fbpx АНУ, Ираны сөргөлдөөн ба дэлхийн геополитикийн шинэ нөхцөл байдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
11 минут 50 секунд

АНУ, Ираны сөргөлдөөн ба дэлхийн геополитикийн шинэ нөхцөл байдал

АНУ-ын арми 2020.1.2-ны орой дроноор 3 пуужин илгээн цохилт өгсний улмаас Иракийн Багдад хотод Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга генерал Касим Сулеймани болон түүнийг тоссон Иракийн шиит шашинтнуудын “аль-Хашд аш-Шааби” бүлэглэлийн таван гишүүн мөн амиа алдаж, Иракийн 12 цэргийн албан хаагч бэртэж гэмтсэн гэсэн мэдээлэл түгэж байна.

/Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпус нь 125000 дайчид, хуурам замын 17 дивизтэй, 300 байлдааны, 100 цэргийн тээврийн онгоц, өөрийн мэдлийн далайн цэргийн флот, шумбагч онгоцууд, корвет, фрегат, пуужин харвагч катерууд, тусгай хүчнийхэнтэй, Ираны гадна нутаг дэвсгэр улсуудад өөрийн бүлэглэл, салбаруудтай цэрэг улс төрийн том хүчин юм. Харин генерал Сулейман нь 1997-2020 оны хугацаанд “Кудс” тусгай анги нэгтгэлийг удирдан Ирак, Сири, Ливан, Палестин, Афганистан зэрэг улсуудад цэргийн тусгай үйл ажиллагаа явуулан Хамас, Хезболла бүлэглэлийг дэмжин суннит мусальманчуудын эсрэг Иран улсын гадаад геополитикийн бодлогыг хэрэгжүүлж байсан туршлагатай командлагч, Иран улсдаа нэр хүндтэй бөгөөд Сирийн ерөнхийлөгч Басар Асадыг дэмжиж, ОХУ-ын Москвад Сирийн асуудлаар хэлэлцээ хийж байсан ба НҮБ-ын хар жагсаалтад оруулсан Ираны 15 цэрэг улс төрчдийн нэгэн./

Дэлхийн зовнил:

Дэлхийн хэвлэл мэдээллийнхэн үүнийг дэлхийн халуун тогоо болсон Ойрхи Дорнодын хямралыг улам гүнзгийрүүлнэ, дэлхийн 3 дугаар дайн гарах нь гэж зовниж байна. АНУ, Израйлын талууд болохоор  алан хядагчдын эсрэг том цохилт өглөө гэж тайлбарлан дахин том арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн байна. Харин Ираны шашны удирдагч Хомейни өс авах болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Маджид Тахт-Раванчи ...дайн зарласантай адил төрийн терроризмыг АНУ үйлдлээ.. гэж мэдэгдэн НҮБ-ын дүрэм, олон улсын харилцааны нормыг зөрчсөн тул яаралтай арга хэмжээ авахыг сануулсан байна. ОХУ, Франц, Герман, Хятад улсууд санаа зовниж буйгаа илэрхийлэн энх тайвны аргаар зохицуулахгүй бол томоохон хямрал үүсэх нөхцөл бүрдлээ гэж үзжээ.

Ираны шашны удирдагч Хомейни бол зүгээр нэг Иран улсын төрийн тэргүүн, улс төрч ч биш шийт мусульманчуудын хувьд том нөлөөтэй оюун санааны удирдагч бөгөөд түүний хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газраа өс авах мэдэгдлийн улмаас Израйль, АНУ-ын арми байлдааны бэлэн байдалд шилжжээ. АНУ мөргөлдөөний бүс нутагт нэмж 3 мянган цэрэг илгээнэ гэжээ. Мөн АНУ-ын талыг баримтлагч Саудын Араб болон ер нь Ойрхи дорнодын орнууд зэвсэглэж, болзошгүй мөргөлдөөнд бэлтгэж эхэллээ. Үүний ард цэрэг, тагнуул, зэвсэглэл,  арабын хавар мэтийн  хагалан бутаргах үйл ажиллагаа, улс төр, эдийн засаг, нийгэм соёл, итгэл үнэмшил, байгаль экологийн, геополитикийн томоохон асуудлууд үүснэ. Ираны зүгээс АНУ-д ямар хариу өгөх талаар ч шинжээчийн таамаглалуудыг гаргаад эхэллээ. Үүнд АНУ-ын цэргийг Иракаас гаргах, Цөмийн хэлэлцээрээс Иран шууд гарах, Израйльд цохилт өгөх, Саудын Арабын эсрэг Иемений босогчид болон бусад хүчнүүдийг ашиглах, америк түүний холбоотнуудын цэргийн баз, элчин садйн яамдууд, компаниудад цохилт өгөх, Исламын шашны шийт, суннит урсгалуудын мөргөлдөөнийг нэмэгдүүлэхэд олон талыг хамруулах гэхчлэн олон таамаглалуудыг дэвшүүлж байна.

