fbpx Д.Сумъяабазар: Тавантолгойг хуваасан асуудал огт байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 28 секунд

Д.Сумъяабазар: Тавантолгойг хуваасан асуудал огт байхгүй

УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар уул уурхайн бүс нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаад ирсэн.  Энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Засгийн газраас уул уурхайтай холбоотой албан даалгавар гаргасан байдаг. Биелэлт ямар байна вэ?

 

-“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай албан даалгаврыг  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд гаргасан.   Удахгүй хугацаа  нь дуусч, дүгнэх учиртай.    Газар дээр нь очиж, биелэлттэй танилцахад 50 хувьтай байна.  Уг нь Засгийн газраас маш тодорхой даалгаврууд өгсөн.  Ялангуяа нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндтэй холбоотой  асуудал, уурхайн аюулгүй байдал, дүрэм журмыг тодорхой  болгох  утга агуулгатай албан даалгавар гэж ойлгож болно.  50 хувь байгаа нь хангалтгүй л  санагдлаа. 

 

Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлж байгаа том уурхай. 2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар  17 сая тонн нүүрс олборлож, 1.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна.  Одоо бид энэхүү  уурхай дээр түшиглэн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх учиртай.

 

-“Эрдэнэс Тавантолгой”-н хажууд “Тавантолгой Майнинг” компани байгуулах асуудал яригдаж байна.  Энэ нь ямар учиртай юм бэ?

 

-Энэ асуудал Засгийн газрын хэмжээнд шийдэгдэж байна.  “Тавантолгой Майнинг”  компани байгуулаад олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж дэлхийн зах зээлд өөрсдийн гэсэн байр суурьтай болох юм.   Ойрын хугацаанд олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкиудтай хэлэлцээ хийнэ.   Мөн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааг хэрхэн үр өгөөжтэй болгох  тухай асуудлыг судалж байна.  Ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаж, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

 

-Охин компани байгуулж хөрөнгийн биржид гаргаснаар ямар давуу талтай вэ?

 

-Нэгдүгээрт засаглалын хувьд олон улсын стандартад нийцсэн, нээлттэй ил тод, шилэн болно гэсэн үг. Түүнчлэн хөрөнгө босгох, үнэ цэнээ өсгөх давуу талтай.  Өмнө нь бид зээл хэлбэрээр гаднаас санхүүжилт авч үзсэн.  Бонд босгож байна.  Эдгээрийн хүү, төлбөрийн асуудалд орж, улсаараа л өртэй явж байна.

 

Мөн стратегийн компанитай хамтарч үзлээ.  Ямар байдгийг та бүхэн харж байна.  Харин олон улсын хөрөнгийн бирж дээр өөрсдөө хувьцаа гаргаад компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх нь бидний хувьд давуу талтай.  Нүүрс баяжуулах үйлдвэр, төмөрзам, автозам барих, кокосын үйлдвэр, эрчим  хүчний станцтай болох, мөн усны асуудал гээд  бүх асуудлыг шийдэх үндэс суурь нь энэ компани болох юм.

 

-Компанийн удирдлагын асуудлыг шийдсэн үү?

 

-Энэхүү охин компани  нь чөлөөт хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.  Бид удирдлагаар нь  “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, УИХ-ын гишүүн асан  Х.Наранхүүг танилцуулсан. Салбартаа туршлагатай хүн учраас сайн ажиллана  гэж бодож байна.  Энэ компани манай уул уурхай салбарт олон шинэ хаалгыг нээж өгнө. Түүнээс биш энэ компанийг хуваасан асуудал огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Манай  улс нүүрс экспортлох ганцхан гарцтай байгаа нь хангалтгүй байгаа талаар албаныхан хэлж байна.  Энэ асуудалд  ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

 

– Ганц Гашуунсухайтын боомтоор жилдээ 12 сая орчим тонн нүүрс гарч байна.  Цаашдаа 30-40 сая тонн хүргэх төлөвлөгөөтэй байна.  Зүүнбаянгийн төмөрзам нэг гарц болох юм.  Түүнчлэн  Гашуунсухайтын төмөр зам байна.   Төрийн хэмжээнд бүх тогтоол шийдвэрүүд нь гарчихсан.  Одоо бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.   Жилд 60-70 сая тонн нүүрсийг олон гарцаар гаргаад эхэлбэл улс маань эдийн засаг  дээшээ явах учиртай.   Мөн энэ төмөр замуудаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байдаг. Үүнд нь, Тавантолгойн нүүрсний орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөний томоохон ордууд байршиж байгаа.  Тэдний хувьд энэхүү төмөр зам нь том боломж болох юм.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЗГ: Хууль бус уул уурхайн асуудлыг хэлэлцэж байна
ЗГ: Хууль бус уул уурхайн асуудлыг хэлэлцэж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​