fbpx МАНАЙ ТОЛГОЙ УЛСТӨРЧИД ОЮУ ТОЛГОЙН ӨӨДӨӨС СЭЛЭМ СУГАЛАХАА БОЛЬЖ ШИРЭЭ ТҮЛХЭХ БОЛЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 15 секунд

МАНАЙ ТОЛГОЙ УЛСТӨРЧИД ОЮУ ТОЛГОЙН ӨӨДӨӨС СЭЛЭМ СУГАЛАХАА БОЛЬЖ ШИРЭЭ ТҮЛХЭХ БОЛЛОО

Манай улс төрийн хүрээний дээд хэсэг /Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд/-ийнхэн Оюу толгойн өөдөөс сэлэм сугалж довтлоод байсан. Ерөнхийлөгч гэхэд “Уул уурхайг хураан авч нийгэмчилнэ. Үүгээрээ ард түмний өр төлбөрийг төлж амар сайхан жаргаана...” хэмээн ярьсаар гарч ирснийг бүгд мэднэ. УИХ-ын дарга аль эртнээс л ашиглалт, хайгуулийн хамаг лицензийг хураахад идэвхтэй оролцож, Гадаад хэргийн сайд байхдаа ОУ-д үүнийгээ зарлаж хөрөнгө оруулагчдыг үргээсэн хүн. Ерөнхий сайд ч ялгаагүй, “Гадны хөрөнгө оруулагчдыг хөөж, лицензийг нь хурааж, Оюу толгойтой хатуу ярина” хэмээн улс төр хийж, зарим жижиг уурхайг хааж, эздийг нь барьж хорин ард түмэндээ магтуулж, оноо цуглуулж, эх орончоороо дуудуулан явж өгсөн дөө. Тэдний энэ үгс, попрол нь ард түмний хувь заяанд ямар айхавтар сөрөг нөлөөлөхийг тэд тооцоогүй. Ард түмэн бол бүр ч тоогоогүй. Гэтэл алж талах, хөөж туух дээрээ хүрсэн Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт нь Монгол Улс дахь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг бүрдүүлж байгаа юм шүү дээ.

Одоо харин үнэнтэй нүүр тулж байна. Оюу толгой бол дэлхийд Монголын нүүр царай болсон ганц том төсөл гэдэгтэй. Дэлхийн эдийн засаг, банк санхүү, хөрөнгө оруулалтын орчин Монгол гэж их газрын гүн дэх жижиг орныг Оюу толгойгоор мэддэг, таньж харьцдаг, Олон улсад Монголын байр суурь, нэр нөлөө болдог гэдгийг эрх баригчид ойлгож эхлэв бололтой. Үүний илрэл нь өчигдөр чуулганаар Оюу толгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг гишүүд 100 хувийн саналаар батлав. Өнөө Оюутолгойг үзэн ядаад байдаг гишүүд бүгдээрээ шахуу гар өргөлөө.

Үнэндээ ингэхээс өөр арг агүй байдалд орсон. Дэлхий манай попуудыг хазаарлалаа. Хамгийн эхний ташуур “Саарал жагсаалт” байлаа. Оюу толгойн гэрээг цуцалбал “Хар жагсаалт”-д шууд оруулна гэдгийг Олон улсын байгууллагууд ичиж эрээлэлгүй хэлж санууллаа, манай хэдэд. Монгол Улс анх зах зээлийн нийгэмд шилжсэн ерэн оны үед манайхан хэрхэн хөгөлж байсан талаар Баабар бичдэг. ОУВСантай муудаад Дэлхийн банк руу гүйж очдог, тэнд нүүр өгөхгүй болохоор нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкныхантай тохирох гэдэг, болохгүй болохоор нь Азийн хөгжлийн банк руу алхдаг... ингээд бүгд бүтэлгүйтсэний дараа “Яагаад байгаа юм бол” гээд харсан чинь бүгдээрээ цаагуураа холбоотой байгууллагууд байсныг мэдсэн тухай. Яг үүн шиг сая Оюу толгойг хөөж гаргана гэж үймүүлчихээд ОУВС, манай хамгийн том донор Япон улс руу Ерөнхий сайд маань гүйгээд очтол урдаас нь дунд хуруугаа гозойлгов. Тэд “Оюу толгойгоо хөөх гэж байж ямар нүүрээрээ ирэв” гэж хэлсэн. Мэдээж соёлтойгоор ойлгуулсан. Энэ дунд хурууны ард Оюу толгой байгааг манай томчууд ойлгосон. Дунд хурууг тоохгүйгээр цааш попоръё, ард түмэндээ эх орончоороо дуудуулаад явья гэвэл “Хар жагсаалт” эх орныг нь хүлээж байв. Хар жагсаалтад орсон Монгол Улс хоёр хөршөөсөө өөр улс оронтой харилцаагүй болох нь наад захын асуудал юм. Хоёр хөрш маань ямар билээ. Оюу толгойг хөөж гаргалаа гэхэд Монгол Улс дэлхийд шууд ганцаардана. Ганцаардсан хүнд юу бодогддог юм! Амиа хорлох тухай бодогддог. Бүхэл бүтэн улс орны хувьд юу бодогдох уу. Ард түмэн нь амь наана, там цаана Африкийн жишээнүүд байна даа. За яахав, их өөдрөгөөр төсөөлөхөд Хойд Солонгос руу жуулчлалаар явж стрессээ тайлъя гэж магадгүй...

