fbpx “Эко констракшн” ХХК-ийн эзэрхийллийг хэн зогсоох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 19 секунд

“Эко констракшн” ХХК-ийн эзэрхийллийг хэн зогсоох вэ

Барилгын салбартаа манлайлагч мэт боловч хэл ам таталсан орон сууц, хэрүүл маргаантай баригдсан барилга байгууламж бүрийн цаана "Эко констракшн" ХХК-ийн нэр дуулддаг гэхэд хилсдэхгүй. Далан дотор барилга барихаар зүтгэсэн, баригдаж буй барилгаас нь төмөр унаж хүний аминд хүрсэн, лифт гацсан, метр квадрат нь дутсан, паар нь хагарсан гээд "Эко констракшн" ХХК-тай холбоотой зөрчлүүд, иргэдийн гомдол, түүнтэй холбоотой мэдээ мэдээллийн сангаас дурайгаад л гарч ирж байна. Гэтэл тус компанийнхан алдаа оноогоо засч залруулж, барилгаа чанаржуулахын оронд дахин хууль бус үйлдэл хийхээр улайран зүтгэж байгааг доор баримтаар өгүүлэх гэж байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах Төв шуудангийн өмнөх гурван давхар эртний байр бол 1950-иад онд олзлогдсон Япон цэргүүдээр бариулсан анхны байр, хотын төв цэгийн анхны орон сууцны байр. Энэхүү байранд генерал Дорж, Лхагвасүрэн, Цог, Батаа, Гүнсэн, Дамдинхүү, Бугын Дэжид сайд, Жамбын Батмөнх дарга нараас эхлээд цэрэг ба НАХЯ-ны олон хурандаа нар Маршал Ю.Цэдэнбалын өргөөтэй хаяа нийлэн аюулгүй байдлын давхар хангаж амьдарч байсан түүхэн БАРИЛГА. Гэтэл энэ цагт энэхүү түүхэн барилгыг "ЭКО КОНСТРАКШН" ХХК-ийнхан түүхээс арчих гэж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, С61 дүгээр байранд өдгөө 36 айл өрх оршин сууж байна. Гэтэл "ЭКО КОНСТРАКШН" ХХК-ийнхан энэхүү барилгыг нурааж, оронд нь шинээр орон сууц барих зорилгоор зарим оршин суугчидтай тохиролцон байрыг нь худалдан авчээ. Улмаар байраа зарахгүй гэсэн айл өрхийн байрны үнийг үнэгүйдүүлж, амьдрах нөхцөлгүй болгохын тулд худалдан авсан байрныхаа хаалга, цонхыг нь эвдэн уг байрыг балгас мэт харагдуулж байна. Ингэж балгас мэт харагдуулж, хотын өнгө үзэмжийг муу муухай харагдуулсанаар тэд байраа зараагүй айл өрхийг байраа зарна, хямд өгнө гэж тооцоолж байгаа бололтой.

Тэр ч бүү хэл СӨХ-ийн бүх гишүүдийн ээлжит бус хурал зарлан, хуралдаа "Уг орон сууцанд цууралт өгч, ашиглалтын шаардлага хангахааргүй болсон бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас дахин төлөвлөлтөд оруулсан" хэмээн иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл өгч, тархийг нь угаах үйлдлүүд гаргаж байгааг оршин суугчид хэлж байна.

Гэтэл Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар 2018 оны арванхоёрдугаар сард тус байрны оршин суугч Б-д дахин төлөвлөлтөд орсон ААН, байгууллагад энэхүү барилга байхгүй болохыг албан ёсоор мэдэгджээ.

Мөн ХЭҮК-оос тус байрны нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, улмаар С61 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаар МХЕГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт, акт гарсан эсэх нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаас хууль, журмын дагуу албан ёсоор тухайн байрыг буулгах, шинээр барих талаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулаагүй байхад "ЭКО КОНСТРАКШН" ХХК нь оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, орон сууцны ашиглалтын байдлыг дордуулсан нь зарим өмчлөгчдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд хүргэжээ гэсэн дүгнэлт гаргасан байна.

Түүгээр ч үл барам оршин суугчдын зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "ЭКО КОНСТРАКШН" ХХК-ийг С61 дүгээр байранд худалдан авсан орон сууц өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглах, ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн үйлдлээ таслан зогсоох, орон сууцаа арчлан хамгаалах, хадгалахыг "ЭКО КОНСТРАКШН" ХХК-д даалгахыг шаардсан нэхэмжлэл гаргаад байгаа аж.

Ийм байтал хотын өнгө үзэмжийг муухай харагдуулж, хууль зөрчиж байгаа "ЭКО КОНСТРАКШН" ХХК-ийн дээрх асуудалд ХОТЫН ДАРГА анхаарлаа хандуулж, асуудлыг нэг тийш нь шийдэж нийслэлчүүдийнхээ төлөөлөл болсон нэг хэсэг иргэдийнхээ амар тайван байдлыг хангахгүй бол аз жаргалгүй иргэдийн тоо ахиад нэлээн хэдээр нэмэгдэх дээрээ тулчихжээ. Ер нь Улаанбаатар хотын аль л ашигтай, байрлал сайтай газар бүрт барилга барих гэж зүтгэдэг “Эко констракшн” ХХК-ийн С.Нямдаваа гэгчийн энэ мэт үйлдлийг хэн таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх вэ. Энэ улсад төр засаг гэж байна уу.

Эх сурвалж: Өдрийн сонин

​НАМЗХ-ны Их хурлыг энэ сарын 8-нд хуралдуулна
​НАМЗХ-ны Их хурлыг энэ сарын 8-нд хуралдуулна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​