fbpx Сурвалжилга: Түр хамгаалах байруудын ачаалал өнгөрсөн оныхоос 50 хувиар нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 34 секунд

Сурвалжилга: Түр хамгаалах байруудын ачаалал өнгөрсөн оныхоос 50 хувиар нэмэгджээ

Бидний мэдсэн хэдий ч шуугиад өнгөрдөг асуудлуудын дунд гэр бүлийн хүчирхийлэл багтжээ. Цаг үе ямар ч байсан энэ төрлийн асуудал буурахаас илүүтэй өсөх магадлал өндөр. Улсын хэмжээнд коронавирусын цар тахалтай холбоотой урт хугацааны хөл хорио тогтоосон энэ үед ахуйн хүрээний архидалт, хүчирхийлэл нэмэгдсэн талаар албаны хүмүүс  мэдээлсэн. 2009 оноос хойш Монголд хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх  байруудтай болж эхэлсэн байдаг. Тэгвэл хөл хорио тогтоосон энэ үед хүчирхийлэлд өртсөн иргэдийн түр хамгаалах байрны ачаалал, нөхцөл байдал ямар байгаа талаар бид сурвалжиллаа.  

Түр хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцахаар явах зуур гэр бүлийн хүчирхийллийн талаарх элдэв бодол толгойд эргэлдэж, бодит байдлыг сонсоно гэхээс сэтгэлд багтахгүй байсаар үүдэнд нь зорьж очлоо. Хэн хүний бодомгүй тайван, нам гүм байдал угтав.  Үүдээр ороход хаалттай гурван хаалга харагдах бөгөөд баруун жигүүрт уг тусламж үйлчилгээний төвийн нийгмийн ажилтны өрөө байрладаг аж.  Харин түүний дэргэд хохирогчийг хамгаалах болон эмч нарын үзлэгийн өрөө байв. Түр хамгаалах байр нэртэй ч энгийн нэгэн айлын гэрт ороод ирэв үү дээ гэмээр санагдсан. Өрөөний талбай жижиг хэдий ч хүний хэрэгцээ  цөм бүрэн. Хэн нэгний сонсож байснаас очиж үзээгүй уг газартай танилцахад хариуцсан нийгмийн ажилтан нь  мэдээлэл өгөхөөс цааргалалгүйгээр өрөө тасалгаа, үйл ажиллагаагаа тайлбарлаж өгөв. Мөн түр хамгаалах байр болон хөл хорионы үеийн үйлчилгээний талаарх мэдээллүүдийг ч өгсөн юм.

2009 онд осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр батлагдаж, үүний хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд болон Хууль зүй,  дотоод хэргийн  сайд нарын хамтарсан тушаалаар Монгол Улсад Малайз улсын түр хамгаалах байрны загвар бүхий тусламж үйлчилгээний төвийг  НҮБ-ын хүн ам, хөгжлийн сангийн тусламжтайгаар нийслэлийн дүүргүүдэд болон хөдөө орон нутагт  байгуулж эхэлсэн байдаг. Орон нутгуудад ч түр хамгаалах байр байгуулагдаж,  хохирогч иргэдэд бодит тусламж,  үйлчилгээг хүргэж ажиллаж байгаа ажээ.

Он гарснаас хойш 23 иргэн хандаж, тав нь хамгаалах байрны үйлчилгээг авчээ 

Бидний зорьсон  эхний  хамгаалах төв нь 10 дахь жилдээ нийгмийн тусламж үйлчилгээг  иргэдэд цаг алдалгүй хүргэх зорилготойгоор ажиллаж байгаа аж. Тус төвд хүчирхийлэлд өртөгсдийг 72 цагийн хугацаагаар хамгаалан байрлуулах, тэдэнд хэрэгтэй эрүүл мэнд, сэтгэл санааны болон бусад холбогдох тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

 

Өмнөх онд тус төвд давхардсан тоогоор 84 хүн үйлчлүүлжээ. Харин он гарснаас хойш 23 иргэн хандсан бөгөөд үүнээс 5 нь түр хамгаалах байранд байрлаж, тусламж авсан аж. Тэгвэл үлдсэн 18 иргэн нь зөвлөгөө, мэдээлэл, тусламж авах байдлаар ханджээ.

