fbpx “АПУ”-гүйгээр Г.Батхүү хэн ч биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 0 секунд

“АПУ”-гүйгээр Г.Батхүү хэн ч биш

Сонгуульд өрсөлдсөн ч архи тараана, санал авсан ч архиар авна, олон түмэнтэй уулзсан ч архиар түрий барина, орон гэр байлаа ч архины мөнгөөр худалдаж авна,  унадаг унаа, уядаг морь гээд бүгд л архины мөр замаар орж ирсэн өв хөрөнгө. Магадгүй нэг өдөр архи шигээ урсаад гарах зүйл байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талд Монгол Улсын олон иргэд архинаас болж уй гашуунд автаж байна. Тэр тусмаа “АПУ”-г нулимстайгаа зүхэж суугаа эмэгтэйчүүд цөөнгүй бий. Ийм л хүний зовлонт нулимсаар угаасан эд хөрөнгийн эзэн бол УИХ-ын гишүүн асан, Алдарт уяач Г.Батхүү.  Үнэндээ Алдарт уяач цол тэмдэг ч архины мөнгөөр л эзнээ олж очсон зүйл. Г.Батхүү “АПУ”-гүй байсан бол зугаагаа гаргаад байх илүү мөнгөгүй байх байсан, зугаа гаргах мөнгөгүй байсан бол “Толин хул” азарга байхгүй байх байсан. “Толин хул” азарга байхгүй бол “Алдарт уяач” цол байхгүй байх байсан нь туйлын үнэн. Г.Батхүүд “АПУ” байгаагүй бол УИХ-д цухуйх ч үгүй байсан нь бүр үнэн.

Уг нь монголын тэрбумтнуудын нэг болох “Эм Си Эс” группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал хүртэл архи хар мөртэй хэмээн ухаарч үйлдвэрээсээ татгалзаж байхад татгалзсан архины үйлдвэрийг нь “АПУ”-ны Г.Батхүү худалдан авч байх жишээтэй. Тодотгож хэлбэл, тэрбээр монголчуудыг хордуулах бодисоо, зай талбайгаа ихэсгэж байна гэсэн үг. Албан мэдээлэл сөхвөл “Эм-Си-Эс  группын архины  үйлдвэр болох  "Спирт бал бурам" ХХК, худалдааны "СББ Трейд" ХХК болон  дэлхийн брэнд Heiniking, Tiger болон Монгол брэнд Сэнгүр Жалам хар зэрэг пиво үйлдвэрлэдэг “Эм-Си-Эс Азиа Пасифик Брюэри” компанийг "Шунхлай" групп буюу АПУ худалдан авахаар болжээ” гэсэн мэдээлэл нь аль эрт бодит биеллээ олоод өдгөө “Эм Си Эс”-ийн архи пиво “АПУ” хэмээх их мөрнөөс эх аван урсах болсон билээ. Тэгэхээр Г.Батхүү хэдэн жил монголчуудаа хордуулсан талаар бяцхан баримт дэлгэх гээд үзье.  

Өдгөөгөөс олон жилийн өмнө буюу 2001 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдрийн Төрийн өмчийн хорооны тогтоолоор “АПУ” хувьцаат компанийн төрийн мэдэлд үлдсэн 51 хувийг дуудлага худалдаанд  оруулахад өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нар тунаж, улмаар Г.Батхүү “АПУ”-ны эзэн болсон билээ. Энэ хоёр эрхэм өнөөдөр ч дундаа зодоонтой байдгийн цаад учир нь дуудлага худалдааны өрсөлдөөн юм. Ямар сайндаа л Х.Баттулга “Архи тамхи үйлдвэрлэгчдийг УИХ-аас шахах тухай” хуулийн төсөл санаачилан өргөн барьж цаадхиа буланд шахаж байхав дээ. Үнэн хэрэгтээ архины үйлдвэр булаалдсан хонзогнол арван хэдэн жилийн дараа ч байж байгаагаас харвал үүний цаана асар их ашиг орлого байна гэсэн үг. Уг нь улсаас “Баянгол” зочид буудал, “Талх чихэр” гээд өнгөтэй бүхнийг хувьдаа авчихсан Х.Баттулгын шуналд ч хязгаарын туйл гэж баймаар юм.

