fbpx "Агаарын бохирдолыг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо" сэдэвт сургалт болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 54 секунд

“Агаарын бохирдолыг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо“ сэдэвт сургалт болов

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор компанит ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулсаар байна. Уг ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд телевиз, өдөр тутмын сонин, сайтын 30 орчим сэтгүүлч оролцож сертификат гардлаа.


Сургалтаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт, дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүд”, “Агаарын бохирдол сэдвээр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан, мэдээллийн архив”, “Агаарын чанарын индексийг хэрхэн тайлж унших, мэдээлэл бэлтгэхэд анхаарах хүчин зүйл”, “Таван толгой түлш” ХХК-ийн бүтээгдэхүүний үйл ажиллагаа, сайжруулсан түлшний хүрэлцээ, чанарын үзүүлэлт” гэх сонирхолтой илтгэлүүдийг холбогдох албаны хүмүүс тавьсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан ба Дэлхийн Ногоон Уур амьсгалын Сангийн Дэд Ерөнхийлөгч С.Оюун БНСУ-ын Инчеон хотоос онлайн уулзалтыг хийж “Уур амьсгалын өөрчлөлт ба агаарын бохирдлыг бууруулах олон улсын туршлага”-аас хуваалцлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын СГЗ сэтгүүлч, зохиолч Г.Аюурзана уригдан ирж агаарын бохирдол, Монголын сэтгүүл зүйн хөгжил, төлөвшил, монгол хүний үнэ цэнэ, зан чанар, сошиал орчин дахь мэдээллийн чиг хандлага зэрэг сэдвүүдээр чөлөөт ярилцлага хийж сэтгүүлчидтэй санал бодлоо солилцлоо.


Монгол Улсын СГЗ сэтгүүлч, зохиолч Г.Аюурзана “Жил бүр нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэж өвлийн хүйтнийг даван туулж ирсэн. Гэхдээ сүүлийн 10 гаруй жилд агаарын бохирдол, утааны асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гаргагчид 10- аад жилийн өмнөөс сайжруулсан түлшний талаар ярьсан ч ажил хэрэг болгоогүй. Үнэндээ утаа чинь он жилийн уртад улстөрчдийн бизнес болчихоод байлаа. Тодорхой хүмүүс нь баяжаад, утаа буурдаггүй байжээ гэдгийг өнөөдрийн төр засгаас баримталсан сайжруулсан түлшний бодлого, түүнийг дагалдсан үйл явдлууд харуулж байна. Энэ жилийн хувьд шийдвэртэй алхам хийж сайжруулсан түлш хэрэглэн утааг бууруулах ажлыг эхлүүлж чадсан ч гэлээ энэ бол утаагүй болчихлоо гэсэн үг биш ээ. Нийслэл хотод тодорхой хэмжээгээр буурч байгаа ч аймаг, сумдууд утаатай байна. Нөгөө талаар Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр бүрэн хангаж чадахгүй байгаа энэ цагт аймгийн төвүүдийн утааг бууруулах асуудлыг ярихад хэцүү байна. Магадгүй ирэх өвөл эрх баригчид гарч ирээд ямар бодлого баримтлах, утаа ямар хэмжээнд очих, өмнөх ажлаа хэрхэн үгүйсгэхийг хэлж мэдэхгүй байна. Өвөрмонголын Үрэмч хотод би саяхан очсон. 4 сая хүнтэй тус хотын иргэд нүүрс түлдэг гэхэд сая гаруй хүнтэй Улаанбаатар хотын адил утаатай байна. Тэгэхээр энэ зөвхөн нүүрс түлдэг, түлдэггүйтэй холбоотой биш өөр олон хүчин зүйл нөлөөлж байна гэж бодож байна. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид бага насны хүүхдээ 1,5 метрээс өндөрт өргөж, агаарын найрлага дахь хүнд металлын хорноос хамгаалах хэрэгтэй гэж дурьдсан байсан. Тэгэхээр утаа буурсан ч гэлээ агаарын бохирдлоос хүүхэд, багачуудаа хамгаалах үүрэг хэвээрээ байгаа гэж ойлгох хэрэгтэй” хэмээн онцолсон юм. Мөн сэтгүүлчид нийгэмд эерэг, зөв зүйтэй мэдээлэл дамжуулж, олон нийтийн сэтгэл зүй болон хандлагыг өөрчлөх боломж, чадвар өндөртэй хүмүүс. Учир нь сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл, хандлага, хэвлэл мэдээллийн бүхий л чиглэлээр дамжин олон нийтэд хүрч, уншигч, үзэгч, сонсогчид шууд нөлөөлдөг гэдгийг мартах ёсгүй гэлээ.



Түүнчлэн УИХ-ын гишүүн асан, Дэлхийн ногоон уур амьсгалын сангийн дэд ерөнхийлөгч С.Оюун сэтгүүлчидтэй онлайн ярилцлага хийсэн нь энэ удаагийн уулзалтыг сонирхолтой болгож чадсан юм. Тэрбээр “Дэлхийн улс орнууд ногоон эдийн засгийн бодлогыг баримталж, ногоон бизнесийг санхүүжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх зэрэг чиглэлийг баримталж байгаа тул Монголын сэтгүүлчид дээрх асуудлаар олон нийт болон шийдвэр гаргагч нарт чиглэсэн мэдээ мэдээлэл бэлтгэх нь маш чухал” гэдгийг онцлов. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа учир шалтгааныг бууруулахад чиглэсэн ажлууд нь цаг хугацааны уртад үр дүнгээ өгөх бөгөөд хүн бүрийн хичээл зүтгэл, оролцоо их чухал аа. Бид нэг л дэлхийд амьдарч байгаа учраас уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар энэ хэвээр үргэлжилсээр байвал бидний хойч үе маш хэцүү нөхцөл байдалд амьдрах тул өнөөдөр та бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байгаа сайн үйлдэл, хандлагыг түгээмээр байна. Ямар ч орон бол эхэндээ уламжлалт зуух, түүхий нүүрсээ хорьж байсан. Манай улсын бодлого бол үсрэнгүй явах зүйл дээрээ үсрэнгүй яваад, богино хугацаандаа бол хүссэн хүсээгүй түүхий нүүрсээ хорьж сайжруулсан түлш нэвтрүүлэхээс өөр аргагүй. Энэ бол удаан хугацааны бодлого биш ч орон сууцжуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, ногоон бодлого хэрэгжүүлэх, ногоон санхүүжилтийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулах зэрэг бусад бодлогуудаа хэрэгжүүлээд явах ёстой. Аливаа шийдвэрийг хэрэгжүүлээд үр дүн үзэхэд хугацаа орно. Нэг л өдөр өргөс авсан юм шиг өнөөдөртөө шийдэхгүй учраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа голохгүйгээр 5, 10 хувь ч гэсэн бууруулахын төлөө ажиллаж байгаа нь томоохон алхам юм гэв.

Завханы гарьд Хөвсгөлийг ухахаар шийдсэн үү
Завханы гарьд Хөвсгөлийг ухахаар шийдсэн үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​