УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газар болон УИХ-ын чуулганы хуралдаа суухгүй байгаа. Учир нь тэрбээр Увс аймагт сонгогчидтойгоо уулзаж, томилолтоор ажиллаж яваа юм. Гэтэл энэ үеэр бие нь гэнэт муудаж, сэхээнд орсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Тодруулбал элэгний асуудлаас болж хагалгаа хийлгэсэн аж. Түүнийг яаралтай хот руу авчирах гэсэн боловч биеийн байдлаас нь болж хөдөлгөж болохгүй гэсэн учраас Улаанбаатар хотоос эмч нар очиж хагалгаа хийсэн байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймагт яаралтай хагалгаанд оржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.