 

 Нэг болон хоёрдугаар саруудад түр хамгаалах байранд хандах хүн бага байсан боловч түүнээс хойших хөл хорионы хугацаанд нэмэгдэх шинжтэй байгаа гэнэ.

"Баярлалаа хэмээн чин сэтгэлээсээ талархах мөчид үнэхээр сайхан санагдаж, чадах бүхнээрээ туслахыг хүсдэг" 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд тусламж үзүүлдэг төвийн нийгмийн ажилтан Б.Энхчимэг гэх бүсгүй тус төвд ажиллаад нэг жил болж байгаа хэдий ч ажлынхаа сайн, муу, хүнд хэцүү бүхнийг хамгийн сайн мэддэгийн хувьд аль болох хандаад ирсэн хүмүүст чадах бүхнээрээ туслахыг хичээдэг гэдгээ ярив. Харин түүний зүгээс олон нийтийн дунд байдаг хэд хэдэн ойлголтыг засах ёстой болохыг сурвалжилгаар дамжуулсан юм. Тэрбээр “Хүчирхийлэл үүсэх нөхцөл болон хүчин зүйлсийг хүмүүс хольж буруу ойлгох нь бий. Яг үнэндээ хүчирхийлэл нь эрх тэгш бус байдалд суурилан үүсэж буй асуудал. Гэр бүлийн хэн нэгэн нь өөрийн байр сууриар далайлган нөгөө хүндээ бие махбод болон сэтгэл санааны дарамт, шахалт учруулж байгаа нь хүчирхийлэл үүсэх гол шалтгаан. Харин түүнд ажилгүйдэл, ядуурал, архидалт гэх мэт олон нөлөөлөгч зүйлс бий. Хүчирхийлэл нь 3Д-гийн зарчмаар үйлдэгддэг  бөгөөд  далд,  давтамжтай, даамжирдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл,  хүчирхийллийг хүний нүднээс далд үйлдэх нь элбэг. Нэг удаагийн үйлдэл улам даамжирч,  олон давтамжтай болж ирвэл хүчирхийллийн золиос болоход ойрхон байгааг сануулж буй хэрэг юм” гэв.

Хамгаалах өрөөнд хоёр хүн байрлах боломжтой ажээ.  Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол нэмэгдэж, зайлшгүй хамгааалалтад авах  ёстой үе гарвал хэрхэх талаар түүнээс асуухад  “Бид байгаа нөхцөлөө аль болох сайжруулахыг боддог. Гэхдээ санхүүжилтийн хувьд асуудал их. Заримдаа санхүүжилт муу үед өөрөөсөө мөнгө гаргаад,  хэрэгцээг нь хангах үе ч бий. Иймд цаашид хамгаалах төвийн нөхцөл, чанарыг сайжруулахад холбогдох байгууллагууд нь  анхаарах хэрэгтэй байгаа. Манай төвөөр ихэнхдээ 35-40 насны хохирогчид үйлчлүүлдэг. Харин сүүлийн үед хандаж байгаа хүмүүсийн нас залуужиж байна. Гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгааны нэг нь гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэл дутмаг,  бусдыг сайн таньж амжаагүй үедээ амьдрал зохиодогтой холбоотой. Энэ нь эргээд үл хайхрах болон бусад хэлбэрийн хүчирхийллийн золиос болох эрсдэлтэй байдаг” хэмээлээ.   Мөн тэрбээр залууст хандан Эрик Эриксоны хайрын тухай онолыг олж судлахыг санал болгосныг уламжлан хүргэе.

