Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ач дүү буюу Д.Сугаррагчаагийн хүү мэргэжлийн сүмод элсэн орсон билээ. тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа
:За дүү минь Сумо гэх их айлд тавтай морил! Хөлс хөдөлмөрөө их гаргасан хүнд нэр алдар,цог цол хүсэл мөрөөдлийг чинь сумогийн их бурхад харамгүй өгдөг юмаа!
Хичээгээрэй миний дүү!
Ахынхаа үлдээсэн хүсэл мөрөөдлийг атгаж авчираад цацаарай! Цацаа цалгиатай уран ганган барилдаанаар Монгол түмнээ баясгаарай!
Ах нь их итгэж байгаа шүү! Хайрт дүүдээ!
Тайхо аваргын ач!
Аса аваргын ач дүү ялгаа байхгүй чамд Монгол бөхийн босоо цагаан хийморь эх нутгаас чинь ивээж бгаа шүү!
Нэр цэвэр явж ямагт шударга ёсыг дээдэлж яваарай!
Гурий гурий гурий
Уралдах цаг чинь боллоо!!!!
Чүүүү!!!!: хэмээсэн байна.