fbpx Улстөрчид төрийн банкаар дамжуулан мөнгө угааж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 30 секунд

Улстөрчид төрийн банкаар дамжуулан мөнгө угааж байна

-150 сая төгрөгийн үнэтэй барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, зээл олгожээ-

Төрийн банкаар дамжуулан онц их хэмжээний мөнгө цөлмөдөг шинэ төрлийн гэмт хэргийн бүлэглэл бий болжээ. Тодруулбал, нэр нөлөө бүхий улстөрч Төрийн банкны удирдах албан тушаалд өөрийнхөө гарын хүнийг томилдог. Тэр хүн нь мөн л банкинд өөрийнхөө нөлөөг тогтоохын тулд өөрсдийн хүмүүсийг шинээр ажилд авсан. Үүнийхээ дараа арилжааны банкны наад захын шаардлага нөхцөл хангахгүй чанаргүй зээл олгодог гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Төрийн банкны 

удирдлагууд чанаргүй маш олон зээл өгсөн. Бүр дэлхийн хаана ч байхгүй бага хүүтэй, их хэмжээний зээлийг барьцаа хөрөнгө харгалзахгүйгээр өгсөн асуудал хууль хяналтын байгууллагынхны шалгалтаар тогтоогдсон” аж. Тэдний нэг байх өндөр магадлалтай БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжианшинфа” ХХК гэх автозамын компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудал сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Энэ хэрэгт холбоотойгоор Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан шалгагдаж, цагдан хоригдоод авсан.

Ямар шалгуур үзүүлэлтээр, хэний заавар, даалгавраар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжианшинфа” ХХК-нд 20 тэрбум төгрөгийг маш бага хүүтэй өгөх болсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Эх сурвалжийн хэлж буйгаар дээрх компани хэн нэгний нөлөөгөөр Монголын хамгийн их мөнгө төсөвлөгдсөн авто замын тендерт шалгардаг.

Ингээд зогсохгүй Төрийн банк, Хөгжлийн банк зэрэг төрийн өмчит банкнуудаас зээл авдаг. Зээл авах асуудал нь “ногоон гэрэл”-ээр шийдэгддэг байна. Энэ хэргийн гол эздийг лавшруулан цааш хөөхөөр МАН-ын УИХ-ын нэр бүхий гишүүд, сайд холбогдож, эрх ашгийг нь хамгаалдаг болох нь тогтоогдоод байгаа гэнэ.

Ганц энэ компани ч биш Төрийн банк “Алтай групп”-д 30 тэрбум төгрөг зээлсэн асуудал нь мөн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй. Зээл олгосон нөхцөлийг шалгахад мөн л улстөрчдийн нөлөөгөөр маш богино хугацаанд олгогдсон чанаргүй зээл болох нь тогтоогдсон гэдгийг эх сурвалжууд мэдээлсээр байна.

Түүнчлэн албаны эх сурвалжийн мэдээлснээр Төрийн банкны зээлтэй холбоотой өөр ноцтой асуудлууд ч бий. Заримаас нь тодруулбал, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт байгаа хямд үнэтэй объект, барилгуудыг улстөрчдийн ойр дотны хүмүүс 150-300 сая төгрөгийн хооронд худалдаж авдаг. Ингээд үүнийгээ барьцаалж, Төрийн банкнаас зээл авдаг аж. Хямд үнээр худалдаж авсан барилгаа 1 -2 тэрбум бүр зарим үед худалдаж авсан үнээс 20 гаруй дахин өндөр үнээр үнэлж, борлуулдаг тухай эх сурвалж мэдээлж хэлж буй.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хуучин барилга худалдаж аваад түүнийгээ Төрийн банкинд зээлийн барьцаанд өндөр үнээр тавьдаг. Зах зээлийн үнэ нь 200 сая төгрөг хүрэхгүй хуучны барилгыг банкны үнэлгээний хороо гурван тэрбум төгрөгөөр үнэлсэн тохиолдол ч бий аж.

Энэ мэтээр нэр бүхий улстөрчийн ойр дотны хүний зээлийг нь банкнаас асуудалгүй гаргаад өгчихдөг. Зээл авсан этгээд нь зээлээ цаг тухайн үед нь эргүүлэн төлөхгүй байсаар банк барьцаанд тавьсан барилгыг нь хураагаад авчихдаг байна. Ингэж л Төрийн банкаар дамжуулан их хэмжээний мөнгө угаадаг технологи сүүлийн үед эрчимтэй хэрэгжих болжээ.

Гэхдээ үр дүнд нь төрийн өмчит банк хохироод үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ард түмний татварын мөнгө “ёолдоггүй” гэдгийн бодит жишээ Төрийн банкнаас авч буй дээрх зээлүүдээр тодорхой харагдана.

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн томоохон албан тушаалтнуудын асуудал нийгэм даяар дуулиан тарьсан цаг саяхан. Гэвч Төрийн банкны хямд хүүтэй зээл өгсөн асуудлыг олон нийтэд дэлгэж тавих юм бол ЖДҮХС-аас хэд дахин илүү, даанч дээ гэж дуу алдмаар баримтууд байгаа аж. Улстөрчид Төрийн банкны мөнгөнд яаж гараа дүрдэг, тэдний хэн хэн гэх ойр тойрны хүмүүс зээл авсан гээд бүх зүйл маш тодорхой байгааг албаны эх сурвалж онцолж байв.

Энэ удаад уншигч та бүхэнд хэн хэн ямар үндэслэлээр зээл авсан, хэний нөлөө орсон, хэдэн төгрөгийн үнэтэй барилгыг Төрийн банк хэдэн тэрбум болгож үнэлсэн талаарх баримтыг тодорхой дэлгэж тавьсангүй. Гэхдээ Төрийн банкинд өрнөж буй үйл явдал, гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдлүүдээс харахад тус банкийг нэн яаралтай хувьчлах шаардлага бий болжээ.

Хэрэв хувьчлахгүй гэвэл “Хадгаламж”, “Анод”, “Зоос” “Монгол шуудан” гээд дампуурсан банкуудын хувь заяаг давтах аюул маш ойрхон ирснийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан ч чанаргүй зээл олгосноос болж банк дампуурдаг гэдгийг эдийн засагчид тодотгож байна.

Түүнчлэн “Чанаргүй зээл олгож, дампуурах дээрээ тулаад байгаа ийм цаг үед хувьчилчих юм бол арилжааны хувийн банкууд нь сэв хийтэл босоод ирнэ. Ингэснээр олон мянган харилцагчийн хөрөнгө мөнгө эрсдэлд орохгүй, төр засаг хохирч үлдэхгүй” хэмээн албаныхан анхааруулж байна.

С.Болдбаяр

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Р.Балжинням: II улирал эхлэхэд бүх сурагч номтой болно
Р.Балжинням: II улирал эхлэхэд бүх сурагч номтой болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​