fbpx МОНГОЛЫГ МОЛИГОДСОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ-2
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 40 секунд

МОНГОЛЫГ МОЛИГОДСОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ-2

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ашигтай, ашиггүйн тухай ярих хэрэггүй юм. Хариулт нь тодорхой болсон. Монгол Улсад ашиггүй. Энэ талаар уул уурхайн мэргэжлийн экспертүүд, томоохон улстөрчид, эдийн засагчид хэдэн жилийн турш байр сууриа илэрхийлж ирсэн. Гэвч “Рио Тинто” энэ бүхнийг үл харгалзан манай зарим “сэхээтэн”-ийг ганцаарчлан болон бөөндөж өөрсдийгөө дэмжүүлэх зэргээр ажилласаар өнөөг хүрсэн билээ.

Харин Монгол Улсын парламент, хууль хяналтын байгууллагууд албан ёсоор Хөрөнгө оруулалтын гэрээ, бусад гэрээг өөрсдийн чиг үүргийн хүрээнд шалган судалсныхаа дүнг олон нийтэд ил болгож эхлээд байна.

Эдгээр хяналт шалгалтын дүнд ерөнхий хэдэн ноцтой зөрчил байгааг илрүүлээд байгаа юм.

Нэг. Татварыг 70 жилээр тогтворжуулж, эрсдэлийг Монгол Улс үүрч байна

Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеийн ТЭЗҮ 2010-т тусгасан Монголын талын хүртэх татварын хэмжээ болон ногдол ашиг буурсан. “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 2.9 дүгээр зүйлд заасан орлогод ногдуулах татварын маргааныг байнга үүсгэх болсон.

“Оюутолгой” ХХК нь байгуулагдсанаасаа хойш 2009, 2010, 2014, 2017 онуудад татварын иж бүрэн шалгалтад, 2009, 2010, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтад хамрагджээ.

Татварын иж бүрэн шалгалтын дүнг дөрвөн удаа хүлээн зөвшөөрөөгүй. Эдгээр нь Татварын маргаан таслах зөвлөл, шүүхээр шийдвэрлүүлэх, цаашилбал ТЕГ-тай эвлэрлийн гэрээ байгуулах замаар шийдвэрлэгдсэн. Хамгийн гол нь дээрх шалгалтуудаар Оюутолгой төслийн Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчтэй холбоотой асуудал гарч ирдэг. Ер нь бол “Оюутолгой” ХХК нь 2009-2015 онд татварын 3.2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443.5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвшөөрөлгүй шүүхэд гомдол гаргасан юм.

Гэтэл, 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Айвенхоу Оюу толгой” /БиВиАй/ Лтд, “Оюу Толгой Нидерланд БиВи”, “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-ийн хооронд байгуулсан “Хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор заагдаагүй харилцааг нэмж оруулах, үг үсгийг солих, татвар ногдуулах суурийг гажуудуулах, татвар төлөгчийг татвар төлөх үүргээс чөлөөлөх, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг шууд тогтоох замаар хууль тогтоомжуудыг зөрчсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг нэмж тодорхойлох, хуулиар тусгайлсан эрх олгоогүй байхад зардлын хэмжээг тогтоох, татвар төлөгчийн зэргийг шилжүүлэх замаар шууд болон шууд бусаар татвар ногдуулах орлогыг бууруулах, татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгожээ.

“Оюутолгой” ХХК-ийн татвар төлөлтийг харвал татварын ачаалал нь Монгол улсын эдийн засаг дахь татварын ачааллаас тав орчим хувиар бага байгаа юм.

Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулсан татварыг 70 жилээр тогтворжуулсан. Ингэхдээ татварын болоод зардлын олон хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн туслан гүйцэтгэгчид зарим төрлийн хөнгөлөлт үзүүлэхээр гэрээнд заасан байна. Гэсэн атал Монголын тал төслийн санхүүжилтийн хүнд нөхцөл, тухайлбал, зээл, түүний өндөр хүү, хүүгийн хүү, зээлтэй холбогдсон зардал, шимтгэл зэрэг дарамтыг үүрч байгаа юм.

Хоёр. Зэсийн баяжмал борлуулах гэрээг Монгол Улсаас нууцлаад байгаагийн шалтгаан юу вэ?

Мөн “Оюутолгой” ХХК нь баяжмал борлуулах гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж буй юм.