АНУ, Ираны энэхүү сөргөлдөөн нь дэлхийн энх амгалан, улс төр, эдийн засагт маш хортой нөлөөлнө.  

Геополитикийн хувьд

Исламын шашинт улсуудын шашны урсгалын мөргөлдөөн гаарах нь зөвхөн Ойрхи дорнодоос гадна эхний ээлжинд Европ, Төв Ази, Африк, Америкт хүчтэй нөлөөлнө. Исламын шашны шийт, суннит урсгалуудын мөргөлдөөнөөс зугатсан цагаачид эхний ээлжинд Европыг хүндрүүлнэ. Цагаачдыг ашиглан гаргах терроризм, шашин соёлын мөргөлдөөн, ажлын байр, ажиллах хүч, цалин хөлсний асуудал европчууд, Төв азийн улсуудыг хүндрүүлнэ. Хэрэв Иран Ормузын хоолойг хаавал нефть түүхий эдийн нийлүүлэлт, дэлхийн худалдаанд хүндрэл үүсгэн Африк, Америкийн болон  нефть экспортлогч улсуудад түрдээ ашигтай байх авч дэлхийн эдийн засагт алсдаа томоохон асуудал үүсгэнэ.

Дэлхийн цэрэг улс төрийн томоохон гүрнүүдийн нууц дайн /тагнуул, кибер халдлага, эдийн засаг, улс төр, эдийн засаг гм/ улам ширүүснэ. Үүссэн нөхцөл байдал нь зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг гааруулж зэвсэглэлийн шинэ хэлбэр, технологийг нэвтрүүлэх ашиглахад маш их хөрөнгө хүчийг зарцуулахад хүргэнэ. Тэр тусмаа АНУ, ОХУ-ууд стратегийн зэвсгийг хязгаарлах гэрээнээс гарч буй болон Өмнөд хятадын тэнгис дэх АНУ Хятадын сөргөлдөөн ширүүсч, Хонконгод асуудал үүссэн нь Япон, Өмнөд Солонгос, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудыг цэргийн зардлаа яаралтай өсгөхөд хүргэнэ. Иран болон Ойрхи дорнодын орнуудад зэвсэг, пуужингийн технологи нийлүүлдэг байсан Хойд Солонгост нэмэлт боломж үүсгэх нь АНУ, Хойд, Өмнөд Солонгос, Япон, Тайвань Хятад улсын бүсэд үүсээд буй асуудлыг улам хурцатгана. Тэгээд ч энэ бүсэд маргаантай асуудал зөндөө үүссэн. Үндсэндээ АНУ-ыг олон фронтод зэрэг дайтахад хүргэж болзошгүй.

Харин Хятад энэ боломжийг дэлхий дахинд нөлөөгөө бэхжүүлэхэд ашиглах нь дамжиггүй. Тэгээд ч худалдааны маргаанаас үүдсэн геополитикийн ноёрхлын тэмцэлд АНУ-ыг бүхий л боломжоор сулруулах нь хятадад ашигтай. ОХУ-ын хувьд Ойрхи Дорнод, Төв Азийн орнууд, Европ, Өмнөд америкад улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх, зэвсэг, нефть, хий, үр тариа зарах таатай боломж үүсч мэдэх, хэрэв энэ сөргөлдөөнд өөрөө хүчтэй татагдахгүй бол шүү. Сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй оросын зэвсэгт хүчний хөгжлийн хурдац нь ОХУ-д шинэ зэвсэг зарах, технологийн нөлөөллөө бэхжүүлэх, өөрийн орбитод арабын улсууд, НАТО, америкийн улс орнуудаас элсүүлэхэд ашигтай байдал үүсгээд байгаа.  Европын хувьд бол ерөнхийдөө таагүй нөлөөтэй. Дүрвэн ирэх цагаачид, түүхий эд,нефть энергийн хомсдол, үнийн өсөлт, зах зээл хумигдах нь улс болгон үүдээ хаах, европын холбоог задраах процессийг түргэтгэх биз ээ. АНУ ч гэсэн өөрийн холбоотнууддаа эдийн засгаар боох хаах алхмууд хийснийг Францын дарсны татварыг нэмсэн, европд нийлүүлэх ОХУ-ын хийн хоолой, хүнс, хөдөө аж ахуй, технологийн бараанд хориг тавиулсан зэргээс санаж болох.

