Аргентиний шигшээ баг, Испанийн “Барселона” клубын довтлогч Лионель Месси FIFA ( Олон улсын хөлбөмбөгийн холбоо)-ийн оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо.
Шагнал гардуулах ёслол өчигдөр Италийн Милан хотын Ла Скала театрт болсон байна.
Месси энэ ангилалд Италийн "Ювентус" клуб, Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду, "Ливерпуль" багт тоглож буй голланд хамгаалагч Виржил ван Дайк нартай өрсөлдсөн юм.
Ялагчийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, багийн ахлагч, хөгжөөн дэмжигч, сэтгүүлчид оролцсон санал хураалтаар тодруулсан аж.
Месси өнгөрсөн улиралд Барселонагийн төлөө хийсэн 50 тоглолтод 51 гоол оруулсан байна. Мөн Европын үндэсний аварга шалгаруулах тэмцээний шилдэг мэргэн буучаар шалгарч, зургаан удаа "Алтан гутал" шагналыг хүртэж байжээ.