Д.Одгэрэл: Өмнөх оны мөн үетэй харьцуулахад, ачаалал 50 хувиар нэмэгдсэн 

Бидний зорьсон дараагийн газар бол хүчирхийллийн хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлдэг 24 цагийн төв байв. Биднийг очих үед эмч, ажилчид ажлаа хийсээр л суулаа. Хажууханд нь хамгаалах өрөө байхыг хараад орж сонирхов. Өмнө очсон түр хамгаалах байрны адил айл гэрийн цомхон орчинг бүрдүүлж, тав тухтай байдлыг хангажээ. Дотроо дөрвөн ортой бөгөөд хааяа ачаалал ихтэй үед олноор нь байлгадаг байж. Одоо нөхцөл харьцангуй дээрдсэн, нэг дөрвөөс илүү хүн байх тохиолдол бараг гардаггүй хэмээн тус төвийн нийгмийн ажилтнууд хэлж байлаа.  Өглөөхөн түр хамгаалах байранд байсан нэг иргэнийг тухайн харьяа баг хороодын хамтарсан багт шилжүүлснийг сонсоод өнөөдөр ч бас их хотын хаа нэгтээ хэн нэгэн хүчирхийлэлд өртөж,  энэ байрны хаалгыг татах вий гэх бодол төрж байснаа нуух юун.

Гэр бүлийн хүчирхийллийн золиос нь зөвхөн хүүхэд болон эмэгтэйчүүд гэж нийгэм тэр аяараа боддог. Гэвч сүүлийн үед эрэгтэй хүмүүс хандах нь нэмэгдсэн талаарх сэтгэл гонсойлгом мэдээг  түр хамгаалах байрны мэргэжилтэн бидэнд хэлсэн юм.

Тус төв хохирогчийг эрт шатанд нь илрүүлж, хүчирхийллийг таслан зогсоохын тулд хамгаалагдсан орчинд, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн баг ажилладаг болохыг онцолж байлаа.  Энэ оны үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, тус төвийн ачаалал 50 хувиар өссөн байна. Одоогоор 308 хүнийг хүлээж авч,  сэтгэл засал, эрх зүйн зөвлөгөө, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон түр хамгаалах байранд байрлуулах зэргээр ажиллаж байгаа ажээ.  

Хувь хүн албан байгууллагууд онцгой үеийн дэглэмийг сахиж байгаатай холбогдуулан тус хоёр төвийн зүгээс үйлчлүүлж байгаа иргэддээ ямар дэглэмийг сахиулж байгаа тодруулахад, “Эмнэлгийн зүгээс хоёр цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн үйлчлүүлж буй иргэдийн халууныг шалгах, амны хаалт болон ариутгагч бодисуудыг хэрэглүүлж байна” гэсэн хариултыг өгсөн юм.   

Бидний очсон хоёр газрын мэргэжилтнүүд нэгэн зүйлийг ихэд сануулсан юм. Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс шүүх, цагдаагийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэх гэхэд нотлох баримтгүйн улмаас хүндрэл тулгардаг. Иймд хүчирхийллийн дуудлага мэдээллийг авдаг тусгай утсуудад хандаж, бүртгэлийг хийлгэж байвал  хүчирхийлэлд өртсөн гэх нотлох баримтаа үүсгэж байгаа гэсэн үг юм. Дор хаяж гурван удаагийн дуудлага таны гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийн нотлох баримт болж өгдөг аж. Иймд та болон таны ойр дотны хэн нэгэн, магадгүй хөрш чинь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг мэдсэн бол цаг алдалгүй 107 утсанд хандахыг хүсэж байна. Таны нэг дуудлага хүчирхийллийн эсрэг тэмцэхэд болон эрт илрүүлэлтэд чухал үүрэгтэй юм.

Нийтлэлд дурдагсан  хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байрны хаяг, байршлыг аливаа гарч болох эрсдлээс сэргийлэх үүднээс олон нийтэд дэлгэх боломжгүйг сануулъя.

 Ц.Янжиндулам 

“Илрүүлэлт” арга хэмжээг энэ оноос улирал бүр зохион байгуулна
“Илрүүлэлт” арга хэмжээг энэ оноос улирал бүр зохион байгуулна
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​