fbpx Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 40 секунд

Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно

Өнөөдөр “Манзушри цогцолбор” соёл, шашин, аялал жуулчлалын төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Жилдээ 1.3 сая жуулчин хүлээн авах “Манзушри цогцолбор”-ыг байгуулах төслийг УИХ-ын гишүүн, Манзушри хутагт сангийн тэргүүн М.Энхболд санаачилжээ. Дэлхий дээр Буддын шашин шүтдэг 530 сая хүн бий. “Манзушри цогцолбор” нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ түүхийг бүтээсэн гадаад, дотоодын жуулчдыг шашин, соёл, уламжлалаараа дамжуулан татах маш том бүтээн байгуулалтын ажил гэдгийг төсөл санаачлагчид онцолж байлаа

.

Төслийн санаачлагч: УИХ-ын гишүүн, Манзушри хутагт сангийн тэргүүн М.Энхболд:

“Манзушри цогцолбор төслийг өнөөдрийн түвшинд хүргэсэн “Арчер” ХХК-ийн хамт олонд, эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлье. 2010 онд долдугаар Манзушри хутагт тодорсны дараа Манзушри хутагт санг хэсэг хүмүүс байгуулж намайг тэргүүнээр сонгож байлаа. Бид Манзушри хутагтын үйл ажиллагааг дэмжих, өмнөх дүрүүдийн бүтээл туурвилыг судлах, сурталчлах ажлыг хийж байна. Анхдугаар Манзушри хутагт 1790 онд тодорсны дараа шашин номын үйлээ эхлүүлж, Монголын сүсэгтнүүд 1937 оныг хүртэлх хугацаанд 20 гаруй сүм, хийдийг босгож чадсан юм. 09 сарын 06-ны өдөр долдугаар Манзушри хутагтын “Гэвш” цолыг хамгаалах ёслол болно. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөж байна” гэв.

Сэргээн засварлахаар зураг төслийн боловсруулсан Манзушри хутагтын хийд өмнө нь Цогчин дуган, өвгөн Лаврин, Жүд, Мамбын дуган, Ёго-Ядам, Найдан, Аюуш, Майдар зэрэг 20 гаруй сүм дугантай, 350 гаруй лам суудаг томоохон суурин газар байжээ. Тус хийдэд Сахиус Чойжоо зэрэг бурхны дүрийг харуулсан цам гарах, Майдар эргэх, Хайлан хурах, Ганжуур эргэх шашин номын зан үйлийг тогтмол хийдэг байсан байна

.

Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц:

“Олон эрдэмтэн, мэргэд энэхүү төсөлд оролцож байгаад баяртай байна. Энэ бол гарцаагүй бидний хийх ёстой ажил юм. Улс оронд маань хэрэгтэй. Олон газрын жуулчдыг татах, шашин номыг хөгжүүлэхэд чухал ажил. Бурхны шашин дэлгэрээгүй улс орон дэлхий дахинд нэг ч байхгүй гэдгийг Заваадамдин тэргүүтэй шашны мэргэд тогтоосон байдаг. Монгол Улсад бурхны шашин гурван удаа дэлгэрч байсан баялаг түүхтэй. Сүсэгтэн олныг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болсон” гэлээ

Манзушрийн аялал жуулчлалын цогцолборыг төлөвлөхдөө түүх, археологийн судалгаанд үндэслэж, газар нутгийн байршлын онцлогт тохируулан Манзушрийн ариун орон, Эрдэм дэлгэрэх орон, Урлахуйн бүтээлийн орон гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэхээр тооцжээ. 300 жилийн түүхтэй Манзушир хийдийн түүхэн дурсгалт цогцолборыг сэргээн засварлаж, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох уг төсөлд нийт 270 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Нийт төсөвт өртгийн 37 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс бусад санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх боломжтой гэж байлаа

.

 

 

 

Төслийн удирдагч: Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар:

“Төр, хувийн хэвшил, эрдэмтэд, судлаачид нэгдсэн 17 байгууллагын 100 гаруй хүн “Манзушри цогцолбор” төсөл дээр хамтран ажиллаж байна. Шашин, соёл, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж, жилдээ 1.3 сая хүн хүлээн авах боломжтой энэхүү цогцолбор маань Монгол Улсын аялал жуулчлалын салбарын түүхэнд шинэ хуудсыг нээнэ” гэсэн юм. 

Манзушри хийдийн сүм, суварга, дуганы үлдэгдэл туйрыг сэргээн засварлах, хадгалах, хамгаалах ажлыг уг төслийн хүрээнд хийж Цогчэн Дугана, Сэрүүн Лаврин, Цэцээ гүний оргил дахь Тахилын сүмийг сэргээн засах эскизийг боловсруулжээ. “Манзушри цогцолбор” төсөл нь аялал жуулчлалын салбарт шинэ бүтээгдэхүүн, брэндийг бий болгож, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж буй юм.

Г.Дугар

Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​