Энэ цагаас хойш тасралтгүй монголчуудыг хордуулсан хүн бол яах аргагүй Г.Батхүү. Тэрбээр сонгуульд өрсөлдсөн ч шилтэй цэнхэрээр сонгогчдоо угждаг муу зуршилтай хүн. Сүүлийн үед “АПУ” компани нь их хаадын нэрийг архины шошгон дээр наадаг, тэр ч бүү хэл монголын уламжлалт хувцас малгайг шилтэй цэнхэрт өмсгөн доромжлох боллоо гэсэн шүүмжлэл дагуулах болжээ. Энэ ч Г.Батхүү нарын хувьд дүүрсэн хэрэг, ёстой эмээх ч үгүй болчихсон улс.

Өвөрхангай аймагт өрсөлдөж ахуй цагтаа “АПУ” компанийн үйлдвэрлэдэг “Ерөөл” архийг чиргүүлтэй ачааны тэргээр ачиж аваачаад тараадаг байсан тухай нутгийн инданиуд өнөөдрийг хүртэл дурсаж байдаг юм. Г.Батхүүг ийн сонгуульдаад явсны дараа Өвөрхангайн төв дээр гэмт хэргүүд илт ихэсдэг тухай ч албаны хүний дурсамж бий. Тэр бол ингэж л ард түмнээ хордуулдаг хүн. Сүүлдээ Сонгуулийн тухай хууль чангарч, ил задгай архи тараах нь бүү хэл нуугаад ч нэмэргүй болсон учраас өнгөрөгч 2012 оны сонгуулиар тэрбээр өөрөөс нь даруй 3000 хол давсан санал авсан өрсөлдөгчдөө гүтгэж, Ерөнхийлөгчөөр ажиллаж асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр УИХ-д ороод ирсэн. Сум дундын тойргийн шүүгч, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч гээд тодорхой хүмүүсийн машин тэрэг томорсон гээд зөндөө л асуудлыг Хууль зүйн сайд Ц.Нямдорж ярьж байсныг та бүхэн мэдэж байгаа. “АПУ” байгаагүй бол тэр ингэж чадахгүй биз дээ. Тэрбээр нэгэнтээ “Надад АПУ ямар ч хамаагүй, миний өмчлөлд байдаггүй” хэмээн дүүгийнхээ нэр дээр шилжүүлчихснээ хэлж байсан удаатай. Ялгаа юу байна,аа “АПУ”-гүй бол хэн ч биш гэдгээ л санавал барав.

Харин өнгөрөгч 2016 оны сонгуулиар Өвөрхангайд очих нүүргүй болсон “АПУ”-ны Г.Батхүү нийслэлийн Хан-Уул дүүргийг сонгон өрсөлдөж өвдөг шороодсон. Түүний Хан-Уулыг сонгосон шалтгаан нь уяачдын нутаг болох Өлзийт хорооллыг түшиглэсэн царай нь. Яг үнэндээ уяачдын хувьд ч тэр олон жил ард түмнээ хордуулсан “АПУ”-наас зайгаа барих болсон гэдгийг ч ойрын эх сурвалж хэлж буй. Энд би хүний бизнест нөлөөлөх ямар ч оролдлого хийсэнгүй. Тэртээ тэргүй архи тамхины эсрэг хууль эрх зүйн орчинтой улс орон. Архины эсрэг сурталчилгаа хийлээ гээд хэн ч буруутгахгүй. Харин ч архины эсрэг тэмцэл илэрхийлж байна хэмээн сайшаах болно.

Х.Баатар

Шуурхай.мн 

Монголчуудын буруу хооллолт дэлхийг цочоож байна
Монголчуудын буруу хооллолт дэлхийг цочоож байна
 
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​