fbpx Б.Одонзаяа: Розина бол торонд баригдсан шувуухай юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 56 секунд

Б.Одонзаяа: Розина бол торонд баригдсан шувуухай юм

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” хошин дуурийг хүргэхэд бэлэн болжээ. Дуурийн гол дүрд театрын залуу гоцлооч Б.Одонзаяа дуулах юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Дуурь нээлтээ хийхэд хоёр хоног улджээ. Гол дүрийн хувьд хэр догдолж байна?

-Анхны том хэмжээний гол дүр болохоор жаахан догдлол байна. Гэхдээ бэлтгэл 100 хувь хангагдсан. Үзэгчид сайхнаар хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.

-Энэ удаагийн тавилт ихээхэн онцлогтой. Италийн найруулагч Стефано Монти ирж найруулсан байх аа?

-Найруулагч маань сарын өмнө ирж шинэ тавилт хийгээд, дууриа үзээд нутаг буцсан. Энэ удаа бид туслах найруулагчийн удирдлага дор нээлтээ хийх юм. Энэ дуурийг дэлхийн тайзнаа 200 жил тоглосон урт настай бүтээл. Манай театрын тайзнаа ч олон удаа амилсан. Харин энэ удаа илүү үйл явдлыг илүү орчин үе рүү татаж, XIX зуун руу татсанаараа онцлог.

-Өмнө нь манай театрт итали найруулагч ирж байгаагүй. Энэ найруулагчийн тухай мэдээлэл өгөөч?

-Энэ хүний хувьд дэлхийд алдартай уран бүтээлч. Олон орны театрт очиж ажиллаж байсан туршлагатай. Ганцхан “Севилийн үсчин” дуурийг тавьж байгаагүй юм билээ. Харин монголд ирээд анх удаа энэ бүтээлийг хийлээ.

-Таны хувьд ямар шалгуураар гол дүрд дуулах эрхтэй болсон бэ?

-2017 оны тавдугаар сард анх бүх гол болон туслах дүрд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Тухайн үед би өөрийгөө гол дүрд дуулах хараахан болоогүй байна гэж бодоод туслах дүрд нэрээ өгсөн. Харин манай театрын гоцлол дуучин эгч нар надад их урам өгсөн. “Чи нарийн саппоран хоолойтой юм чинь Розинагийн дүрд шалгуул. Энэ бүтээл чиний хоолойд тохирно. Том зүйл рүү тэмүүл” гэж зөвлөсөн. Үүнээс урам авч Розинагийн дүрд шалгуулаад тэнцсэн.

-Гавьяат жүжигчин Ө.Уянга бас энэ дүрд дуулна гэж сонссон?

- Гол дүрд хоёр дуучин сонгосны нэг нь Ө.Уянга эгч. Энэ мундаг уран бүтээлчтэй хамт нэг дүрд дуулах болсондоо баяртай байна. Бэлтгэлийн үеэр надад үргэлж зааж, зөвлөж дэм болсон.

-Гол дүр Розина чухам ямар онцлогтой дүр юм бэ?

-Найруулагч маань энэ дуурийн тухай ярихдаа “Энэ бүтээлийг яагаад Севилийн үсчин гэж нэрлэснийг ойлгохгүй байна. Розина л гэж нэрлэх ёстой байсан юм” гэж хэлж байсан. Тэгэхээр яахын аргагүй дуурийн гол зангилаа, утга учир нь тэр жаахан бүсгүй юм. 16, 17-хон настай, жижигхэн биетэй, сэргэлэн цовоо, хөнгөн шингэн бүсгүй. Яг л энэ сайхан үедээ анхны хайртайгаа учирдаг.

-Ихэнх дуурь эмгэнэлтэй төгсдөг. Дуурийн төгсгөлд Розинаг ямар хувь заяа хүлээж байгаа вэ?

-Ихэнх дуурь гол дүрийн эмэгтэй эсвэл эрэгтэй нь амиа алдсанаар дуусдаг. Харин энэ бүтээл эсрэгээрээ. Хамгийн аз жаргалтайгаар төгсдөг гэж ойлгож болно. Бүгд өөрийн хайр дурлалаа олно. Нэг ч хүн зовж, шаналж хайр сэтгэлийнхээ төлөө ямар нэгэн зүйлээ золиосолсон үйл явдал гардаггүй.

-Дүрээ та хэрхэн харж, төсөөлсөн бэ. Розинад Б.Одонзаяатай ойролцоо зан чанар байгаа болов уу?

-Надад их ойрхон дүр шиг санагдсан. Анх зохиолоо уншихдаа л Розинаг торонд баригдсан шувуухай юм байна гэж ойлгосон. Түүний насыг саяхан туулж гарсан учир бүтээхэд илүү дөхөм байлаа. 16 настай бүсгүй дурлахаараа яадаг билээ. Хүнд худал хэлэхдээ төрх нь яаж хувирах вэ гээд амьдралд илүү ойрхон бүхнийг тусгахыг хичээсэн.

