fbpx   Улсын химийн анхдугаар олимпиадын аварга Р.Улаанхүү: Монгол Улсад химийн үйлдвэрлэлийн салбар хөгжих үндэс нь бэлэн болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 54 секунд

  Улсын химийн анхдугаар олимпиадын аварга Р.Улаанхүү: Монгол Улсад химийн үйлдвэрлэлийн салбар хөгжих үндэс нь бэлэн болсон

     

    Монгол Улсын хэмжээнд химийн олимпиадыг 30 дахь жилдээ  энэ сарын 8-10-ны  өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна. 1989 онд  анхны олимпиадыг тэр үеийн Боловсролын яамны зөвшөөрлөөр  МУИС-аас  улс орон даяар зохион байгуулж байжээ. Энэ олимпиадад тухайн үедээ 18 аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дунд сургуулиудаас 36 хүүхэд шалгаран оролцож байсан байна. Эдүгээ энэ олимпиадын ач холбогдол, цар хүрээ өргөжин улсын хэмжээнд  ЕБС-ийн сурагчид, багш нарын болон химийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын  дунд зохиогддог болсон байна. Мөн манай улс 2006 оноос эхлэн  Олон Улсын химийн олимпиадад амжилттай оролцож байна. Ойн арга хэмжээнд олимпиадын үе үеийн аваргууд хүрэлцэн ирсэн байлаа.

Химийн талаар ихэнх хүмүүс төсөөлөхдөө, ажлын ширээн дээр олон янзын бодистой ажиллаж байгаа эрдэмтдийн эсвэл кинон дээр гардаг галзуу эрдэмтний дүр зураг харагдаж магадгүй. Зарим нь буцалж буй шилтэй бодисуудын өнгө нь өөрчлөгдөж шинэ бодис үүсгэж байгаагаар төсөөлж болно. Зарим нь химийн урвалын тэгшитгэлээр, үелэх системээр эсвэл олон янзаар холбогдох молекулуудын загвараар төсөөлж магадгүй. Ихэнх химийн ангийн хананд байдаг химийн үелэх системийг үргэлж л байсан мэтээр үл ойшоож болохгүй. Яг үнэндээ бол, энэ үелэх систем нь мянга мянган жилийн хүн төрөлхтөний орчлон ертөнцийн нарийн төвөгтэй байдлыг ойлгох гэсэн нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон зүйл. Бидний мэддэг мөртлөө мэддэггүй, амьдралд хамгийн өргөнөөр  хэрэглэгдэг химийн шинжлэх ухааны  салбарын нэгэн  төлөөлөл химичтэй  хийсэн хөөрөлдөөнийг та бүхэндээ толилуулья.

 Химийн 30 дахь удаагийн олимпиадын нээлтийн үеэр Улсын химийн анхдугаар олимпиадын аварга Р.Улаанхүүтэй уулзах завшаан тохиосон юм.

Анх хаанаас шалгаран анхны  олимпиадад оролцож байсан вэ?

Увс аймгаасаа шалгаран анхны химийн олимпиадад оролцон улмаар Улсын анхны химийн олимпиадын аварга болж байлаа. Анхны олимпиадад  орон нутаг нийслэлээс шалгарсан 36 хүүхэд оролцож байсан.  Би одоо  29 дүү аваргуудтай  болсон байна. Энэ олимпиадад амжилттай оролцож байсан эдгээр хүүхдүүдийн ихэнх нь  химийн салбарыг хөгжүүлэх  үйлсэд амжилттай  ажиллаж байна.

 Мэдээж энэ олимпиадад түрүүлснээр ажил амьдралаа энэ салбартай холбох болсон байх. Энэ нь хувь заяаны тохиол байв уу эсвэл энэ ШУ-ныг эргэлт буцалтгүйгээр сонгосон байсан уу?

