fbpx АТГ-т шалгагдаж буй Ц.Цогзолмаа танд ШАГНАЛ тараахаас өөр хийх ажил алга уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 40 секунд

АТГ-т шалгагдаж буй Ц.Цогзолмаа танд ШАГНАЛ тараахаас өөр хийх ажил алга уу?

  Энэ  онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийднэ гэж том дуугарсан Ц.Цогзолмаа сайд үнэн хэрэгтээ үйл хэргээрээ хэлснээ батлах уу гэдэг нь хүлээлт үүсгэсэн сэдэв яах аргагүй мөн л дөө. Үнэхээр л боловсролын салбарын хурцадмал асуудлуудыг шийдэх хүсэл, зорилготой сайд бол гадны улс орнуудаас орж ирж буй зээл тусламжийн санхүүжилтээс дөмөгхөн шиг хөрөнгө мөнгийг салбар луугаа татах талаар тод дуугаар хэлж ярьж, гарцыг эрэлхийлэх ёстой. Гэтэл салбарын сайд Ц.Цогзолмаагийн өмнөөс ажлыг нь өөр бусад гишүүд хийгээд сууж байх юм.

Хатагтай Ц.Цогзолмаа энэ өдрүүдэд өвлийн олимп гээд сүрхий завгүй явна. Ямартаа л өөрийн фэйсбүүк хуудаснаа “Сөүл хотын Монгол сургуулийн шилдэг багш нарт Өвлийн олимпийн томилолтын үеэр амжуулж Засгийн газрын салбарынхаа шагналыг гардуулж өглөө” гэсэн постыг малийтал инээсэн зурагтайгаа оруулж сууна.

Түүнийг азжаргалтайгаар шагнал гардуулаад явж буй энэ өдрүүдэд мянга мянган хүүхэд сургууль, цэцэрлэгийн асуудалтай хүнд байдалд байна. Ямартаа л УИХ-ын гишүүн Ц.Гарамжав чуулганы хуралдаанд Азийн хөгжлийн банкнаас орж ирэх санхүүжилтийн асуудал хэлэлцэх үеэр “Ийм бага хүүтэй, удаан хугацаатай мөнгийг аль болох олон нийтийг хамарсан иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан зүйлүүдэд зарцуулах нь зүйтэй юм. Сургууль цэцэрлэгийн асуудал тулгамдаж байгаа. Үүнийг хэлэхгүй байхын аргагүй. Гишүүдэд тодорхой хэмжээний төсөв энэ жил төлөвлөгдсөн ч,  хаанаа ч хүрэхгүй байгаа л даа. Сонгинохайрхан  дүүргийн хэмжээнд  55 600 гаруй хүүхэдтэй. Үүнээс 42 мянган хүүхэд дүүргийнхээ  сургуульд хамрагддаг. Бусад 12 мянган хүүхэд  дүүрэгтээ сурч чадахгүй байгаа.  Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол ч гэсэн авч чадахгүй байна.

Зөвхөн хоёр хороон дээр  гэхэд  30, 31 дүгээр хороон дээр 3200 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа нь сургууль цэцэрлэгийн дутагдал маш их байгааг харуулж байгаа. Тэгэхээр БСШУЯ-наас үүнд  анхаараад Азийн хөгжлийн банкны зээлээс сургууль, цэцэрлэгийн комплексуудыг барихад анхаарч өгөөч ээ. Мөн АХБ-ны тусламжийн зээлийг ямар төслүүдэд голчлон зарцуулах гэж байгаа вэ? гэсэн асуудлыг хэлж ярьж байсан.

Үнэхээр энэ бол хэн нэг гишүүний хэлж яриад бүтэх асуудал биш. Бодлого боловсруулдаг салбарын яамны зүгээс анхаарч,  хийх ёстой асуудал юм.

Сангийн сайдын хэлснээс үзэхэд  энэхүү санхүүжилтээс 16 цэцэрлэг дээр өргөтгөл хийх юм гэсэн. За мөн Сонгинохайрхан  дүүргийн “Ирээдүй”  цогцолборын  3 дугаар бага сургууль, тус цогцолборын 1 дүгээр ахлах сургууль,  122 дугаар сургуулиудад  өргөтгөл хийнэ гэж буй.

Гэтэл энэ бол хангалтгүй тоо юм. Цаана нь хэд хэчнээн хүүхдийн ирээдүйн асуудал байгааг томоор харах хэрэгтэй. Их хэмжээний хөрөнгө мөнгийг тодорхой зорилго чиглэлгүйгээр урсгадаг улстөрчдөөс болж, өнөөдрийн боловсролын салбар дахь олон асуудал тулгамдаад буй.

Зүй нь нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд салбарын сайд ажиллах ёстой. Тэрнээс шагнал тараагаад явах нь түүний ажил биш ээ. Салбар хариуцсан сайд хүнд сэтгэл хийгээд зөв сүйхээ хэрэгтэй. Салбартаа яаж нэмж санхүүжилт татах вэ? Тулгамдсан асуудлуудыг яаж хугаслах вэ? Үүний тулд яамны удирдлага хүн хэрхэн яаж ухаан зарж ажиллах вэ? гэдэгтээ анхаарах ёстой.

Харин Ц.Цогзолмаа сайдын тухайд яамны өрөөнд албан ёсоор тухлахаасаа өмнө л санаа оноо нийлэхгүй хүмүүстэй хамтарч ажиллана гэж хэлсэн. Тэгээд л санаандаа нийцээгүй хүмүүсийг халж сольсон. Асуудал ярьж байгаа багш нарыг үхэр малаар нь дуудсан. Өөрөөс нь өөр ухаантай дарга байхгүй мэт аягласан. Харин багш нар өнөөдөр зовлонгоо ярьсан хэвээрээ л байна.

Ц.Цогзолмаагийн бүрэн эрхийн үед боловсролын салбарт үүр гийнэ гэдэгт итгэж байгаа хүн алга байна. Хүмүүсийг загнаж чаддаг хүн удирдагч байдаггүй. Хүмүүсийн асуудлыг шийдэж чаддаг хүн дарга байдаг. Энэ л үгийг сайд Ц.Цогзолмаад хандаж хэлмээр байгаа юм.

Дашрамд тодотгоход, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Болормаа сайд Ц.Цогзолмааг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Тэгвэл АТГ-аас уг гомдлыг шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байсан билээ. Тэгэхээр салбартаа ажил хийх ёстой Ц.Цогзолмаа хатагтай “мордохын хазгай” гэгчээр эхнээсээ л хуулийн байгууллагаар гуулиа шалгуулж, ажлаа эхэлж дээ. Түүнээс их зүйлийг хүлээх хэрэггүй биз ээ.

Шуурхай.мн 

О.БААСАНХҮҮ, Н.ЭНХБАЯР & МАХН
О.БААСАНХҮҮ, Н.ЭНХБАЯР & МАХН
 
Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг
Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ

Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ

“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

Н.Учрал: Х.Баттулга гуай Монголчууд Таны тохуурхал биш

Н.Учрал: Х.Баттулга гуай Монголчууд Таны тохуурхал биш

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​