Розина бүсгүй уран зургийн галерейд Альмавива гүнтэй таардаг. Үзэсгэлэнт бүсгүйг харсан гүн анхны харцаар дурлана. Өөрийгөө гүн гэдгээ мэдэгдэлгүй цонхных нь дор очиж дуулдаг. Харин өөрийгөө зөвхөн Бартолотой суух ёстой гэж боддог учир тагтан дээрээ гарч ирдэггүй.

-Дуурийн театрт шинээр цэцэглэж буй залуухан гоцлол дуучны нэг нь та юм байна. Энэ театртай хэрхэн амьдрал, уран бүтээлээ холбосон бэ?

-Би 2001 онд Хөгжим бүжгийн коллежид орж н.Мөнхбат багшийн удирдлага дор фагот мэргэжлээр суралцсан. Монголоор үелэх бишгүүр гэж нэрлэдэг. Харин 2007 онд багш маань “Чи аятайхан дуулдаг юм байна. Чамайг дуулаачид шалгуулмаар байна” гээд гавьяат жүжигчин А.Бүтэд багш дээр аваачсан юм.

Суралцаж байх хугацаандаа Улсын филармонид хөгжимчнийхөө мэргэжлээр таван жил ажилласан. 2012 онд дуулаачаар төгсөөд дуурийн театрт шалгалт өгтөл найрал дуучны ангид тэнцсэн. Энэ цагаас театртаа найрал дуучнаар ажиллаж их зүйл сурсан даа.

-Хэзээнээс гоцлол дуучин болсон бэ?

-2016 оны арваннэгдүгээр сард анх гоцлол дуучны под группт орсон. Жилийн хугацаанд туслах дүрүүдэд ажилласны эцэст 2018 оны босгон дээр Розинад дуулсны дараа манай театрын уран сайхны зөвлөл хуралдаж, Б.Одонзаяа гоцлол дуучин болоход болсон юм байна гэсэн шийдвэр гаргасан юм. Оны өмнө гоцлол дуучны тушаалаа авлаа.

-Одоогоор театрын хамгийн отгон гоцлол дуучин нь та. Үүнийг дагаад асар том хариуцлага ирдэг байх даа?

-Хариуцлагаас гадна том давуу тал. Найрал дуунаас их олон зүйл сурсан. Тухайн дуурьд амьдарч, алхаа гишгээ, харц ямар байх вэ гээд л. Өмнө нь ажиллаж байсан урлагийн байгууллагууд, хөгжимчин хийж байсан минь гоцлол дуучин болоход их нөлөөлсөн гэж боддог.

-Дуурийн дуучны мэргэжлийн хичээлээ А.Бүтэд багшаар заалгасан гэлээ. Таны багш энэ театрын бас нэгэн шигтгээ байсан даа?

-Би анх А.Бүтэд багш дээр очсондоо хязгааргүй их баярладаг. Магадгүй багш минь байгаагүй бол би өнөөдөр хөгжимчин л байх байсан. Тэр хүн л намайг дуунд тэр дундаа дуурийн урлагт дурлуулсан. Багш минь “Севилийн үсчин” дуурийн Розинад дуулж байсан. Багшийнхаа бүтээж байсан дүрийг дуулах болсондоо баяртай байна.

-Дуурийн дуучин байхын давуу тал нь юу вэ?

-Дуурьт дуулах бүртээ өөр ертөнцөд очсон юм шиг мэдрэмж төрдөг. Нэг өдөр би орос бүсгүй, маргааш нь XVIII зууны язгууртан болсон байх жишээтэй. Мөн дуулсан бүтээл бүрээс тухайн орны онцлогийг мэдэж болдгоороо дуурийн урлаг гайхалтай юм.

-Таныг урлагийн удамтай гэж сонссон?

-Аав минь “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин, урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэн гэж бий. Энэ театрт 33 жил ардын дуу дуулсан. Ээж минь залуудаа “Сэлэнгийн долгио” чуулгын бүжигчин байлаа. Харин эгч Б.Хишигжаргал маань одоо тус чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байна. Тэгэхээр цогц урлагийн гэр бүл гэж ойлгож болно.

-Тэгэхээр бага нас тань Сэлэнгэд тэр дундаа “Сэлэнгийн долгио” чуулгад өнгөрсөн гэж ойлгож болох нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Багаасаа чуулгын тайзан дээр гүйж тоглолтод нь оролцдог байлаа. Манай чуулга олон сайхан уран бүтээлчийг төрүүлсэн дээ. Харин өөрийгөө монголдоо ганц байдаг энэ сайхан театрт ажиллана гэж үнэндээ төсөөлж байгаагүй. Хамт олныхоо надад итгэсэн энэ итгэлийг дааж, сайн дуучин болох сон гэж залуу хүний хувьд хичээж явна.

 
УЛСЫН ТӨСӨВ “ДАХИН ХУВААРИЛАЛТ”-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАЖ БАЙНА УУ
УЛСЫН ТӨСӨВ “ДАХИН ХУВААРИЛАЛТ”-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАЖ БАЙНА УУ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​