fbpx УЛСЫН ТӨСӨВ “ДАХИН ХУВААРИЛАЛТ”-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАЖ БАЙНА УУ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 23 секунд

УЛСЫН ТӨСӨВ “ДАХИН ХУВААРИЛАЛТ”-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАЖ БАЙНА УУ

Улсын төсөв гэж “том тогоо” байдгийг бүгд мэднэ. Төр зохицуулагчийн үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай зардлыг
хамтын хүчээр босгож байгаа хэлбэр. Энэ төсөв тодорхой үүрэгтэй. Тоочвол, хуваарилалтын, дахин хуваарилалтын,
зохицуулалтын, урамшууллын, нийгмийн, төлөвлөгөөний гээд олон үүргийг гүйцэтгэдэг бодлого юм.

Дөнгөж эхэлж буй 2018 оны төсөв нийт 7 их наяд 231.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс үүний 86.7 хувийг нь миний, таны, бид бүгдийн татвараас бүрдүүлэхээр зохиогдож, УИХ-аас хуульчлагдсан. Энэхүү татварын орлого дунд та бидний заримыг бухимдуулаад байгаа шаталсан татвар буюу нэмэгдлүүд ч багтаж байгаа юм.

Монгол Улс олон улсын стандарт аргачлалаар бол татварын дарамт 33 хувь, ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ буюу Засгийн газрын хэмжээ 44 хувьтай гэж гарсан байдаг. Сайн засаглал, сайхан хөгжлийн жишээнд яригддаг Норвегийн хувьд татварын дарамт 43 хувь, ДНБ-тэй нь харьцуулбал улсын төсөв нь 44 хувь гэж гарчээ. Татварын дарамт Норвеги болон Нордикийн орнуудад Монголынхоос хамаагүй өндөр байгаа боловч тэдгээрт төсвөөс үзүүлэх боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээ, хөрөнгө оруулалт нь тэр хэрээрээ өндөр. Нордик орнууд буюу Дани, Финланд, Швед, Норвеги, Исланд зэрэг хойт Европийн орнууд төрийн санхүүжилтээр нийгмийн хамгааллын тогтолцоогоо бэхжүүлж, нийгмийн дундаж давхаргыг бүрэлдүүлж чадсан гэж үнэлэгддэг. Энэ нь боломжтой хэсгээс нь татвараар хурааж авсан мөнгийг анхаарал шаардлагатай хэсэг рүү хуваарилах замаар бий болгосон хөгжлийн загвар гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, төсөв үндсэн нэг үүрэг болох “дахин хуваарилалт”-ын үүргээ сайн гүйцэтгэж байгаа жишээ юм. Харин Монголд төсөв боломжтой хэсгээс татсан мөнгөө боломжгүй хэсэг рүү бодлого болгон дахин хуваарилах үндсэн үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг асуултыг тавиад үзвэл “хангалтгүй” гэсэн хариултыг зарим судлаач өгөх байх.

Улам бүр нэмэгдээд байгаа татварын мөнгө маань бидний хэрэгцээ, шаардлагыг хангасан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын тогтолцоог санхүүжүүлдэг бол өөр хэрэг. Харамсалтай нь бүр эсрэгээрээ бидний татвар нийгмийн аль бололцоотой хэсгийн эрх ашгийг хангахад чиглээд байна гэх үзэл бодол зарим судлаачид бий.
 

Татвар хаашаа “урсч” байна вэ?


МАН 2016 онд сонгуулийн дараа төрийн эрхийг хүлээн авахад байдал хүндхэн байжээ. Энэ үед сонгуулийн амлалтаасаа эрс татгалзаж, татваруудыг зарим төрөлд шаталсан хэлбэрээр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь учир шалтгаантай гэдгийг нэг талаар зөвтгөж болохоор байж. Гэхдээ хамгийн зөв нь гэж хэлэхэд учир дутагдалтай. Жил бүрийн төсвийн алдагдал, нэг үгээр бол дутагдсан мөнгөө нөхөхийн тулд ч юм уу, Засгийн газар үнэт цаас гаргаж, арилжааны банхуудаас дээд тал нь 18 хувийн хүүтэй зээлийг үнэт цаасаа барьцаалах замаар зээлсээр байв.

2016 оны эцсээр гэхэд арилжааны банкуудад төлөх үнэт цаасны өр 3.2 их наяд төгрөгт хүрсэн байв. Улсын төсвөөс /нийтийн санхүү/ арилжааны банкуудад төлөх Засгийн газрын үнэт цаасны зөвхөн хүүгийн төлбөр гэхэд 850 тэрбум төгрөгт хүрээд байв. Энэ нь 2017 оны улсын төсвийн нийт цалингийн сангийн 60 хувьтай, улсын төсвийн татварын орлогын 20 хувьтай тэнцсэн юм. Засгийн газрын үнэт цаасыг барьцаалаад 13-18 хувийн хүүтэйгээр мөнгөө зээлүүлсэн арилжааны банкуудын ашиг нэг үгээр бол улсын төсвөөс хийгдсэн гэсэн үг. Бидний татвар нийгмийн үйлчилгээ рүү буюу улсаас л харж хандахгүй бол болохгүй салбар руу биш арилжааны банкууд руу ч юм уу ашиг болж очоод байгаа хэрэг. Хувийн хэвшлийнхэн хэзээ ч сонирхохгүй, ашиг өгөхгүй салбаруудаа улсаас л харж хандахгүй бол болдоггүй. Яг тийм зорилтот хэсэг рүү биш өөр ашиг сонирхлын бүлэглэл рүү татварын мөнгө шимэгдчихээд байвал улсын төсвийн “дахин хуваарилалт”-ын шударга зарчим алдагдаж, эцэст нь татвар төлөгчид бухимдаж эхэлнэ. Яг ийм үйл явц өрнөх нөхцөл өнөөдөр бүрдээд байгааг татварын нэмэгдлийг эсэргүүцэж буй сүүлийн өдрүүдийн бухимдал илэрхийлж байна.

Уг нь татварын “философи” хаана мөнгө байна, тэнд оногдож байх ёстой. Хаана хор хохирол бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ цэцэглэж байна тэнд түлхүү хувиар оногдох ёстой. Энд нэг тоо хэлэхэд Монгол Улсын нийт борлуулалтын орлогын 96 хувийг нийт аж ахуйн нэгжийн 7 хувь хийдэг. Нийт орлогын 4 хувийг нийт аж ахуйн нэгжийн 93 хувь нь хийдэг гэх тоо бий. Борлуулалтын 96 хувийг хийж байгаа 7 хувьд татвар түлхүү оногдох ёстой гэсэн логик байж болно гэсэн үг.

Улсын төсөв болон татвараас бүрдүүлдэг нийтийн санхүүгийн үндсэн нэг үүрэг нь дахин хуваарилалтын үүрэг гэж үзвэл бидний татвар нийтийн эрх ашигт үйлчлэх салбар руу санхүүжилт болон хуваарилагдаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг дор дороо боломжоороо нягтлан үзэхэд илүүдэхгүй бололтой.

Өглөөний сонин
З.Боргилмаа

Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори мужийн шүүхээс мөнгөн торгууль ноогдуулжээ
Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори мужийн шүүхээс мөнгөн торгууль ноогдуулжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​