ам.метр нь 1.300.000- 3.000.000 төгрөгийн хооронд байгаа. Иргэд ийм үнэтэй орон сууцыг авч чадахгүй байгаа нь бодит үнэн. Тэгвэл төр, засгаас хөнгөлттэй орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр цаасан дээр зохиогоод байна. Ингэснээр төрийн зүгээс нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулж, иргэдээ тохиолог орон сууцанд оруулах замаар үнийн хөөсрөлтөөс сэргийлнэ гэж үзэж байгаа. Ойрын таван жилд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөө үзүүлэх орон сууцны хөтөлбөрүүдтэй танилцана уу.

ЭНЭ ОНД 300 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

Засгийн газрын эх үүсвэрээр энэ онд 120 тэрбум, эргэн төлөлтийн 200 тэрбум, нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгохоор төсөвлөсөн. Энэхүү санхүүжилтээр арилжааны банкууд сард дунджаар 300- 400 иргэний ипотекийн зээлийг шийдэх боломжтой болж байгаа юм. 2018 оны сүүлээр Засгийн газрын тогтоол гарч, “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг баталсан. Энэ хүрээнд Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамны хооронд гурвалсан гэрээ байгуулаад байгаа. Гэвч энэ журам хэрэгжиж эхлээгүй байна. Уг журмыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хийж байгаа талаар албаныхан дуулгав. Өмнө нь жилд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн хүрээнд 5000-6000 иргэн ипотекийн зээлэнд хамрагддаг байсан бол 2019 оноос эхлээд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж 500 тэрбум төгрөгт хүргэснээр арван мянган өрхийг зээлд хамруулан, орон сууцтай болгох боломж бүрдэнэ гэдгийг мөн хэлж байгаа юм. Дээрх журмын өөрчлөлтийн хүрээнд агаар, хөрсний бохирдол ихсэж байгаатай холбоотойгоор амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар болж, 120 метр квадрат талбайтай амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн ипотекийн зээл олгох шийдвэр гараад байгаа.

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4676 иргэнд олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1908 иргэнд олгосон байна. Харин өнгөрсөн хоёрдугаар сард 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 210 иргэнд олгож, оны эхний өссөн дүнгээр 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 487 зээлдэгчид олгожээ. 2013-2016 онд жилд дунджаар арван мянга орчим иргэний, сард дунджаар 700-800 иргэний ипотекийн зээлийг шийддэг байв. 2014 оны хувьд бусад оноосоо хамгийн их буюу 830 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. 2013, 2015 онуудад тус бүр 700 тэрбум гаруй, 2017 онд 350 орчим тэрбум, 2018 онд 300 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Манай улс 2017 онд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах үед, Монгол банк бодлогын хүүгээсээ бага хүүтэй зээл олгож байгаагаа зогсоох хэрэгтэйг ОУВС анхааруулсаар ирсэн. Ямартай ч эхний удаад, зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа төлбөрийн зөвхөн үндсэн төлбөрийг Монголбанкнаас буцааж гаргах, хүүгийн төлбөрийг Засгийн газраас гаргахаар тохиролцоонд хүрчээ.

“БУЯНТ-УХАА 2” ХОРООЛЛЫН 972 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛЭХ ҮҮ, ӨМЧЛӨХ ҮҮ ГЭДГИЙГ ШИЙДЭЭГҮЙ БАЙНА

Санхүүжилт байхгүйгээс болж 2016 оноос хойш гацаад байсан “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажлыг Хөгжлийн банкнаас зээл авч үргэлжлүүлж байгаа. Тус хорооллыг тавдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Хөгжлийн банкны зээлийг төлчихвөл түрээслэх, цаашлаад өмчлөх хэлбэрийг Засгийн газар шийдэх гэнэ. Гэтэл зээлийн төлбөрийг улсын төсвөөс гаргах боломж байхгүй учраас таван жилийн дотор төлж барагдуулах гэрээ хийхээр Хөгжлийн банктай ярилцаж байгаа сураг байна. “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны тодорхой хувийг түрээслүүлэх шийдвэр гарсан тохиолдолд БХБ-ын сайдын 2017 онд баталсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу бүртгэх учиртай.

Орон сууц ашиглалтанд орох үеэр бүртгэж эхлэх бөгөөд өмнө нь материалаа өгсөн хүмүүсийн материалыг шинээр авах юм. Бүртгэлийг цахимаар хийхээр төлөвлөн, программ хангамжийг бэлэн болгожээ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний материалыг цаасан хэлбэрээр авахаар төлөвлөж байгаа аж.

-Залуу гэр бүл

-Төрийн албан хаагч

-Хувийн хэвшилд ажиллагсад

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид

-Өрх толгойлсон эцэг, эх

-0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийг халамжилдаг гэр бүл

-Байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон өрх түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах ёстой. Дээрх шалгуур дээр нэмэгдээд гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй, тогтмол орлоготой байх, орлого нь түрээс болон ашиглалтын төлбөрөө төлөөд өрхийн зардлаа хангахад хүрэлцээтэй байх шаардлагатай. Төрийн албан хаагч бол төрд ажилласан жилээр нь, залуу гэр бүлүүдийг хамгийн олон хүүхэдтэйг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадамжаа алдсан хувь хэмжээгээр гэх мэтчилэн эрэмбэлэх гэнэ.

