fbpx Боловсролгүй эрчүүд олширч байгаа нь богтлох ёс сэргэхэд хүргэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 41 секунд

Боловсролгүй эрчүүд олширч байгаа нь богтлох ёс сэргэхэд хүргэв үү

Эхнэр авах гэсэн эрчүүд эмэгтэйчүүдийг хүчээр богтолж байна

Богтлох, хүчээр авч суух ёсыг Монгол Улс халаад 100 жил өнгөрсөн ч зарим алслагдмал аймаг, сумдад хүчээр богтлон авч, суух үзэгдэл хэвээр байгаа жишээ олон нийтийн анхаарлыг татаад байна. Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д өргөн барьсан Хүний эрх, эрх чөлөөний тухай 19 дэх илтгэлд дурдсанаар Увс аймгийн Бөхмөрөн суманд амьдардаг залуу эмэгтэй дээд сургуулиа төгсөөд аймагтаа ирсний дараахан хулгайлагдаж, танихгүй нэгэнтэй хүчээр гэрлэсэн аж. Гэтэл эл жишээ нийтэд ил болсны дараахан Увс аймагт 23 настай залуу бүсгүй мөн л хүчээр гэрлэхээс татгалзаж, амиа хорлохыг завдсан нь анхаарахгүй байхын аргагүй асуудал болов. Чухам юуны учир XXI зууны соёлт нийгмийн залуучууд хүчээр гэрлэх замыг сонгож, охид эмэгтэйчүүдийг хулгайлж, богтлохыг оролдоно вэ. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 15-24 насны залуу малчдын 68.4 хувь нь эрэгтэй, 31.6 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд орон нутаг дахь хүйсийн тэнцвэргүй байдлын энэ үзүүлэлт өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байна.

Эцэг эхчүүд охиндоо боловсрол эзэмшүүлэхийг илүүд үзсэн хэвээр

Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгээс 2016 онд хийсэн “Бага дунд боловсролын жендэрийн дүн шинжилгээ”-гээр аав ээжүүдийн 44.8 хувь нь хүү, охиныхоо хэн амжилттай суралцаж байгаад нь үргэлжлүүлэн сурах боломж олгоно гэж хариулсан ч эцэг эхчүүдийн охиноо сургахыг дэмжсэн хариулт үүнээс гурав дахин их байв. Тодруулбал аав ээжүүдийн 11 хувь нь хүүгээ, 31 хувь нь охиноо үргэлжлүүлэн сургах хандлагатай аж. 2010 оноос хойш хүйсээр ялгаварлан боловсрол эзэмшүүлэх хандлага буурч байгаа гэх боловч энэ үзүүлэлт хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Мөн судалгааны бүлгийн ярилцлагын үеэр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын эцэг эхчүүд “...Бүх хүүхдээ сургахыг бодно. Гэхдээ зөвхөн нэг хүүхдийн сургалтын төлбөртэй байгаа тохиолдолд охиноо сургана. Эмэгтэй хүүхэд хар бор ажил хийж чадахгүй. Харин хөвгүүд өөрсдийгөө болгоод явчихна. Айлд очсон ч боловсролтой байх шаардлагатай, хүний дор орохгүй” хэмээн бодлоо хуваалцжээ. Архангай аймгийн харьяат иргэн Г.Энхмаа /нэрийг өөрчлөв/ “Би нөхөртэйгөө арван жилд байхаасаа үерхэж, оюутан байх хугацаандаа хүүхэдтэй болсон. Залуу гэр бүл учраас үл ойлголцох асуудал бишгүй тохиолдоно. Гэвч нөхөр маань сургуульдаа үргэлжлүүлэн суралцахаас татгалзаж, эцэг эхтэйгээ зөвшилцөөд малчин болохоор шийдсэн. Энэ үед би нягтлангийн мэргэжил эзэмшиж, сургуулиа амжилттай төгссөн байлаа. Ингээд бид тусдаа амьдрах болж, жилийн дараа салсан. Хөдөө суманд ажлын байр элбэг биш учраас би Улаанбаатарт ажиллаж байна. Нөгөөтэйгүүр эцэг эх маань миний сургалтын төлбөрийг дөрвөн жил төлж, боловсрол эзэмшүүлсэн учраас нөхрийгөө дагаж малчин болох нь надад ичгэвтэр байсан” хэмээн ярилаа. Тэрбээр одоо Улаанбаатар хотод хүүгийн хамт амьдарч, карьераа амжилттай үргэлжлүүлж буй. Ярилцах үеэр Энхмаа үе тэнгийн, боловсролтой залуутай гэр бүл болох хүсэлтэй байгаагаа ч нуусангүй. Гэвч өнөөдөр боловсролын бүхий л зэргээр суралцаж буй 149 мянга гаруй хүний 90 мянга буюу 61 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 100 эрэгтэй оюутан тутамд 146 эмэгтэй оюутан ногдож байна.

