fbpx Б.Чойжилсүрэн: Банкууд 500 сая хүртэлх дүнтэй зээлийн хүүг 3 хувиар буулгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 47 секунд

Б.Чойжилсүрэн: Банкууд 500 сая хүртэлх дүнтэй зээлийн хүүг 3 хувиар буулгана

УИХ-ын чуулганаар коронавирусийн халдвар "Ковид-19"- цах тахлын эрсдэлтэй үед санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх УИХ-ын тогтоолыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Тогтоолын төслийн 2.10-т "Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх арга хэмжээний хүрээнд банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг чөлөөлөх" гэж бичсэн байна. Банкинд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө яг хэдэн төгрөг байгаа вэ. Үүнийг хэлж өгөөч. Мөн банкинд байгаа үнэт цаасуудыг чөлөөлөх тухай бас дурдсан байсан.  Үүнийг бас тайлбарлаж өгөөч. Ер нь 30 жил банкуудыг дэмжсэн бодлого л явсан. Энэ хямралын үед банкуудыг биш иргэдийг дэмжих бодлого явуулах хэрэгтэй байна. 

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг царцаах тухай асуудлыг маш тодорхой оруулж өгмөөр байна. Тогтоолын төсөлд маш ерөнхий байдлаар оруулсан байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 700 орчим тэрбум төгрөг байгаа шүү дээ, ахмадын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа даах мөнгө чинь.  Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг л тэглэнэ. Түүнээс биш ямар нэг үнэт цаас чөлөөлөх, өр тэглэнэ гэсэн юм байхгүй. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:  Банкуудын эздийг л дэмжсэн бодлого яваад байна даа. Хэн гэдэг дарга, хэзээ Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг банкуудад аваачаад өгчихсөн юм бэ. Чоно борооноор гэдэг шиг банкуудыг мөнгөжүүлэх л бодлого яваад байна. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Банкийг дэмжиж байгаа юм байхгүй ээ. Эсрэгээрээ банкууд ниймийн хариуцлагаа ухамсарлаад, 500 сая хүртэлх дүнтэй зээлийн хүүг 3 хувиар буулгаж, ашиггүй ажиллая гэж байгаа юм.  Арынх нь хавсралтад байгаа шүү.  Нийтдээ 8 хувийн зээлийн хөнгөлөлтийг зээлдэгчдэд үзүүлье гэж байгаа юм. Та буруу ойлгочихож.  Нийгмийн даатгалын сангийн банкуудад байгаа хөрөнгийг чөлөөлье гэдэг нь ийм учиртай. Сая НДШ-ийг чөлөөлчихсөн шүү дээ. Тэгэхээр 2020 онд нийгмийн даатгалын сангийн орлого 800 тэрбумаар буурна. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрийг банкуудад байршуулаад, "Эрдэнэс Монгол" компанийн бонд авахуулчихсан байсныг нь Монголбанк руу авч, чөлөөлье л гэж байгаа юм.  Үндсэндээ зах зээл рүү мөнгө гаргах гэсэн л санаа. 

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир:  Ковид-19 халдварын үүсэж буй эдийн засгийн хүндрэл банкны салбарт хүчтэй нөлөөлж байна. Одоогоор 2.6 их наяд төгрөгийн зээлийн доголдол үүссэн байгаа. Үүнтэй холбогдуулж зээлийн буцаан төлөлтийг хойшлуулах, хугацааг нь сунгах зохицуулалт хийж байна.  Ингэснээр банкуудад орж ирэх мөнгөн урсгал тасалдаж, зогсож эхэллээ. Цаашлаад банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт хүндрэл үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болж эхэлсэн.  Банкууд үнэт цаас эзэмшиж байгаа ч түүгээрээ төлбөр, зээл гаргах боломжгүй шүү дээ. Тиймээс Монголбанк хуулийн дагуу үнэт цаасыг нь худалдаж авч, мөнгө өгч байгаа юм. Тэгэхээр төлбөр түргэн гүйцэтгэх боломж банкуудад бий болно. Энэ утгаар нь Монголбанк банкуудад байгаа үнэт цаасыг хуулийн дагуу худалдаж авч байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Б.Баттөмөр нарын гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Байнгын хороодоор хэлэлцээд, засвар орох байх. Би нэг саналтай байна. НДШ, ХАОАТ-аас чөлөөлсөн. Ноолуур, хүүхдийн мөнгө гээд нэлээд олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ.  Одоо банкуудаа эрүүлжүүлэх чиглэлээр ажиллах юм байна. Энэ дунд нэг салбар үлдчихлээ. 420 мянган зээлдэгчидтэй ББСБ-аа яаж дэмжих юм бэ. ББСБ гээд ярихаар мөнгө хүүлэгчдийг дэмжлээ л гэх байх. Надад ББСБ байхгүй. Миний эргэн тойрныхонд байхгүй шүү.  420 мянган зээлдэгч ББСБ-аас зээл авчихсан байна. Энэ хүмүүст туслах хэрэгтэй байна аа. Тиймээс банкны салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлогод ББСБ-ыг хамруулмаар байх юм. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Цар тахал эхлээд 3 сар болж байна. Бүх хүндрэл бодит салбарт гарч байгаа. Тун удахгүй санхүүгийн салбар руу шилжих гээд байна. Тиймээс банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэх чиглэлд ажиллаад байгаа юм. Санхүүгийн салбарыг дэмжинэ гэхээр ББСБ-ыг хамруулна. Танд тодорхой санал байгаа бол бид тусгах бололцоотой. 

Гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа  санал хураахад 43 гишүүн дэмжиж, 86 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Ингэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороодод шилжүүллээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.  

ЭМЯ: ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаа нь дууссан 80 хүнийг гаргалаа
ЭМЯ: ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаа нь дууссан 80 хүнийг гаргалаа
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​