Хууль эрх зүйн хүрээнд Монгол Улс Оюу толгойн гэрээг цуцалснаар Арбитрын шүүх дээр очно. Тэнд ялж байсан түүх манайд байдаг юм уу. Ялагдаад л 50 сая, 100 сая долларын төлбөрт унаастай байдаг биз дээ. Дор хаяж энэ мэт эрсдэл дагуулсан, улс орны хувь заяагаар ч тоглож мэдэх эх захгүй хийрхлүүд хэрээс хэтэрснийг манай томчууд одоо ойлгож эхэлжээ. Тийм болохоор Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганд оролцсон 46 гишүүн бүгд дэмжлээ. Уг тогтоолд Оюу толгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх найман зүйлийг багтаасан байна. Чуулганы хуралдааныг харж байхад дуугарч байгаа гишүүд нь А.Сүхбат, Н.Амарзаяа нар. А.Сүхбат гишүүн “Оюу толгой гэрээ бол маш муу гэрээ байсан. Оюу толгой өдөрт 5 сая долларын борлуулалт хийдэг гэсэн. Монголын ард түмэн рояалти авах хэрэгтэй. Гэрээг дахин авч үзэн, ширээний ард сууж, Монголын ард иргэдэд өгөөжөө өгөх хэрэгтэй” гэв. Гэрээг ойлгохыг хичээсэн байна. Таван сая доллар, рояалти... гэхчлэн. Н.Амарзаяа гишүүн “ОТ төсөл хэрэгжсэнээр Монголын залуус олон улсад төдийгүй дэлхийд, уул уурхайн салбарт удирдаж ажиллах боломжийг бүрдүүлж чадсан. Оюу толгойн гэрээтэй холбоотой, 34 хувьтай холбоотой 2009 онд гишүүнээр ажиллаж байсан гишүүд та бүхэн хэрхэн ажилласан юм бэ? УИХ-ын дарга та тэр үед ямар байр суурьтай байсан, одоо ямар байр суурьтай байна вэ” гэж асуух шиг болсон. Хүчээр ойлгоход шүү. Үүнд нь УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс “2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоол Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим зэрэг олон улсын компанид зальдуулахгүй байх гол зарчмуудыг заасан. Тийм учраас би дэмжсэн. Харин 57 дугаар тогтоолыг батлахад би дэмжээгүй тул оролцоогүй. 57 дугаар тогтоолоор Оюу толгойн гэрээг зөвшөөрөх эрхийг Засгийн газарт өгсөн. Тиймээс бодит бус гэж үзэж би эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд УИХ-ын чуулганы хуралд оролцоогүй. Харин тэр хуралд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар дэмжиж оролцсон” гэлээ. Энэ гурван гишүүн нь одоо Оюу толгойг хамгийн их эсэргүүцдэг гишүүд. Нэр цохохыг бодоход тэд нараас эхлээд асуу гэж байгаа бололтой. Иймэрхүү асуулт хариулттай чуулган болж ямар ч байсан гэрээг сайжруулах тогтоолын төсөл баталлаа.