Би азтай хүн. Энэ салбартай ажил амьдралаа холбосондоо үнэхээрийн баярлаж энэ мэргэжлээрээ бахархаж явдаг. Намайг химийн ШУ-нд хөл тавихад  мэлмийг минь нээж өгсөн хүн бол Увс аймгийн Малчин сумын сургуулийн химийн багш Дамжин, Увс аймгийн 2 дугаар сургуулийн химийн багш Батнасан болон МУИС-ийн багш нартаа талархахгүй байхын учиргүй ээ. Одоо би Эрдэнэт үйлдвэрийн химийн урвалж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.  

Орхон аймагт зохиогдсон химийн олимпиад   улсын химийн анхдугаар олимпиадын аварга Р.Улаанхүүгийн нэрэмжит болгон зохион байгуулсан байна. Энэ олимпиадын   онцлог үр дүнгийн талаар ?

Орхон аймагт зохион байгуулагдсан химийн олимпиадыг  Орхон аймгийн Ерөнхий боловсролын “Билэгт өргөө” сургууль анх удаа санаачлан миний нэрэмжит болгон химийн хичээлийн бага олимпиадыг зохион байгуулсан. Сорилгод аймгийн ЕБ-ын бүх сургуулийн 8-11-р ангийн 190 гаруй сурагч оролцож. 4, 14-р сургууль болон Технологийн сургуулийн дэргэдэх эчнээ сургуулийн сурагч, багш нар тэргүүн байруудыг эзэлсэн. Жилээс жилд энэ олимдадад оролцогчдын мэдлэг улам сайжирч дэлхийн олимпиадад манай хүүхдүүд амжилт гаргаж байгаад бахархдаг.

Химийн шинжлэх ухааны нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл ямар байдгийн манай химичид дэлхийн химичдийн түвшингийн хаана явж байна вэ?

Орчин үед нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, шинэ техник техниологи нэвтрүлэх, аливаа үйлдвэрлэл, аж ахуйн хөтлөхөд химийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглах шаардлага нэмэгдэж байна. Химийн янз бүрийн процесс, хувирал өөрчлөлтүүд нь үйлдвэрлэлийн олон процесст өргөн хэрэглэгдэж байна. Тухайлбал цахилгаан энерги, түлш, металл, барилгын үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарын үйлдвэрүүдэд химийн урвалж, процессууд ашиглагдаж байдаг. Хар болон өнгөт металл, бордоо, шил цемент, резин цаас, нефть бүтээгдэхүүн, мяндас, хуванцар, нано материалуудыг химийн процессийн үндсэн дээр гаргаж байна.

Химийн урвалжийн механизмыг судлах нь  хүрээлэн байгаа орчныг хамгаалах, нөхөн сэргээх хамгийн үр ашигтай аргыг сонгох ба байгаль орчинд хоргүй техниологи боловсруулахад чухал үүрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсад химийн үйлдвэрлэлийн салбар хөгжих үндэс нь бэлэн болсон.  Химийн  салбарыг төрийн бодлогоор дэмжих нь  улс орны хөгжлийн  үндэс болох чухал ач холбогдолтой юм. Ялангуяа уул уурхай байгалийн баялагийг ашиглахад химийн салбар маш их  үүрэгтэй байдаг. Мөн хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа   малын арьс ширийг боловсруулахад химийн салбарыг төрийн бодлогоор дэмжих нь  чухал байна. Нефтийн хими, нүүрсний химийн мэргэжилтнүүд манайд бэлтгэгдсэн байгаа. Энэ салбарыг хөгжүүлэхэд манай химичдын оролцоо үйл ажиллагааг зайлшгүй шаардлагтай байдаг. Манай химичид онолын хувьд дэлхийн химичдийн түвшинд бэлтгэгдсэн. Харин үйлдвэрлэлийн химид хүчээ сорих  хөгжлийн үе ирсэн байна гэж үздэг.

Химийн шинжлэх ухааны талаар бидэнтэй ярилцсанд  баярлалаа.

Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. 

О.Боргилыг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьжээ
О.Боргилыг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьжээ
 
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​