Эмэгтэйчүүд боловсролдоо анхаарч, эрт гэр  бүл болохоос татгалзаж байна

Монгол улс дахь гэр бүл төлөвлөлтийн чанарын судалгаанаас харахад гэрлэлтийн идэвхтэй насны эмэгтэйчүүд үргэлжлүүлэн суралцах, ажил хөдөлмөр эрхлэх болон эдийн засгийн хүчин зүйлийг гэр бүл төлөвлөлтөд хамгийн чухал хэмээн үзжээ. Үнэхээр таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байгаа нь энэ үзүүлэлтийг батална. Тэр ч бүү хэл энэ талаар Английн Guardian сэтгүүл онцолж, хэтэрхий ухаантай, боловсролтой монгол эмэгтэйчүүдийн ганц бие амьдралыг хөндөж байв. Өнөөдөр дурын ресторан, үйлчилгээний байгууллагын хаалгыг татахад ганц бие, ажил хэрэгч эмэгтэйчүүд голдуу үйлчлүүлж буй нийтлэг дүр төрх эрхгүй анхаарал татна. 2010 оны хүн ам зүйн тооллогоор эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 24.2 байгаа нь 1990 оноос хойш 3,1 жилээр хойшилсон үзүүлэлт юм. Энэ оны судалгаагаар гэрлэлтийн нас дахин хойшилсон байвал гайхах зүйл огт үгүй. Багаасаа мал маллаж, эцэг эхдээ туслахаар шийдсэн залуу малчин Г.Батсүрэн “Би есдүгээр ангиа төгсөөд мал дээр гарсан. Одоо ганцаараа амьдарч байна. Үеийн охид ихэнх нь хот руу сургуульд явчихсан. Гэрт орж эм, гадаа гарч эр гэдэг шиг л амьдарч байна” гэж ярилаа. Г.Батсүрэн одоо 25 настай бөгөөд амьдардаг газрынхаа нэрийг нууцлахыг хүссэн юм. Дээрх асуудалд Жендэрийн үндэсний хорооноос тодруулахад “Хөдөөгөөс хотыг чиглэх шилжих хөдөлгөөн идэвхтэй үргэлжилж, залуу эмэгтэйчүүдийн дийлэнх нь нийслэлийг зорих болсон нь хөдөө орон нутаг эзгүйрэх, хүйсийн тэнцвэр алдагдуулах үр дагавартай байна. Түүнчлэн 2005-2018 оны хооронд орон нутаг дахь гэрлэлтийн тоо тогтмол буурч, гэрлээгүй малчдын хүйсийн харьцаа улам бүр дордсон. 2017 оны байдлаар гэрлээгүй малчдын 78 хувь нь эрэгтэй, 22 хувь нь эмэгтэйчүүд байна” хэмээсэн юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Хотын улс төр буюу хорхойтсон баавгайны үлгэр
Хотын улс төр буюу хорхойтсон баавгайны үлгэр
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​