Баяжмал борлуулах явцад Монголын төрөөс тавих хяналт сул байгаагаас болж борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлж чадалгүй өнөөг хүрсэн байгаа юм. УИХ-ын ажлын хэсэгт ч “Оюутолгой” ХХК-ийнхан зэсийн баяжмал борлуулах гэрээгээ үзүүлэхээс татгалзсан байна.

Тиймээс “Оюутолгой” ХХК-ийн зэсийн баяжмал борлуулах гэрээг гаргуулан авч дүгнэлт хийх нь нэн тэргүүний ажил болж байгаа юм. Түүний дараа  экспортын баяжмалыг борлуулах нэгжийг Улаанбаатарт байрлуулах, борлуулалтын зардлыг бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй болж байгаа ажээ.

“Оюутолгой” ХХК нь Монгол Улсын Геологийн төв лаборатори, Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг тоодоггүй. Харин “Оюутолгой” ХХК нь зэсийн баяжмалын урьдчилсан болон эцсийн төлбөр тооцоо хийхдээ “Рио Тинто”-гийн гэрээт Австралийн “Эй Эл  Эс” ALS лаборатори болон БНХАУ-ын “Эс Жи Эс” лабораторийн дүнг ашигладаг байна.

Нийт борлуулалтын орлого “Ачаа тээврийн зөрүү” гэдгээр ихээхэн хэмжээгээр хасагддаг байна. Энэ нь Оюутолгойн үр ашгийг бууруулсаар иржээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар нь Оюутолгойн борлуулалтын гэрээнүүдийг гаргуулан авч, судлаад зардлыг бууруулах арга хэмжээ авах ёстой гэж УИХ-ын ажлын хэсэг үзжээ.

Гурав. Говийн усыг үлэмж хэмжээгээр хяналтгүйгээр ашиглуулж байна

Хөрөнгө оруулалтын гэрээний 4.8, 4.10 дахь заалтуудад Оюутолгой төслийн шууд болон шууд бус нөлөөлөлд өртсөн иргэдийн асуудлыг анхаарах, тэдэнд нөхөн төлбөр олгох тухай тусгасан. “Оюутолгой” ХХК төслийн шууд болон шууд бус нөлөөлөлд өртсөн малчин өрх бүртэй нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр олгох гэрээ байгуулсан боловч эдгээр гэрээний хүрээнд хэдий хэрийн нөхөн төлбөр олгосон талаар тодорхой мэдээлэл байхгүй. Ханбогд сумын ЗДТГ-аас ч хяналт тавиагүй.

Засгийн газрын 2011 оны 175 дугаар  тогтоолд Оюутолгой төслийг хэрэгжүүлэх зорилгоор гүний усны шугам хоолойг тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон. Дээрх тогтоолыг батлах замаар “Оюутолгой” ХХК-д ашигтай нөхцөл байдал үүсгэж, говийн гүний цэвэр усыг хяналтгүйгээр үлэмж хэмжээгээр ашиглуулж байгаа нь говийн гүний усны нөөцийг багасгах, улмаар эдийн засгийн хохиролд оруулах асуудлыг дагуулж буй ажээ.

Дөрөв. Нэмэлт санхүүжилтээр 500 сая доллар,  менежментийн үйлчилгээний төлбөр нэрээр 2.0 тэрбум доллар “Рио Тинто”-д алдах уу

Түүнчлэн “Рио Тинто”-гийн санхүүжилтийн баталгааны шимтгэл болох 1.9 хувийг төслийн санхүүжилтийн 4.3 тэрбум ам.долларын дүнд тооцох ёстой байтал бусад хүү шимтгэлийн дүнг нэмсэн дүнгээс тооцож, улмаар 215 сая ам.долларыг нэмж авахаар тохирсон байна.

Цаашид авах нэмэлт санхүүжилтэд энэхүү аргачлалаар тооцож явбал “Рио Тинто” компани 500 орчим сая ам.долларыг нэмж авахаар байна.

Дээр дурдсан бодитой тооцоогоор хөдөлбөргүй нотлогдож байгаа “Рио Тинто” компанийн зүй бус үйл ажиллагаа, үйлдэл нь ганцхан энэ удаа гарч байгаа тохиолдол биш. Энэхүү зөрүүтэй, будилаантай асуудал Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний нөхцөлтэй холбоотой учир гэрээний зарим зүйл заалтыг нягтлан үзэж зөвөөр шийдэх ёстой гэж УИХ-ын ажлын хэсэг үзсэн байгаа юм.