Угтаа бол уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг хийрхэлд Монголын улс төрийн өнөөдрийн гурван том хамгийн их оролцоотой. Хамгийн их хүчийг нь авахуулж, хэмжээнээс нь хэтрүүлсэн хүмүүс гэж болно. Энэ удаад манай гурван том маань “Уул уурхай, гадны хөрөнгө оруулалтын эсрэг бидний попорсон нь буруу байж. Бид ард түмнийхээ хоолоор тоглох шахжээ” гэдгээ мэдэрсэн ч өөрсдөө гарч ирэн хэлж зүрхлэхгүй ҮАБЗ гэдгээ хуралдууллаа. Тэгээд Оюу толгойг зогсоож болохгүй гэдэг шийдвэр гаргажээ. Үүнийгээ Монголын бараг дөрөв дэх хүн болох Ц.Нямдоржоор хэлүүлж байх шиг байна. Өнөөдөр энэ гурваас, жишээ нь Хү-кээс асуувал тэрээр “Би эсрэг байсаан” гэж хэлж магадгүй. Сая Г.Занданшатарын “Би 57 дугаар тогтоолыг батлах үед чуулган дээрээс гараад зугтаачихсан” гэдэг шиг, Хү-к “Би гараад зугтаачихсан” гэж Оюу толгойг эсэргүүцэгчдээс оноо авах гэж оролдох вий. Гэтэл ҮАБЗ гэдэг чинь гурван өндөрлөг нийлж суугаад, санал нэгдээд шийдвэр гаргадаг хуулийн процесс биз дээ. Ганцхан Ерөнхийлөгч суугаад шийдвэр гаргачихдаг болсон юм уу.

Оюу толгой. Ийм том хөрөнгө оруулалт Монголын түүхэнд урьд хожид байгаагүй, хойшид байх эсэхийг хэлж мэдэхгүй. Ийм том эдийн засгийн бодлогод ийм жижигхэн бөх тэх нөхдүүд шийдвэр гаргах түвшинд оролцоод байгаа нь Монголын өнөөдрийн эмгэнэл юм даа. Тэдний зүгээс бид яллаа барилаа гэж бөөн юм болж магадгүй. Үнэндээ хэн ч ялаагүй, харин гэрээ хийсэн нь зөв байсныг та бүхэн дахин баталлаа.

Эцэст нь нэг үг хэлье. Одоогоос 10 жилийн өмнө Оюу толгойн гэрээг гардаж хийсэн улстөрчдийг одоо харин зүгээр орхи. Шорон орон гэж сүрдүүлэхээ боль. Хэвлэл мэдээллээр элдвээр баалж, зарлахаа боль. Тэдэнд гавьяа байгуулсан гэж хөшөө босгох нь юу юм. Зүгээр л улс орныг устгах шахсан гэж зүхэхээ больцгоочих.

Бүх цаг үед, аль ч улс оронд, ямарч нийгэмд төгс төгөлдөр хийгдсэн гэрээ хэлцэл гэж байдаггүй, цаг үедээ тааруулаад гэрээг сайжруулаад явдаг гэж судлаачид хэлдэг. Оюу толгойн гэрээ бол тэр жамаар явах ёстой. Улс орон, ард түмний хувь заяа болчихсон энэ том төсөлд мэдлэг боловсрол нимгэн хүмүүс хошуу дүрэх нь улс орноо хорлож байгаа хэрэг. Ямар ч төр засаг, удирдагч байсан хамгийн түрүүнд хамгийн их мөнгө олж болох салбараа өөд нь татдаг. Дараа нь бусад салбар руугаа ордог. Манайх шиг хамгийн их мөнгө олж байгаа салбараа хамгийн түрүүнд устгах гэдэг биш...

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогтын өчигдөр өгсөн мэдээллээр “Оюу толгой ордын ТЭЗҮ-ийг 2015 онд шинэчлэн баталснаар 31.4 сая тонн зэс, 1,200 тонн алт, 2,750 тонн мөнгө тогтоогдсон” гэв. Энэ бол аварга тоо, санаанд багтамгүй их мөнгө. Ашигт малтмалын хуулийн дагуу таван жил тутамд шинэчлэн батлах ёстой. Тэгэхээр энэ тоо удахгүй дахиад өсөлттэй гарна. Дахиад л маш их мөнгө... Ийм их мөнгө олох бизнесээ энэ хэдэн хүн ер нь яана гэж байгаа юм бол. Ямар ч байсан ширээний хоёр талд суух бололтой.

Эх сурвалж: Өдрийн сонин 

	 Oюутолгойн гэрээнээс ‘’хишиг’’ хүртсэн 40 улс төрч хэн бэ?
Oюутолгойн гэрээнээс ‘’хишиг’’ хүртсэн 40 улс төрч хэн бэ?
 
Судлаач Ганаа: Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд бусниулахуй
Судлаач Ганаа: Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд бусниулахуй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Судлаач Ганаа: Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд бусниулахуй

Судлаач Ганаа: Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд бусниулахуй

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Д.Баярхүү: Нисэх хүчний хөгжил нь Израилийг дэлхийн цэргийн томхон гүрэн болгожээ

Д.Баярхүү: Нисэх хүчний хөгжил нь Израилийг дэлхийн цэргийн томхон гүрэн болгожээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​