Хэдийгээр Трампын засаглалын үед америкийн эдийн засаг сайжирсан ч амиа бодсон, хүчээр далайлгах АНУ-ын бодлого нь алсдаа холбоотноо гомдоон, дайснаа баярлуулж  нэгэн үе хүн төрөлтөний шинэ санаа, сэтгэлгээний манлай болж байсан агуу америкийг ганцаардуулахад хүргэж болзошгүй ээ. Хятадыг ганцаардуулах Обамагийн “Номхон далайн бүсийн хамтын ажиллагаа” /“Транстихоокеанское партнёрство”/ төлөвлөгөөнөөс буцсан нь хятадын эсрэг түүнд нэгдэн орсон олон улсыг эвгүй байдалд оруулсан бөгөөд харин Хятад түүнийг нь ашиглан “Нэг бүс нэг зам” санаачлагаа хэрэгжүүлж эхэлсэн нь амжилттай байгаа. Дэлхийн эдийн засгийн хүндийн төв аль хэдийнээ Ази номхон далайн бүсэд шилжсэн ба хятад улс одоо улам өргөжүүлэх замаар дэлхийд ноёлох санаагаа хэрэгжүүлж байна.

Алтны үнэ тогтмол өссөөр байгаа. Долларын дарамтаас гарах оролдлогыг хийснээр алуулсан Муамар Каддафи, Саддам Хусейн нарын үхлийг хэн ч мартаагүй байгаа бөгөөд дэлхийн олон туйлт төвийн үзлийг дэмждэг  БРИКС-ийн орнууд, түүн дотор ОХУ, Хятадын үндэсний валютаар наймаалцах хөдөлгөөн нь алтны үнийг нэмэгдүүлэн долларын байр суурийг муутгаж байгаа.

Мэдээж дэлхийн эдийн засгийг хянаж байдаг группынхэн байдлыг сайн мэдэж байгаа байх. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, хүн ам хэт өссөн, технологийн дэвшил санасан хэмжээнд гарахгүй байгаа, хөгжилд сөрөг нөлөөллүүд үүссэн, хөгжлийн хүндийн төв шилжсэн, санхүүгийн санаачлага өөр гарт шилжихэд ойрхон байгаа, шинэ гүрнүүд товойн гарч ирж буй ...зэрэг глобал асуудлуудыг өөрт ашигтайгаар шийдэх нэг гарцыг бүс нутгийн хэмжээний мөргөлдөөнүүд үүсгэн шийдэх гэж тэд харж байж мэдэх юм.

Шинжээчид Иран улсыг АНУ-тай шууд цэргийн мөргөлдөөн хийхгүй ч, өс хонзонгоо авах олон нарийн аргуудыг хэрэглэнэ гэдэг нь ойлгомжтой, удаан хугацааны хямрал болно гэж шинжиж байна.

Байдал үнэхээр дэлхийн нийтийн хувьд том хямрал, ангалын ирмэгт тулаад байгааг илтгэж байна.  Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр шууд өслөө. Брент Маркийн нефть 2,7 хувь өсч 1 баррелийн үнэ нь 68,9 долларт хүрэн, WTI маркийн нефть 2,75 хувиар өрч 62,86 долларт хүрчээ. Мөн банк санхүүгийн салбарынханд эрсдэл нүүрлэхээр байгаа. Болзошгүй эрсдэлээс үүдэн Ойрхи дорнодын бүсээс иргэд, компаниудаа гарч явахыг зөвлөж байгаа нь дэлхийн худалдаа, хүн төрөлхтөний нийгэмших, хамтын ажиллагаанд бэрхшээл үүсгэх нь.

Дүгнэлт.

Харамсалтай нь хүн төрөлхтөн асар хөгжсөн гэх авч үнэндээ бол хөгжөөгүй, өмнөх гашуун туршлагуудаасаа сургамж аваагүй, сэтгэлгээ нь өнөөх араатан сүргийн шинжээсээ холдоогүй байгаатай холбоотой. Гаргасан гэх дэвшлүүд нь болох ГМО-той хүнс /хүний генид хортойгоор нөлөөлсөн/, технологийн дэвшлээс үүдсэн хохирол/ гар утас интернетэд донтох, хараат болох/, байгаль экологи, цаг уурт үзүүлсэн хор нөлөө /хуванцар, химийн бодис, нийлэг эд, байгалийн баялгийг эмх замбараагүй ашигласан/, зэрэг нь хүн төрөлхтөнийг БИ гэх сэтгэлгээнээс салж хүн байгаль салшгүй холбоотой, эх болсон зургаан зүйл, үйлийн үр гэх мэт буддын сэтгэлгээнд ойртохыг сануулаад байх шиг.

Ц.Мөнхжаргал

Чөлөөт бөхийн УАШТ: Г.Мандахнаран 9, О.Үйтүмэн 7 дахиа түрүүлэв
Чөлөөт бөхийн УАШТ: Г.Мандахнаран 9, О.Үйтүмэн 7 дахиа түрүүлэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​