fbpx С.Эрдэнийн хүү Э.Одбаяр ИХ ХУРАЛД үзэх нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 43 секунд

С.Эрдэнийн хүү Э.Одбаяр ИХ ХУРАЛД үзэх нь

С.Эрдэнэ бүхэл бүтэн нэг дүүрэг, нэг намыг "эзэгнэсэн” нэгэн. Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан тэрээр энэ дүүрэгт дархлагдсан бөгөөд "Эрдэнэ вангийн хошуу” ч гэж нэрлэх нь бий...Ардчилсан намд шинэчлэлийг эхлүүлж, шат шатны дарга нарыг намын гишүүд дэмжигчдийн саналаар томилох алхмыг анх удаа хийж, унаад байсан намыг дахин сэргээж чадсан гэж АН-ын ууган гишүүд сайшаах боловч талцал хуваагдлыг үүсгэсэн гэж зарим журмын нөхөд нь бас шүүмжилнээ.

Улс төрчид сайнаас илүү муугаар хэлэгддэг ЖАМТАЙ хойно С.Эрдэнийн талаарх таагүй мэдээлэл их бий. Гэхдээ улс төрчийн хувьд менежмент сайтай, хүрээлэл их, тойргийнхоо иргэддээ нэр хүндтэй, УИХ-д хэд хэд улиран сонгогдсон шаггүй улс төр шүү гэж улс төрийн хүрээнийхэн хэлцэх юм.

Тэгвэл С.Эрдэнэ өөрийнхөө залгамж халааг эртнээс бэлдэж эхэлсэн нэгэн. С.Эрдэнийн хүү Э.Одбаяр Зон олны намын ГЕНСЕК. Энэ намын цаад нууц ноёнтон нь С.Эрдэнэ гэж ярих боловч ЗОН-ыг залуус идэвхтэй удирдаж, нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр байгаа.

Зон Олны нам 2016 оны 12 дугаар сарын 6-нд "МЭДЛЭГ ЯЛНА” уриатайгаар үүсгэн байгуулагдаж байв. Энэ намын гол дэмжигчид нь эмч, багш, дунд тушаалын мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтнуудаас бүрддэг. Өөрөөр хэлбэл бизнесмен, эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн хүрээллээр намаа дүүргэдэг уламжлалыг ЗОН эвджээ. Тэд улс төрд МЭДЛЭГЭЭР өрсөлдөх зорилготой аж.

Тэгвэл Э.Одбаяр гэж хэн бэ? БНХАУ-д боловсрол эзэмшсэн, боловсролоороо хэнээс ч дутахгүй залуу. Улс төрчдийн хүүхдүүдийн дундаас тэр бүр хэл аманд өртөөд байдаггүй ч "ар хударгаар” их зүйл амжуулдаг нэгэн.

Түүний тэргүүлдэг "Монгол туургатны төв” соёлын өвийг хамгаалах акцыг удаа дараа өрнүүлж, сайн үйлсийн хэд хэдэн арга хэмжээг хийсэн байдаг. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгахыг эсэргүүцэж тэмцсэн хэсэг бүлэг хүмүүсийн цаана С.Эрдэнийн хүү Э.Одбаяр байсан. Чухал сэдвээр хүчтэй ч дуугарч чадаж байна. Харин сүүлийн үед ЗОН-ынхон шахмал түлш гэсэн нийгмийн сэдвийг их хөндөж, шүүмжилж, муулах бус асуудлыг шийдэх гарц гаргалгааг илэрхийлж явналээ.

Залуу улс төрч их л идэвхтэй болсон нь 2020 оны сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой. Энэ удаагийн сонгууль улс төрийн ууган намуудад тийм ч таатай байхгүй нь лавтай. Харин мэдлэг боловсролтой, зөв бодолтой ЗАЛУУСТ ээлтэй сонгууль байж мэдэх.

Мэдээж энэ боломжийг залуу улс төрчид эртнээс харж бэлдэж эхэлсэн байгаа. Түүний нэг нь С.Эрдэнийн хүү Э.Одбаяр.

"Ардын хүү давж болдоггүй наадам уу?” гэдэгчлэн энгийн нэгний хүү улс төрд орж, төр барилцахад хаалттай цаг үе. Дуучны хүүхэд дуучин, бөх хүний хүүхэд бөх, багшийн хүүхэд багш гэхчлэн улс төрчдийн хүүхдүүд улс төрч байх бичигдээгүй хууль энэ цаг үед үйлчилдэг юм шиг. Энэ хуулиар МАНАН бүлэглэлийн акулуудын хүүхдүүд дараагийн УЛС ТӨРИЙН АНГИЙНХАН байх нь. Ингээд нөгөө олон жил бугшсан шударга бус явдал, нөгөө нэг хонгил, МАНАН-г залуу шинэ үе нь үргэлжлүүлээд явах жамтай.

Гэвч оймсонд хавчуулагдаад орж ирсэн хэн нэгэн, бусдын захиалгаар өлсгөлөн зарлаж, тэмцэж яваад кранаар сайд болсон зарим хүмүүсийн хажууд энэ мэт залуусын мэдлэг боловсрол, нийгмийг харж буй өнцөг, зорьж буй зорилго нь бусдаас өөр харагдана. Гагцхүү залуу, харин нөгөө талдаа улс төрчийн хүүхэд гэдгээрадлагдана.

Ихэнх улс төрчдийн хүүхэд эцэг, эх нь аль намд байна тэр намын гишүүн л байдаг. МАН бол МАН, АН бол АН.

Харин С.Эрдэнэ, Э.Одбаяр нар алсыг хэрхэн харсан нь хоёр өөр намыг толгойлж байгаагаас харагдана.

Б.БАДАРЧ

 

Богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам өнөөдөр болно
Богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам өнөөдөр болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​