Хар тамхи хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн болох нь тогтоогдсон Буриад улсын Ардын жүжигчин, СТА Б.Амархүүд шүүхээс хоёр жилийн ял оноосон билээ. Тэгвэл Б.Амархүү шийтгэх тогтоолтойгоо танилцаж, давж заалдах хүсэлтээ албан ёсоор шүүхэд хүргүүлжээ. Хэргийг эргэн сануулахад тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 20-ны шөнө гэрийнхээ гаднах авто зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан юм. Түүнийг 2 жилийн ял авахад иргэд нэг хэсэг нь "Залуу хүн алдаагаа ойлгоно, ял их байна, өршөө" зэрэг утгатай зүйл бичиж байсан бол нөгөө хэсэг нь "Ял хөнгөдлөө" хэмээж байсан юм. Харин гадаад оронд хар тамхины хууль маш чанга байдаг бөгөөд Германд хар тамхи зөөвөрлөж явсан Монголын хоёр иргэн гэхэд л Дрезден хотын шүүхээс 7 жилийн ял сонсоод байгаа билээ.
Шуурхай.мн