Хоёр он солигдох дөхөж, албан байгуулагууд 2019 оны ажлаа дүгнэж, шинэ жилийн баяраа хийж байна. Тэгвэл шинэ жилийн баяраа өөр аргаар тэмдэглэх шийдвэрийг Н.П.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир гаргажээ. Тэрбээр удирдах албан тушаалтнуудтайгаа зөвлөлдөж байгаад шинэ жил тэмдэглэхгүйгээр, баярт төсөВлөсөн зардлаа нийт ажилтнууддаа хувааж өгөх шийдвэр гаргажээ.
Н.П.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн захирал шинэ жил тэмдэглэх зардлын мөнгийг ажичлдын тоонд тэнцүү хуваан, дансанд нь байршуулсан бөгөөд энэ жилийн давсан орлогоо ч мөн ажилчдадаа тэгш хуваарилжээ. Энэхүү шийдвэр нь олон нийтийн сүлжээнд түгэж, олны талархал хүлээгээд байна.
Шуурхай.мн