Үүнээс гадна нэг төрлийн үйлчилгээ үзүүлээд түүнийхээ төлбөрийг хоёр өөр нэрээ давхардуулан нэхэмжлэн авч буй ноцтой асуудал илэрсэн.

“Рио Тинто” компанийн үйлчилгээний төлбөрийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон менежментийн үйлчилгээний төлбөрөөс тусад нь нэхэмжлэн авч буй нэмэлт төлбөр юм. Энэ нь менежментийн үйлчилгээ давхцаж, Монголын талын хүртэх өгөөжид сөргөөр нөлөөлж, цаашид уурхайн ашиглалтын нийт хугацаанд 2.0 тэрбум гаруй ам.доллар болох магадлалтай байна. Ийнхүү нэмэлт төлбөр тогтоож, “Рио Тинто” компани зардлаар дамжуулан өөрт ногдох үр ашгийг нэмэгдүүлж байгааг зогсоох, Монголын талын ногдол ашиг авах боломжгүй болгож байгаа санхүү, захиргаа, удирдлагын зардлыг эргэж харах, Монголын талд үүрүүлэх  дээд хэмжээ, хувийг тохирох, эсвэл бүтээгдэхүүн хуваах буюу рояалти татвар авах зохицуулалт руу шилжих шаардлагатай гэж УИХ-ын ажлын хэсгээс дүгнэсэн байна.

Ер нь бол “Рио Тинто” компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанид тус уурхайн нийт зардлын зургаан хувьтай тэнцэх менежментийн төлбөрийг жил бүр олгохоор тохиролцсон. Бизнесийн сонгодог зарчмын дагуу аливаа хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтынхаа үр шимийг ногдол ашгаараа хүртдэг. Гэтэл ийм өндөр хэмжээний менежментийн төлбөр нэмж олгодог явдал дэлхийд Монголоос, Монголын Оюутолгойгоос өөр газарт байдаггүй. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хууль, бусад хуулиудад яаралтай тусгаж менежментийн төлбөрийг олгохыг хориглох ёстой болж байгаа юм.

Тав. Оюутолгойн монгол ажилчид гадаад ажилчдаас 5-15 дахин бага цалин авдаг

Нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн тухайд “Спэйшлайзд Карьер Консалтинг” компанийн цалингийн дунджийг “Оюутолгой” ХХК-ийн монгол ажилтны сарын цалингийн дундажтай харьцуулахад дөрөв дахин бага байна.

Харин “Оюутолгой” ХХК-ийн гадаад ажилчдын цалингийн дунджаас монгол ажилчдынх 5-15 дахин бага байна.

Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээний 16 дугаар зүйлийн 16.35 дугаар зүйл дэх тодорхойлолтод заасан зарчим үйлчлэхгүй байна гэсэн үг.

Үүнээс гадна Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны тэмдэглэлд ТЭЗҮ-ийг “засвартай” хүлээн авах гэсэн шийдвэр гаргасан нь журам зөрчсөн гэж үзэж болохоор юм байна.

АМГ-ын даргын 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн “ТЭЗҮ-ийн эдийн засгийн хэсгийг хүлээн авах тухай”  т/109 дүгээр тушаал нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд хүлээн авах талаар уламжлаагүй байхад Оюутолгойн зэс, алтны бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ-ийн эдийн засгийн хэсгийг хүлээн авах шийдвэр гаргасан. Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсгийг зөрчжээ.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болсон байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны тухайд МХЕГ-аас 4.1.2 кодтой хяналтын хуудсаар шалгалт хийхэд “Их эрсдэлтэй” дүгнэгдсэн. Энэ нь 2017, 2018 онуудад үйлдвэрлэлийн осол гарсантай холбоотой ажээ.

Дубайн гэрээний талаар УИХ-ын ажлын хэсгээс “…Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд нь Засгийн газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж Засгийн газрын бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлэлгүй шууд төрийн өмчийн компанийн хоёр захиралд гарын үсэг зурах эрхийг олгосон байдаг. Эрх олгосны дагуу хоёр захирал Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-нд гарын үсэг зурсан” гэж дүгнэжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир

Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​