“СОЛОНГО-1”, “СОЛОНГО-2” ХОРООЛЛЫГ БНСУ-ЫН 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭР БАРИНА

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 500 сая ам.долларын зээлийг олгохоор болсон. Тус зээлээр түрээсийн орон сууцны “Солонго-1”, “Солонго-2” хорооллыг Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт барих юм. Мөн “Буянт-Ухаа 2” хорооллын орчимд 4320 айлын орон сууцны хороолол, “Буянт-Ухаа 3” хорооллын газарт 720 айлын орон сууц, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 15 га газарт 2000 айл, нийт 7000-8000 айлын орон сууцыг уг хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөжээ. Солонгос Улсын Засгийн газрын зүгээс техник, эдийн засгийн үндэслэл \ТЭЗҮ\ хийх компаниа шалгаруулсан бөгөөд ойрын хугацаанд Улаанбаатар хотод ирж ажлын хэсгийн хүрээнд уулзалт хийхээр төлөвлөжээ. БНСУ-ын тал техник, эдийн засгийн үндэслэлээ зургаан сарын хугацаанд хийхээр тооцоолсны дагуу ирэх намраас эхлэн ТЭЗҮ-ийн дараагийн гэрээ хэлцэлийн ажилд орно гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

2018 оноос хойш Солонгосын Экзим банкнаас таван удаагийн албан ёсны уулзалт хийсэн. Манай талаас БНСУ-ын талд долоон төсөл санал болгосноос Баянголын аманд баригдах хороолол, “Солонго-1”, “Солонго-2” зэрэг гурван төслийг дэмжихээ илэрхийлсэн байдаг. ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000- 8000 айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

“НОГООН НУУР” ХОРООЛЛЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭНЭ ХАВАР ЭХЛҮҮЛНЭ

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, “Ногоон нуур” орчимд 1008 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоос хоёр жилийн өмнө Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууцны “Ногоон нуур” цогцолбор хорооллын шавыг тавьж байв. Саяхан болж өнгөрсөн Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр БХБ-ын сайд Х. Баделхан “1008 айлын орон сууцны Ногоон нуур хорооллын ажлыг энэ хавар эхлүүлнэ. Энэ сараас эхлэн барилга, угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Нэг айлын газар 0.07 га талбай гэж тооцвол 1008 айлын 70 орчим га газрыг чөлөөлөх боломж гарч ирж байна. Дээрх орон сууцанд хамрагдсан иргэдийн газарт дахин барилгажилт явуулж, иргэдийг хамруулах зарчмаар төсөл хэрэгжинэ. Энэ бол иргэдийг орон сууцаар хангах бодлогын дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй томоохон ажил юм” гэж мэдэгдсэн юм. Мөн БНХАУ-аас орж ирэх хоёр тэрбум юаны хөрөнгөөр инженерийн шугам сүлжээг өргөтгөж, шинэчилснээр дараагийн орон сууцны барилгын бүтээн байгуулалт явагдана гэж албаныхан тайлбарлаж байна. Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3.8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар найман орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль баригдах учиртай. Цаашид 1.57 га газрыг чөлөөлж, 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барина гэж анх төлөвлөж байв.

Орон сууцны бусад төсөл, хөтөлбөрүүдийн тухайд БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотод хэрэгжих 10 мянган айлын амины орон сууцны төсөл бий. Мөн 2020 он хүртэл Улаанбаатар хотод дэд бүтцийн найман дэд төвийг барихаар төлөвлөн төслийн нэгж байгуулаад ажиллаж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил эхэлж, барилга угсралтын ажил 50-60 хувьтай явагдаж байгаа. Одоо 10 мянган айлын амины орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар Төр, хувийн хэвшил, Азийн хөгжлийн банк, Ногоон санхүүжилт олгодог олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ ажлууд ирэх жилүүдэд идэвхитэй өрнөнө. БХБ-ын сайдын тушаалаар Дэд сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Сервис центр” төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын хэд хэдэн газарт байгуулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны 285 өрхийн 48 айлыг инженерийн шугам сүлжээнд холбоод байна. Яамны зүгээс Сангийн яаманд хүсэлт тавьж энэ жил орж ирэхээр төлөвлөгдсөн 650 сая юаны хөрөнгөөр Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд “Сервис центр” байгуулах саналаа хүргүүлнэ. “Сервис центр” нь агаар, хөрсний бохирдолыг бууруулахад чухал ач холбогдолтой тул энэ жил арван байршилд байгуулахаар төлөвлөж байна” гэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдээгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон юм. Эдгээр хуучин орон сууцанд 6321 өрхийн 21.500 гаруй иргэн амьдарч байна. Ийнхүү нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаан дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 145 барилгыг буулган, дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан байдаг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 823 айлын найман орон сууцыг ашиглалтанд оруулжээ. Дахин найман орон сууцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар холбогдох албаныхан хэлж байна.

 

Парис21-ийг монгол хүн тэргүүлэхээр болжээ
Парис21-ийг монгол хүн тэргүүлэхээр болжээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​